2007-12-01

Нүүдэл суудал...

Ирснээсээ хойш "оюутны хотхон" гэмээр apartment complex-t (байрны комплекс) нэг bedroom байранд амьдраад few (их ч биш бага ч биш) жил болчихсон байна. Цаг хугацаа ч гялс юмаа. Бид хоёр Монголоос 12 сарын 29-нд гараад энд цагийн зөрүүгийн улмаас бараг 12 сарын 29-нд ирсэн. Ирээд найзындаа 2 хоноод Шинэ жилийн өдөр буюу 31-ний өдөр энэ байрандаа гэрээ байгуулан орж "амьдралаа" эхлүүлсэн. Дахин жил жилээр сунгуулсаар байгаад өдий хүрчихэж. Нүүдэл суудалд дургүйг хэлээд юу гэхэв. Одоо шинэ жилээр байрны гэрээ дуусна...
Анх энд ирэхэд охин middle (дунд сургууль) сургуулийн сурагч байсан. Одоо өсөж томроод high (ахлах сургууль) сургуулийн сурагч. Teenager(өсвөр насны) тэгээд охин хүүхдийг хэлэх үү "тусдаа" гарах асуудал хичээлийн шинэ жилийн эхэн үеэс эхэлж яригдаад өдий хүрлээ. Хааяадаа найз нараа урих асуудал гарна. Тэгэхээр эндэхийн өсвөр үеийн насны хүүхдүүдийн "моод"("гангараа") тусдаа өрөөтэй байхгүй бол болохгүй болоод байна аа. Бараг охиноо "тусдаа" гаргах анхны алхмаа хийж байна...
Нилээн хэдэн байруудыг үзсэн боловч бид 2-тоо "ахдаад" олдож өгөхгүй байсан Харин энэ удаа аз тохилоо. Охиныхоо сэтгэлийг бодоод бид хоёр 2 bedroomd(2 унтлагын өрөө) transfer (шилжилт) хийхээр хэдэн долоо хоногийн өмнөөс шийдсэн юм. Маргааш "шинэ" байрныхаа түлхүүрийг аваад удахгүй, удахгүй ч гэж 3 хоногтоо багтаад энэ хуучин байрныхаа түлхүүрийг буцааж гардуулах ёстой.
Энэ байр бид 2-т их ээлтэй. Би бараг living (үүдний, зочны өрөө) өрөөндөө амьдарч, охин bedroom-өө өмчилсөн байсан юм. Халууцуулж, дааруулсангүй, өвдүүлж, зовоосонгүй. Сайхан байр...Амьдралын минь хэдэн жил энэ байртай холбогдлоо...
Нэг bedroom гэхээр ганц өрөө гэж орчуулж бас болохгүй юмаа. Нэг унтлагын өрөөтэй байр гэхээр их урт болчих гээд байх юм. Манай Монголд байдаг оюутны байр шиг биш. Яагаад гэвэл living, kitchen(гал тогоо*), bathroom(00, ариун цэврийн өрөө) унтлагын өрөөнөөс тусдаа... Их том гал тогоотой, манай сургуулийн оюутны байрны нэг өрөө нь бараг манай гал тогоотой хэмжээгээрээ тэнцүү... Хоёр давхарт бас үүдэндээ дажгүй том балконтой (patio).
Америктаа нэгэн бодлын хөдөө нутаг юм болохоор байрны үнэ нь гайгүй, дээр нь хэмжээ нь бид хоёртоо нилээн томдохоор. Одоо 2 өрөө болохоор бие биентэйгээ уулзах болов уу хэхэ. Мөн хэмжээ нь улам томорсон. Kitchen* нь энэ байрыг маань бодвол жижиг, гал тогоондоо багтахгүй байхаа ухааны юм охин яриад байна лээ... :)
Үнэ гэснээс том хотуудад амьдардаг хүмүүс манай нутагт ирвэл пөөх паах ийм үнээр ийм байранд байдаг ёстой... гээд л дуу алдах байхаа... Эгч минь New-Yort амьдраад masterт суралцаж байхад нь монголоос ирээд зочилж очсон байрны хажууд бол шилтгээн байхгүй юу. Тэр үед эгч ах байрныхаа төлбөрийг хэлэхэд би монголоор сардаа сая төгрөгөөр амьдардаг юм байна ш дээ гээд дуу алдаж байсан юм. Тэр үед dollar төгрөгийн ханш 1000 гарантай байсан байх...
Сониноос өрөөний тоо нэмэгдсэн боловч special (хөнгөлөлт) үеийг тааруулсан тул энэ байрны үнээс бага үнээр rent(хөлслөх) хийж гийгүүлж байгаа. Хэрхэндээ сэргэлэнтсэн ухаантай... Дээр нь бас бус юм байгаа тэрийгээ энд бичихгүй ээ. Яагаав нөгөө хөнгөлөлтүүд... deposit (барьцаа), insurance(аюул ослыг даатгал) энээ тэрээ гээд л... :)

