2007-11-04

Жирийн уриалга

Охин Флорида найзтайгаа явчихсан гэртээ ёстой дунд чөмгөөрөө дургиж байна аа :)Ахиад нилээн хэд хоног байгаа...За тэр ч яахав...

"Бид бие биенийгээ, уншигчдаа ямар нэгэн сайн, сайхан, ариун үйлсэд сар болгон уриалж байвал ямар байдаг юм бол?" гэж эртнээс бодсон юм. Олон зүйл толгойд орж ирж байсан ч эхнийхийг нь ЭЭЖ ААВ-даа зориулахаар шийдлээ...

Уншигч Та ээж, аавдаа ил захидал хамгийн сүүлд хэзээ явуулсан, хэзээ баярлуулсан вэ? Би ер нь явуулаагүй хэдэн жил болсон байна. Хажууд байхад нь ч, холдоод явсан ч утсаар яриад л болдог байлаа. Тэрийгээ ээждээ, аавдаа өгч байгаа сэтгэлийн дэм гэж ойлгоод л... Бас бус эдийн засгийн талаар туслаад түүнийгээ ихэд бодоод л... Тэд болохоор намайг насан туршид минь бодож, хооллож, тэтгэж, асарч, харж, хамгаалж байхад миний байж байгаа царай ч дээ... Алдаагаа засахад хэзээ ч оройтохгүй гэдэг дээ...

Мөн заавал эмэгтэйчүүдийн баяр, эрчүүдийн баяр, шинэ жил, цагаан сар гээд баяруудаар тэднийгээ баярлуулах ёстой гэж үү. Би маргааш дэлгүүр орж ээждээ аавдаа тус тусад нь ил захидал авч дотор нь сэтгэлээ, амьдралаа бичээд гарынхаа үсгийг зураад хамтад нь
явуулна аа...

Миний блогийг уншигч Таньд уриалахад энэ долоо хоногт ААВ, ЭЭЖ-ээ баярлуулъя...

Уриалаад орхичихгүй бас бус саналууд хэлье:

- Гадаадад, эсвэл тусдаа амьдардаг бол ил захидал явуулцгаая. Би мөнгө төгрөг эд зүйлс гээгүй шүү. Зүгээр л ил захидалд сэтгэлээ илэрхийлээд явуулаарай. Тэрэндээ бас гол нь байгаа юм.
- Хэрвээ хамт амьдардаг бол ил захидал гэхгүй хоол унд хийх, ядахдаа хийцтэй сүүтэй цайгаар дайлаарай. Хийцтэй цай гээд залхуурсны хэрэггүй ээ: зүгээр л хар цайг нунтаг борц, шар будаатай хамт буцалгаад будаа болох үед нь сүлээд дэвэртэл нь буцалгана, дараа нь бага зэргийн шар тос нэмээд хийхэд бараг л болох байхаа... Хэрвээ танд зав байвал банш чимхээд нэмсэн ч болно...
-Амьдрал мөнхийн биш учраас энэ бичлэг хэн нэгний сэтгэлийг хөндөж магадгүй л дээ. Тэгвэл уучлаарай, "Бурхандаа" зориулаад зул өргөөд сэтгэлээ ярьж талархсанаа илэрхийлээрэй...

жич: энд бас зориуд бичсэн нэг алдаа байгаа. Түүнийг олоорой :) Бас алдаанууд байвал хэлж өгөөрэй... Зөв бичгийн болон утга найруулгын алдаагүй бичиж сурахад минь хэрэг болно...

8 comments:

Gantulga U said...

Хэзээ баярлуулсан вэ?

peakfinder said...

saihan urialga baina.

Always welcome said...

urialgiig demjij baina. ene tuhai bainga bodoj yavdag ch tsag ni tulahaar daraa daraa gej hoishluulsaar l yavna. odoo daanch oroi bolchij, margaash shuud yavuulnaa. bichij baigaa hund hedhen hormiin ajil ch huleej avch baigaa negend heden odriin bayar bayasgalan avchirna.

byambaa said...

saihan urialga bna.

ih olon bichleg oruuljee. bhguid maani.
zarim deer ni margaldah bsn bna. gehdee zalhuu hureed bnaa. he he

'YED' Club said...

Eej, aaviigaa urghrlj boddog ch yag tulaad hairtai gej helj chaddagguim /nerelhedeg yom bol uu/. Ta nar mini oilgotsgoogooroi.

Ганаа_бж said...

Saihan sanaa baina. Heregjuulnee...

tsoomoi said...

demjij bna.

Chandmani said...

Bayarlalaa.. Ta nar ch gesen "жирийн уриалга" оруулаарай.