2007-12-19

Монгол үсгээр буюу криллээрээ шивээд яг нэг жил болчихож... Цаг хугацаа ч жирийж байна шүү, тиймээ...

Удахгүй, маргаашнаас эхлээд 3 хоногтоо багтаад шинэ байрандаа орно. Аягүй л бол энэ хуучин байрнаасаа бичиж байгаа сүүлийн бичлэг байх. Амьдралаа, байраа шинэчлэх гээд нилээн үзлээ дээ. Энэ удаа болох байх гэж найдаж байна. Тэгээд ч халгаад илүү дутуу зүйл бичсэнгүй. Өмнө нь "нүүлээ суулаа" гээд бичээд хаширсан. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж...

Ойрдоо сэтгэл нэг л "гундуу". Яах гээд, бас яагаад байгаагаа ойлгоогүй ээ. Өөртөө цаг гаргаад бодоод л байгаа. Нэг бодохоороо удаан бодож байгаа биз... :)

Ажил төрөл бүх зүйл яахав энгийн... гар, хуруугаа шалбалаад онц биш байна. Нэг дордохоороо... гэдэг нь болж байгаа юм байлгүй. Айл хунараар хэсэж, шар айргийн лааз хоослон, сэтгэлээ сэргээнэ ээ байз... :)

Цас ороод хүйтрээд хэрэг алга. Зам гэж хальтиргаа. Өглөө босоод л машиныхаа мөс цасыг арилгах гэж бөөн ажил. Өдөртөө бороо ороод шөнөдөө цас ороод тэнгэрийн ааш бас хэрэг алга...

Баяр дөхөөд байдаг, сэтгэл улам ...

Байр сэлгээд амьдрал шинээр эхлэх байлгүй дээ...

2 comments:

ewgenii said...

Chandmani ahaa sain uu?
Uulzaagyi udjee, maamaatai bolson:-)Net-ee saya holbuullaa. Ene jildee tanaid shin onoo gargaj chadahgyi n ee:-)daraa jil....daraa uulzaj heden laaz hoosloyo:-). Saihan bayarlaarai!

Bohemian said...

сайн байна уу? та нээрээ ямар гоё блогтой юм бэ? би бас нэгийг нээсэн ч тогтмол бичиж чадахгүй байнав Таны амжилтын нууц юунд байнаа?

ӨӨ тэр сэтгэл санааны хувьд санаа зоволтгүй. Хүн болгонд л тохиолддог л зүйл.