Нүүнэ гээд охин бэлтгэл ажилдаа ороод юмнуудаа хөөрхөн баглачихсан байна лээ. Одоо миний ажлууд л үлдсэн байхаа. Маргааш нөгөөдөртөө гялалзуулчихна даа. Хэдэн жилийн амьдрал бид 2т бас ч үгүй баахан эд зүйлс цуглуулчихсан байна. Уг нь хоёр чемодантай л ирж байсан юмсан... Хэрэггүй зүйлс бараг байхгүй шахам даа. Илүү дутуу зүйл авдаггүй юм. Хэхэ илүү гэвэл гольфийн иж бүрэн хэрэглэл байна даа...

За энэ удаадаа ингээд дуусгая даа. Удахгүй шинэ байрнаасаа бичих байхаа. Зургийг нь аваад оруулахыг бодно оо... Шилтгээн гээд ойлгочихов доо...

Охин минь баяртай байгаа. Охиныхоо нүднээс нь баярласныг харсаан...

6 comments:

byambaa said...

shiltgeend orohoor bolsond tani bayar hurgey. hehe

oirhon bol shine bairnii nairand ochihgui yu/

бж said...

За аав охин хоёр тэгвэл орчноо өрчлөхөөр шийджээ. Манай энд байрны үнэ гэж хүнд хэлээд баймааргүй юм бий. Ухаан алдаад унаж мэднэ. Гэхдээ яах вэ, болгоод л байдаг юм. Танай наана чинь тэгвэл сайхан л юмаа. Хэний яанаагүй хүүхэд томроод бодох юм их болж байнаа.
Аав охин хоёр шинэ жилээ шинэ орчинд сайхан угтах нь. Нүүдэл суудлынхаа ард гарчихаж байгаад сониноосоо дуулгаарай.
House warming хийх гэж байгаа юм уу? Бямбаа лав ирэх юм шиг байна, тээ?

Anonymous said...

Sain aav bainaa. Good luck!

Always welcome said...

Oird tanaihaar shagaisangui, nuuhees ni omno amjij orj irlee. haaya orchnoo oorchilj baihad gemgui, shine orchin shine sedel, shineleg sanaa avchirna.
aav, ohin 2-t amjilt husie.
hogshin chin udahgui mongol butslaa. irj baigaad bolomj garval tanaihaar morilon saatnaa, hervee urih yum bol.

M. Tuul said...

Taniltaa bol talyn chinii gedeg dee Moogii dagaad neg taniltai bolloo. Shine bairand ch orson yum baina zochilj bainaa.

BI bas nuuheesee halshiraad ene bairandaa 3 jil garan bolloo doo.

Shine bairandaa saikhan tohijooroi. Oir baisan bol tavagtai idee danhtai tsaigaa bariad tosood ochihson. Hol baigaa bolohoor hunii saikhan setgel bariya daa.

Chandmani said...

Баярлалаа... Нүүж орохыг их хүссэн юмсан.. Даанч болсонгүй л дээ...
Гэхдээ удахгүй нүүх байх аа...
Амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүссэн юм...