2007-11-11

За, ойрдоо олон блогоос болон санал сэтгэгдэл дотроос мөнгө хийх тухай олж уншлаа. Үүнтэй холбогдуулаад бодож (бодож!) явдгаа бичих гэж хичээлээ... Интернэтээр мөнгө хийх тухай саналын нууц, арга барил, энээ тэрээг судалсангүй, зүгээр л бодож явдгаа шууд л бичлээ. Хэрвээ буруу бол уншигч Та уучилна биздээ.

Нэгэн сайтад бүртгүүлээд тэгээд мөнгө хийх тухай. Энэ сурталчилгааны нэг хэсэг гэж ойлгож явдаг. Хэрвээ сайтад олон хүн хандсанаар тухайн сайтыг эзэмшигч мөнгө хийх боломжтой. Яахав share (хувааж) хийж болох боловч хэн нэгэнд зүгээр өгнө гэж бодохгүй л байна.
Мөн интернет бол нэг бодлын нууцагдмал "гэмт хэргийн" нэг талбар юм ш дээ. Таны нэр ус, хаяг, банкны мэдээлэл, бүх мэдээллийг олж болох нэгэн бодлын талбар. Бүр бодлыг тань хүртэл.. Энэхүү талбарыг хамгаалж, болгоомжтой хандаж байхгүй бол хамаагүй "чөлөөт" нийгмээр ойлгож бас болохгүй.
Хэн хаанаас орсныг, хандсаныг мэдэх боломжтой. Хэрвээ хүсвэл бид үнэгүй програм суулгаж байгаад ч мэдэх боломжтой. Хэрвээ бага зэргийн мөнгө төлбөл бүр ихийг мэдэх боломжтой. Internet ID-дээ нуудаг программууд байдаг боловч энэ бас төлбөртэй. Үнэгүйг олж болох боловч "баталгаагүй". Хэрвээ хүсвэл нуусан байсан ч олох боломжтой. Майл хаягаар ID-г олж болно... ID-г олбол Таны асаасан комьютерийг ч "ухах" бололцоотой. МӨн бага зэргийн мөнгө төлбөл (about 30$) хүний майл хаягийн нууц үгийг ч олж болох программууд байдаг. Мэдээж энэ нь хууль бус боловч иймэрхүү зүйлүүд олон байдаг. Иймээс ямарваа нэгэн нууц үгээ ядахдаа сар болгон сольж байгаарай. ...

Мөнгө олох гээд үзэхэд алдах юмгүй л дээ гэж Та бодож байна уу... Та цаг зав, сэтгэл зүрхээ тодорхой хэмжээгээр "алдана"... Интернэт "бизнест" хэн мөнгө олдог гэж та бодож байна. 99 хувь нь хоосон хоцорч 1% нь орлоготой байх магадлалтай.

За одоо бага зэрэг "нарийчлаад" үзье л дээ.
Та хэн нэгнийг тухайн сайтад урьж хандсанаар тэр сайтад хандсан хүний тоо нэмэгдэнэ. Үүн дээр бүртгүүлбэл бүр ч гайгүй. "Google ad" ч гэсэн тийм байдлаар ажилладаг. Хэрвээ таны сайтандаа оруулсан сурталчилгаан дээр хүмүүс дараад (traffic) орсон бол бага хэмжээний оноо өгнө. Хэрвээ орсны дараа бүртгүүлсэн бол оноо нэмэгдэнэ. Жишээ болгоод Google ad-аар "Firefox" хэрхэн сурталчилдаг талаар бичье л дээ. Та тухайн сайтад бүртгүүлээд ямарваа нэгэн мэдээлэл, программыг тусгайлсан кодоор (голдуу тоон дугаартай байдаг) өөрийнхөө сайтад оруулна. Тэгээд тухайн дугаараараа "бизнес" эрхэлж мөнгө олж байгаа юм. Миний хэлж буй жишээгээр бол Firefox-ын сурталчилгааг та сайтандаа оруулна гэсэн үг. Тэгээд тэрхүү сурталчилгаан дээр хүмүүс дарж олох болгонд Та бага хэмжээний "оноо" авна. Энэ оноо нь Таны олох мөнгөнд хамаарна. Хэрвээ тухайн орсон хүн Таны сайтнаас дараад Firefox "суулгавал" та бүр их оноо буюу тодорхой хэмжээний мөнгө хийж байгаа юм. Зарим программууд дээр заавал бүртгүүлэх шаардлагатай болдог...
Ер нь бүртгүүлэх нь компьютер амьдралд нь "энгийн" өдөр тутмын хэрэглээ болсон газруудад бол их нөлөөтэй. Манай Монгол шиг газар бол нээг их онц шаардлагагүй. Америк бол компьютергүй бол бараг л балрах байх. Бүх зүйл сүлжээнд орсон, бүх мэдээллийг олох мэдээллийн сан хөмрөг. Хаана ч очсон компьютер, наана нь харагдахгүй ч гэсэн нэгэн төрлийн компьютер байж л байгаа. Зарим америк хүн "компьютергүй" бол ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Эд нар бас мэдээллээ бүрэн гүйцэд, үнэнээр оруулдаг байхгүй юу. Тэрнээс бидэн монголчууд шиг майл хаяг нээхдээ хүртэл нэр, хаяг, нас, бүр тодруулбал хүйсээ хүртэл нуудаг хүмүүс биш...

