2007-11-12

Өмнөх бичлэгтээ жишээ болгооод, нэтээс дуу, видеог үнэгүй татаж болох талаар бичээд үзье...

Энэ нь сайтын нууцлал, бүтцээс хамаардаг. Ерөнхийдөө муухандуу сайтнаас татаж болдог боловч бас яахоо music-ээс ч татаж авч болно. Өмнө youtube-д тухайн үеийн шилдэг 100н дууг оруулах шахсан тухайгаа бичиж байсан байх. Одоо компьютерт хадгалаастай. Тэдгээрийг хувийн журмаар л ашиглана уу гэхээс мөнгө төгрөг олох үүднээс ашиглахад хэцүү, хэрвээ ашиглавад торгууль хүлээнэ магадгүй шүү.. Монгол дуунуудыг "дуунэт"-ээс нилээдийг татсан. "Монголдуу"-гаас тэртэй тэргүй үнэгүй татах боломжтой. Гэхдээ тэд одоо сайтныхаа хамгаалалтыг сайжруулсан байх гэж бодож байна...
За оршил ч яахав...

За ямар программууд ашиглаж болох вэ? Миний энд хэлэх тохиолдолд бол 2 програм зэрэг ажиллуулна. Энэ 2 бараг л ах дүүс. Дуу хөгжим бичлэгүүд нь нэтэд тодорхой хаягаар (URL) байрладаг. Тухайн хаягийг олсон тохиолдолд тэр хаягаар нь хандаад татаж авч байгаа хэрэг.
Эхний програм нь:
URL HELPER Хаяг олоход зориулагдсан. 30н өдөр үнэгүй.
Хаягийг нь олсны дараа татаж авдаг нь буюу 2 дахь програм нь:
HIDOWNLOAD Ашиглахад амархаан. Татах хурд нь мэдээж Таны нэтийн хурднаас хамаарна.

За, эдгээрийг ашиглаад янзан бүрийн дуу, энээ тэрээ татах нөхдөд сануулахад намайг хэлсэн гээд хэрэгт унагаачихав даа... :) Татсан дуу бичлэгүүдээ зөвхөн хувьдаа ашиглаарай.

Ахиад нэг програм байдаг энэ нь компьютерт ачаалагдсан (streaming) дуу болон хөгжмийг татах програм. Жишээ нь та нэг сайтнаас дуу сонсож байлаа гэж бодьё. Сонсох хугацаандаа татаж амжина гэсэн үг л дээ. Тэрхүү программыг нэтээс хайгаад олоорой... :)Тэрхүү программыг ашиглаад дууг нь, өмнө дурьдсан 2 програм ашиглаад видеог нь татсан, дараа нь windows movie maker-аар янзлаад хийгээд youtubed оруулсан нэгэн бичлэгээ энд орууллаа. Чанарын хувьд Та дүгнээрэй. Яагаад "энэ дуу" гэвэл сонсох дуртай гэсэн нэгэн хүүхэнд зориулаад оруулсан юм. Яагаад "хүүхнүүдийн" бичлэг гэвэл Монгол охид, хүүхнүүд Азидаа хамгийн сайхан, хөөрхөн нь юм шүү дээ... Яагаад "байгаль" гэвэл нутгаа санаад харж байх гэж... Яагаад windows movie maker гэсэн үү? Яагаад гэвэл үнэгүй учраас... :) хэхэ Улаан малгайтын үлгэр шиг л юм болж байна...Товчхондоо "б
үх юм учиртай" гэж...






жич: Дээрх программуудыг энд оруулахдаа affiliate program--д нь элсээд мөнгө олох бололцоо байгаа. Бодоод байсан энэ мөнгө олох аргууд ч олон юм аа тээ... Гэхдээ би тийм бодолгүй. Яагаад гэвэл :) монголоороо бичиж байгаа үед уншигчид минь голдуу монголчууд, тэгээд монголд мэдээллийн технологи хэр хөгжсөн билээ, бид програм худалдан авахдаа аль хэр хүмүүс билээ... Үнэгүй юманд нугасгүй ард түмээн...


3 comments:

A.Амарсайхан said...

Үнэгүй юманд нугасгүй, над шиг хүнд хэрэгтэй л эд байна. Хэ хэ

Chandmani said...

:) би ч гэсэн нугасгүй нэгэн дээ...

mgloo said...

hey, 2 dahiig ni haisan chini heterhii olon program bainaa...achaalal bagatai unegui yum baina uu :D