2007-12-12

Ямар хоол идвэл "амархан" цаддаг вэ?

Энэ асуултыг таргалалт, илүүдэл өөхтэй холбоотойгоор асуулаа. Товчхондоо хүн "таргалахгүй" их идье гэвэл олон "өнгө" агуулсан хоол идвэл гэж дээрх асуултад хариулсныг бас уншиж байснаа орууллаа.

Улаан, шар, ногоон, цагаан гээд л олон өнгө алагласан хоол идэх нь Таны биенд ашигтай гэж хэлэх гэсэн юм. Яавал өнгө алаглуулах вэ гэвэл улаан, шар, ногоон чинжүүгээс авахуулаад шар, улаан лууван, улаан, цагаан манжин, байцаа, сонгино гээд л олон төрлийн ногоонууд... Тэгээд ч нүдээ баясгаад, сэтгэл санаа хангалуун, инээмсэглэж байгаад л идэхэд буруудах юу байхав... Би аль болохоор тэгж идэхийг хичээдэг...

No comments: