2007-12-06

Охин минь амьдралаа сонгож байгаа юм болов уу...

Миний амьдралд "чухал" гэж үзсэн үзэл бодол, болсон явдлууд, дурсамжаа энэхүү блогтоо бичдэг. Энэ удаа бас охиныхоо амьдралдаа хийж буй нэгэн алхмыг сайшаан үнэлсэн бодлоо бичлээ. Гэхдээ бага охиных биш ээ. Энд надад хань болж буй ахлах сургуулийн насны охиных...

Ерөнхийдөө, сургуулиасаа баахан бичиг, захидал авчраад гарын үсэг зуруулаад байдаг юм. Хичээлээ чөлөө авах, аялалд явах, янзан бүрийн монголоор бол дугуйланд явах, дүнгээ танилцуулах, сургуульдаа болсон үйл явдлуудыг танилцуулах зэрэгтээ надаас зөвшөөрөл болгон гарын үсэг авдаг юм. Би татгалзаад зураагүй бол оролцоно гэж гонжийн жоо. Ер нь энд тэр нь их айхтар. Наад зах нь дүнгээ танилцуулаад гарын үсэг. Эцэг эх нь хүүхдээ ямар "асуудал"-д орсон эсвэл "шагнал" хүртсэнийг мэдэх болмжтой. Хэрвээ өвдвөл хэн нэгэн сургуулийн эмч зохих арга хэмжээг авч болох эсэх дээр хүртэл гарын үсэг авна. Би санаж байна: монголд хүүхдүүдийг эмч нарын үзлэгт оруулдагдаа. Тэгээд нэг ангийн хөвгүүд, охидуудыг тус тусад нь "бөөндөөд" л. Тэгээд үзлэгт орсныг дараа аав ээждээ бараг хэлэх ч үгүй, аав ээж нь үзлэгт орсныг нь мэдэх ч үгүй. Нэг тиймэрхүү байдаг даа. Энд бол танай хүүхэд эмчийн үзлэгт орно та зөвшөөрч байна уу гээд гарын үсэг хамгийн түрүүнд авна... Нэмэхэд, хэрвээ ямарваа нэгэн зүйл болоод өвдөөд ч юм уу, санаандгүй таслаад, аль эсвэл зүгээр явмааргүй байвал аав ээж нь ч юм уу асран хамгаалагч нь сургууль руу нь утасдаад шууд чөлөө авч болно... Тэг гэж байгаа юм биш шүү. Зарим тохиодолд худлаа хэлж байгаа л даа. Монголд бол актгүй л бол шууд "тас". Аав ээж нь утасдаад ч нэмэргүй. Хэн хэндээ "ИТГЭЛ" байхгүй байгаагийн шинж л дээ... Хадуурчихаж. Гэхдээ уншихад илүүдээгүй байхаа гэж найдаж байна... Ялангуяа багш хүн...

Охин... Охин минь ирээдүйн мэргэжлээ нэгэн бодлын сонгож байгаа бололтой. Өмнө нь надаас бизнес, эмч, хууьч, нябо, программист гэх мэт зүйлүүд асуугаад байсан. Би ч чадах ядахаараа хариулаад байдаг байв. Тэгсэн явж явж law and criminal justice (хууль ба эрүүгийн эрх зүй) гэдэг чиглэлээр ирээдүйгээ сонгож буй бололтой. Ноднин зун сургууль нь хотын цагдаагийн газартай хамтран анх удаа зохион байгуулсан "цагдаагийн зуны сургалт"-нд өөрөө явна гээд явсан юм тэр нь, дээр нь эндэхийн баахан "детектив" кинонууд үздэг нь их нөлөөлсөн бололтой. Бас надтай хамтран ажиллаж байсан цагдаагийн болон хамгаалалтын найз нөхдүүд нөлөөлсөн. Бүр цаашаа бодвол цагдаа ах нар нь (цагдаа хүргэн дүү нар байна аа, цагдаа цагдаадаа бас үгүй "шилэгдмэл" эрчүүд) нөлөөлсөн ч байж мэдэх юм...
Би яагаад охиноо энэ чиглэлийг сонгосон гэж хэлсэн бэ гэвэл саяхан танилцах аялал хийсэн сургуульдаа (college) энэ чиглэлээр "бараг" apply (өөрөө шийдсэн, хэрвээ apply хийж байгаа бол дараа жилээс тэнд хичээл авах боломжтой болно. Энд ахлах сургуулийн хүүхдүүд дүн, нөхцөлүүдийг нь хангаж байвал college -д хичээл авч үзэх боломтой) хийчихээд надаар "гарын үсэг" зуруулдаг байгаа. Нэгэнт охин минь өөрөө сонгосон тул би зөвшөөрлөө. Уг нь эмч, эсвэл банкны мэргэжилтнээр, бүр болохгүй бол надтай адилхан програмист болгоноо гэж бодож байсан юмсан. Эмч бол би бүр хөл гартайгаа нийлүүлээд уухайн тас "өргөх" байлаа. Тэр ч талаар болох бололтой. Охиныхоо өөрийнх нь шийдвэрийг дэмжээд гарын үсэг зурчихсаан. Надаас зөвшөөрөл авахдаа, ирээдүйд ийм сургуульд ингэж орвол тэгж сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө, ингэж надад "ашигтай" гээд л аавдаа "ухуулга" хийгээд бас цаанаа санаа гаргаад их хөөрхөөн... Аав зөвшөөрөхгүй байж магадгүй гэж бодсон юм шиг байна лээ...
Охин минь 18-тай биш, саяхан 15-тай болсон. Тэгэхээр эндэхийн хүүхдүүд өөрийн амьдралдаа хэрхэн ханддаг болохыг эндээс ойлгоно байхаа гэж бодлоо. Охинд минь бас нөлөөлөл нь хүрчихэж...
Магадгүй хуульч охинтой болох бололтой дог оо...

4 comments:

byambaa said...

huuhduudiinhee songoltiig demjih saihan shuu.

бж said...

Oiroltsoo nasnii huuhedtei bolohoor yerunhiiduu sanal niileh yum ih baihiimaa.
Ohinoo demjsen chini sain boljee.
Sain huulich boloh baihaa. Aav ohin hoyort amjilt huseye.

mgloo said...

hehe, bi anrvan jild baihdaa lag umguulugchtei kino uzeed umguulugch bolno gej muruuddug baij bilee...Getel udahgui bayajih husel turuud banking-r surah gesen chini zamdaa growth bolj uurchlugduud...Amidraliig uridchilan medehed berhee gej, manai eej yag uur shig chini namaig emch bolgoh gej muruuddug baisan genelee, mergejlee songoson hoino nadad helj baisan yum...

ganga said...

18 хүүхэд өөрийн сонирхолоо яг мэдэж байгаа эсэх хэлэхэд хэцүү ч хажуунаас эцэг эх санал хэлэхэд яг эсэргүүцдэг нас даа. Өөрийн бодол өөртөө зөв гэж, өөрөө л шийдсэн зүгээр.