Юу юу ч бичээд оруулчихав... Ойлгомжтой бичсэн гэдэгтээ итгэлгүй л байна.
Ер нь нэтэд болгоомжтой байхад илүүдэхгүй. Өө мартахаа шахаж, интернэтээр худалдаа хийхдээ болгоомжтой байгаарай. Заавал утсаар ярьж, мэдээллийг "бүрэн!" уншиж "бүтэн!" ойлгож байж худалдаа хийгээрэй. Хуурамч зүйлс олон шүү. Шаардлагагүй бол банкны мэдээллийг оруулсны хэрэггүй. Хэрвээ банкны мэдээллээ online авсан бол дараа нь заавал log out хийж бас нууц үг энээ тэрээ мэдээллүүдээ устгаж байгаарай. Мөн нууц үгээ битгий "хадгалж байгаарай". Энэ нь зарим тохиолдолд Та "нууц үг"-ээ энэ компьютерт хадгалах уу гэж асуудаг ш дээ. Windows дээр бол нэг цонх нээгдээд асуугаад байдаг даа. Дараа амар гэж залхуурсны хэрэггүй "NO" гэчих. "Баян" биш ч гэсэн энэхүү "үйлдлүүдийг" хийх хэрэгтэй. Юм болгон учиртай...

Хүмүүсийн сэтгэлийг бодоод ингэж мөнгө олох нь "худлаа" гэж хэлж чадсангүй...

За ингээд дуусгая. Асуувал хариулахыг хичээнэ ээ... Хэрвээ мэдэхгүй бол хариулахгүй байж ч мэднэ...

Айлгаагүй байхаа.... Бас шударга, үнэнч, даруу, аюулгүй хүмүүс байдаг юм..

8 comments:

Б.Єсєннэмэх said...

хэдэн хоромын өмнө "түүнийг" сонирхов үнэгүй юманд нугасгүй гэж, атал нэтээс хуулж байсан пайл гацаад учирыг нь олсонгүй "түүнийг" сонирхохтой манатай хамаг юмаа хаагаад пс гээ рэстарт хийв. тээд жаахан бухимдаад ойрхон зуурхан блогоор эргэлдэж ганц нэгийг гарчиглангаа таны энэ бичлэгийг ихэд онцлов, "түүний" тухай нэлээд юм бодов!

нэмлэТ said...

Иймэрхүү зүйлд итгэдэг хүмүүс олон нь харамсалтай. Харин ингэж сэрэмжлүүлдэг хүн нь бас байвал ч гайгүй дээ.

Ж.Галсанбат said...

Bi blogtoi bolson. ta minii blogruu orood nadad zovolgoo ogooch.Nadad sain bolohgui baagaa yum shig sanagdaad. Bi odoo10 nastai.mongoloosoo garaad udsan bolhoor aldaatai bichsen baih. fireman-robin.blogspot.com minii hayg shuu

ganga said...

элдэв юмнаас холхон байх хэрэгтэй гээд ойлголоо. Миний блогоор зочлоорой. ganga-cz.blogspot.com
bayarlalaa

Pearle Deppsu said...

Айлгүй яадын

Chandmani said...

Pearle Deppsu-dee... Tegvel uuchlaarai... computer surch, sudalj bgaa xund ene zereg bol yu ch bishee...

Odkhuu said...

Гэхдээ олон нэртэй вэб сайтуудаар баталгаажагдсан тийм вэбүүд байдагшдээ

хичээн сурагч said...

uu muusain suguud aimhai maluud olj boldiin tiim jishee zunduu bna bi uruu ch oldog shal balai blog bna zail sunu