2007-12-25

Эмэгтэй дүү минь монголоос залгадаг юм байна. Тэгсэн мань хашир жирэмсэн. Надад жирэмсэн гэдгээ хэлээгүй, угийн дуу цөөтэй нь хэлэх үү, ээж надад хэлсэн юм л даа. Жирэмсний амралтаа 1 сараас эхэлж авна гээд..

Охин дүү инээдээ барьж байгаад л ар гэрт болж буй үйл явдлуудыг нэгд нэгэнгүй тоочлоо... Манайх шиг олон хүүхэдтэй айл онигоонуудаас тасрахгүй шүү дээ...

Манай аав ээж хоёр 3-н ачтай юм. Анхных нь надтай хамт энд.. Дараах нь манай дүүгийн нэгэн хөөрхөөн хөвгүүн. Удаах нь миний сахилгагүй охин... Тэр хоёр манай гэрт буюу аав ээж дээр очих дуртай. Яагаад гэвэл тэд "үгээр нь байна" гэдгийг нэгэн бодлыг ойлгоод амжсан "гарууд"... :)

Хоёр ач нь хоёулаа одоо 1-р ангид сурч байгаа. Нэг нь болохоор ном уншихаасаа залхаад "амралтаа" авч аав ээж дээр очдог, нөгөөх нь болохоор "үглүүлэхгүй" гэж очдог. Тэгээд 2-уулаа хамтдаа хөөрхөн ярьдаг бас тоглодог гээд байгаа. Бага байхдаа 2-уулаа утсаар залгаад бие биендээ бувтнаад байдаг байсан юм. Бид ойлгохгүй боловч тэд бие биенийгээ "ойлгоод" их удаан ярьдаг байсан гээч...

Хамгийн инээдтэй нь: Манай дүүгийн хүү унших дургүй нэгэн гэнэ дээ. Гэртээ бараг "дайн" л болдог гэнэ. Тэгсэн охин минь "унших" дуртай гэнэ. Манай дүүгийн хүү нь аав ээж дээр очоод хамгийн түрүүнд тэд нарт "та нар битгий "на нэ но нө" гээд ном бариад байгаарай" гэж хатуу "сануулсан" байгаа юм даа. Тэгсэн аав ээж биш манай охин хажуунаас нь номоо бариад "на нэ но нө" гээд эхэлжээ... Ах дүү 2 хэрэндээ л үзэж байгаа бололтой... Ахыгаа ээж, багш шиг л загнаад дүрсгүй охин шүү...

5 comments:

бж said...

Aav ohin 2-t shine onii mend hurgeyee.
Zunduu ih ajil amjuulchihjee, shine onoos umnu.
Za tegeed saihan bayarlaarai daa.
Shine ondoo blogtoo olon saihan bichleg oruulaarai. Tanaid ireh durtai shuu.

peakfinder said...

Zul sariin bolood shine onii medn hurgyeye. Saihan bayarlaarai.

byambaa said...

uulzaagui udsan bna shuu. sanasan gej jigteihen...

yunii turuund zul sariin bayariin mend hurgey.

bas shine jiliin.

huuhduud huurhun shuu. hair hureed bdg yum.

Beck said...

Chandmani ahdaa shine jiliin mend hurgie!

mgloo said...

wow yamar goyo bichleg ve...Yalanguya ter hoyor buvtnadag lol