2007-11-15

:) өөрөө хаширдаг байна шд...

Бусдад online-аар бараг худалдаа хийсний хэрэггүй гэж зөвлөөд байсан хүн өөрөө нетээр худалдаа хийж нэг digital camera аваад хулхидуулах дөхдөг байна шд.

Sony Cybershot DSC-H7 худалдаж авсан юм л даа. Тэгсэн free гэсэн дагалдах зүйлүүд нь ирдэггүй. Утсаар ярьсан 2 долоо хоногийн дараа очино гэх юм. Худалдах үед анхааруулсан зүйлүүдийг нь хэрхэндээ уншсан боловч таалагдахгүй бол буцаах хугацааг нь хараад болох байх гэж бодож байсан бас биш юмаа. Тэгсэн буцаах хугацаа нь худалдаа хийснээс хойш 10 хоног гэх юм. Худалдаа хийгээд 10 хоногт нөгөө бараа маань надад ирж байдаг. Тэгэхээр буцаах болмжгүй болгож байгаа юм л даа. Энэ нь тэдний нэг арга. За үүнийгээ байяа гэхээр эд нөгөө үнэгүй амалсан зүйлүүдээ 10 хоногт биш 21 хоногт ирүүлэх бодлоготой. Хэрвээ би барааг буцаая гэхээр хүргэлтийн зардлыг өөрөө төлнө. Энэ нь тэднийхээр бол 20 орчим $ болох шинжтэй. Ингээд бодохоор юм болгон учиртай байгаа биз. Хэрвээ та бараа худалдан аваад үнэгүй shipping хийлгэсэн ч гэсэн цаана нь юмнууд нуугдаад байгаа байхгүй юу.

Дээр нь нөгөө компани миний банкны карднаас 2 удаа charge хийсэн байсныг илрүүлээд банк дээрээ очоод жоол бужигнууллаа. Банкныхан юуны өмнө нөгөө компани руугаа утасдахыг зөвлөсний дагуу утасдаад ярилцахад тэд 1 л удаа мөнгө татсан гэдэг юм байна. Гэтэл миний банкны statement дээр 2 болчихоод байдаг. Банкныханд дахин хэлж шүүлгэлээ. Тэгсэн тэд дахиад 1 өдөр хүлээгээд болохгүй бол бид эндээс арга хэмжээ авна гээд надад амалж сэтгэлийг минь амраав. Маргааш нь өөрөө accountaa шалгалгүй шууд л банк дээр гүйж очоод за яасан гэтэл тэд харин өөдөөс таны accountad мөнгө эргээд орсон байна аа гээд дахин сэтгэлийг минь амраав. Ингээд энэ удаа дуусч байх шиг байна. Гэхдээ free зүйлүүдээ аваагүй л байгаа. За яахав 2 долоо хоног хүлээнэ дээ... Тэгж байгаад л тэр компанийхантай үзэж тарна аа. Яахав тэр болтол хүлээх л үлдлээ. Үйлчлүүлэгч урьдчилаад баахан юм дуугарчихвал надад ирэх үлдсэн бараанд нөлөөлнө. Тэгэхээр одоо дуугараад бас нэрийг нь энд оруулаад хэрэггүй гэж бодлоо.... Энэ байдал голдуу хоолны газруудад их түгээмэл байдаг. Хэрвээ үйлчлүүлэгч захиалсан хоолоо авахаасаа өмнө "гонгиноод" байвал хоол нь улам амтгүй, чанаргүй, дээр нь "хольцтой" ирдэг гэж....


By the way, Canon S500 гээд 2 жил хэрэглэсэн боловч 2 сарын өмнө эвдрээд E18 гээд алдаа өгсөн нэгэн аппарат байна. Би өөрөө задлаад 2 зүйл илүү гаргачихсан. Засдаг хүн байвал хэлээрэй.

Бас яаж засч болох талаар зөвлөлгөө өгөх хүн байна уу?

Охин нэг Canon-той, би "хулхидуулах" шахсан нэг Sony-той үзэж тарах нь дээ. Хаширсан хүн тул энэ Sony аппаратандаа 3 жилийн баталгаат хугацааг худалдаж авсан. Бүх юм нь ирээд сэтгэл минь ханахаараа зураг аваад харуулнаа. Хэрвээ таалагдахгүй бол авсан үнээсээ дээгүүр үнээр ebay-д зарах бололтой байгаа... Бүр болохгүй бол төрсөн дүүдээ 1 төгрөгөөр зарна аа. Харин авах болов уу?... :)

:) нэг иймэрхүү....

4 comments:

peakfinder said...

Canon websited orood uz dee. Manaih bas tiim zurgiin apparattai. Nelelen udsan yum l daa, tegeed za daa nas n' boloo biz dee gesen, web site deer zarim zagvariin camert uildveriin aldaa baigaa uchraas unegui zasch ogno gesen baisan. Tegeed utasdaad ted nar bur oorsdoo shuudangiin mongiig n' tolood zasaad yavuulsan. Recall gesen listen deer ooriin chin' apparatiin zagvar baina uu shalgaarai. Canonii uilchilgee customer service ene ter ih shuurhai saihan yum baina lee.

БЭ said...

za tegvel zurag avaad l avsan zurgaa oruulaad baij dee.

Chandmani said...

Peakfinder-taa...
Bi yarij uzsen l dee. Tegsen zasvariin u'ne ni shine camera avaxtai tentseed tegeed shineer avsan... Gehde daxiad yariad u'zne ee... umyg yaj medexev tiimee...

Anonymous said...

К слову сказать, лучший способ защитить кого-нибудь от слежки - задействовать Подавитель мобильных