2007-12-10

Хэд хоночихсон юм бэ... бичлэг оруулаагүй 4н өдөр болчихож... Хэд хоног зүгээр л өөртөө цаг гаргасан хэрэг л дээ.. Хуримтлагдсаар байгаад олон "асуудлуудтай" болчихож... :) Ганц нэгээр нь шийдэж л байна. Бас нилээн зүйл бодлоо, зарим зүйлүүд дээр учраа олоогүй л явна. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаад түүнийхээ дагуу үргэлжлүүлэх байхаа гэж бодож байна... Зарим бичлэгүүдээ блогтоо шууд тавьж байхгүйгээр шийдсээн. Яахав, төсөл гэж хадгалаад л өөртөө үлдээчихнэ...

Нэг бодсон, амьдралаа олон нэгэн бодлын "нийтэд" зарлаад байх нь утгагүй ч юм шиг санагдаад л.. "Тулга тойрсон" амьдралаа бичиж явдаг... Сэтгэл гуньсан, ганцаардсан, санагалзсан, баяр, зовлон, амьдралынхаа бүх л үеээ дэлгээд суудаг над шиг эр байдаг болов уу даа...
Бусад шиг эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, хууль, утга уран зохиол, мэдээлэл технологи гээд л төрөл бүрийн сэдвүүдээр бараг л бичиж байсангүй. Анх энэ блогоо хөтлөхдөө ч тийм санаа агуулаагүй. Зүгээр л энгийн байхыг хичээсэн. Энгийн Чандмань, зүгээр л Чандмань гэж ч нэрлээд нэг хэсэг үзсэн. Энгийн энгийндээ - надад дутагдаж, миний тодорхой хэмжээгээр "алдсан" өөрийн минь гэр бүл, түүнээс уламжлаад хүмүүсийн харьцаа, эрчүүддээ зориулсан зүйлүүдийг оруулж байхаар төсөөлж байсан юм. Бас бусдад хэрэг болох болов уу гэж найдлага тавиад л... Тэгж ч бодож тодорхой хэмжээгээр бичлэгүүд оруулсан. Цаашид ч ер нь тэр талаар л оруулах байх... Мэдээж сонирхолоо дагаад бусад бичлэгүүд байгаа, байх ч болно... Бичлэгүүдээ "энгийн"-ээр л бичих болно. Тэрнээс нээг их нэр томъёо, мэргэжлийн үг хэллэгүүд оруулахгүй ээ. Тэрийг нь ер нь мэдэх ч үгүй...

Найз нар амжилт, баяр хүргэхээр нь одоо "айдаг" болоод байгаа. Нэг л их "гавъяа" байгуулчихсан юм шиг. Амьдралдаа болон охидуудынхаа амьдралд тохиож буй явдлуудыг "хадгалж" үлдэх дурсамж, сэтгэл минь өөрийгөө ч, юм уу охидуудаа "магтсан" гэж хүнд ойлгогдож эхэлж байгаа юм болов уу гэж бодоод ичих ч шиг. Бүх зүйл тухайн хүний бодсоноор, амьдралд амжилттай байдаг бол ч яахав баярлаад, магтуулаад байхад дургүй хүн хаана байхав. Гэхдээ ер нь "магтаал" хүнийг эвддэг гэж ойлгодог хүн шүү дээ... Харин хүний бодол сэтгэлийг сонсох бол өөр хэрэг л дээ...

Эцэст нь, бичлэгүүдийг минь уншдаг, санал сэтгэгдлээ хуваалцдаг найз нартаа болон танихгүй танилууддаа баярлаж явдаг шүү...

5 comments:

нэмлэТ said...

Энгийн байх тусам надад илүү уншихад төхөм санагддаг. Цаашид ч энэ стилээрээ бичиж байвал их баярлана. Тэр их нэр томъёотой бичлэгнүүдийг бараг уншдаггүй. Уншисан ч ойлгох нэг хэсэг нь байна, бас ойлгохгүй ч нэг хэсэг байна. Tийм зүйлд сэтгэгдэл үлдээж явсангүй. Хүн сэтгэгдэл бичиж үлдээнэ гэдэг магтаж урамшуулахдаа биш сэтгэгдэл төрүүлтэл бичсэнд нь байдаг гэж боддог. Сэтгэгдэл төрүүлээгүй бичлэгт хаа хамаагүй "гоё байна, сайхан байна" гээд ганц хоёр үг үлдээх, эсвэл өөрт төрсөн сэтгэгдэлээ үлдээх хоёр бас өөр байх аа. Би эр хүн гээд өөрийн бодож явдаг зүйлээ дотроо бугшитал хадгалаад байж би бас чаддаггүй. Хэрэв удаан тэгэж явбал хэзээ нэгэн цагт дэлбэрэх байх. Юутай ч байнга орж уншиж байдаг, цаашид ч алгасахгүйг хичээнэ ээ.

Anonymous said...

hi ax. tanii bichleguud nadad mash ih taalagddag uchraas barag l udur bur orj unshdag gehuudee. taniig odoo barag 100% meddeg bolj bh shig bna oo hehehe. gehdee zarim ued oort tani hadgalgdah yostoi nandin shan dursamjaa bicheed bh demii bolovyy gej uzej bna. haanaas gedgiig ta medej bgaa bh, tantai yriagui mash ih udsan bna shyy.

Always welcome said...

Хүмүүс хэт мэргэжээд ирэхээрээ мэргэжлийн ёс зүй гэдэг юманд баригдаад бичиж барих нь ховордоод, үг хэлээ цэнээд эхлэх юмаа. хэхэ, тоглож байгаа шүү. мэдээж энэ орон зайд юугаа бичих юугаа алгасах нь бичиж байгаа хүний дурын хэрэг. Чиний блогоос хувийн амьдрал гэхээсээ илүү цаашид мэдүүштэй, бодууштай зүйл их олж авдаг шүү. за тэгээд хэрхэхийг өөрөө мэднэ биз дээ. чамд болон гэр бүлд чинь сайн сайхныг хүсье.

Б.Єсєннэмэх said...

нээрээ ч та бичлэг нэмэлгүй хөөрхөн удаадахсан байна орж ирэх бүрт шинэчлэгдсэн байдагсан! өөрийн дотоод ертөнцийн орон зайг энгийнээр буулгаж бичнэ гэдэг нэгэн цаг хугацаанд эргээд хархад их юм харагддаг гэж би боддог бас сайхан ч дурсамж харин хааяа үүнийг хэнд зориулж хэнийг унш гэж бичээд байгаагаа бодох үе гарнаа бас! тийм нөхцөлд ирээдүйдээ зориулж, надаас эхлэх, өөрийн зохиох амьдралдаа зориулж л бичдэг гэж боддог шүү! :D

Anonymous said...

er ni manai blogger uud ehneesee bugd neg iimerhuu, joohon halgaasan shinjtei bolood baigaa. Tegeh ni ch zuv l baih l daa. Bi bol 2 g ch neegeed tegeed haachihsan. Odoo bol password ooch sanahgui. Gehdee amidrald heregtei jijg sajig zuiliin talaarh zuvulguund bol ih durtai. Chandmani ahiin bichdeg zuil taalagddag l daa. Gehdee huviin zuil bichihgui bol zarim humuust sonirholgui sanagddag ni unen shuu.
Thank for keep going.
mind