2007-11-06

"Идэж, олж" чадаж байгаа юм чинь "өгч, зарцуулж" сур л даа

Английн хэдэн саятан бизнесменүүд өөрийнхөө орны шинэлэг, оновчтой, бүтээлч санаатай иргэд, жижиг бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан саналыг нь сонсоод тодорхой хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг ТВ шоуг хааяадаа үздэг юм л даа.
Жижиг бизнес эрхлэгчид нь бас анх тэдэнтэй уулзахдаа тодорхой хэмжээний мөнгөөр бүтээлийнхээ (бизнесийнхээ) тодорхой хувийг дэнчин тавихаар төлөвлөсөн байдаг.
Хүмүүст бизнесээ эрхлэх алтан боломжийг олгодог боловч нөгөө талаараа эдгээр саятнууд өөрсдийнхөө бизнесийг бас өргөтгөж буй хэрэг. Яагаад гэвэл тэд мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийснээрээ тухайн хүмүүсийн бизнесийн болон ашгийн тодорхой хувийг эзэмших хариу санал тавьдаг юм. Зөвшилцөөд тохиролцсон тохиолдолд хэн хэндээ ашигтай....

Манай "баян" саятнууд нэг иймэрхүү зүйл сэдэхгүй юм байхдаа.

Манай Монголд Засгаас мөнгө "аваагүй" баячууд байхгүй. Ямарваа нэгэн төслөөр (гадаадын болон томоохон хөрөнгө оруулалт) мөнгө цохисон л байгаа. Татвараа нуугдуулсан, зээлээ төлөөгүй, хууль бус бизнес хийсэн, улсын хөрөнгө хуурамчаар өмчилсөн, хувьчилсан, бүр Засгийн газартайгаа нийлж байгаад улсынхаа банкыг "цохих" шахсан гээд зөндөө зөндөө...

Мянганы зам гээд их бүтээлч үйлс. Яахав, алдаатай оноотой ч, хэрэгжиж буй нь сайн хэрэг. Хэнтий рүү азтай бол өдөржингөө сэгсрүүлээд явдаг байсан бол 5-6 цаг унтаагаараа давхиад очих нь сайхан биш гэж үү. Хадуурах гэж байна. Мянганы замд "төсөл" олох гэж бөөн юм болдог гэж сонссон. Хэдэн талаасаа иддэг гэлээ дээ. Зам тавих эрх авах гэж тодорхой хэмжээний хувь төлнө. Улсын төсвөөс мөнгө гаргуулах гэж нэг "иднэ". Барьж буй нь болохоор хөрөнгө, мөнгө хэмнэх гээд замынхаа 2 талаас нь нарийсгаад "иддэг". Хэн нь ч билээ дээрээс нь нимгэлээд "иддэг". Өөр янзан бүрээр иддэг байхаа. Сонсож байснаа л бичлээ...

Засгийн газар бизнест хутгалдаад байна гээд их ярьдаг боловч өөрсдөө хийж буй зүйл тун бага...Засгаасаа мөнгө аваад, зээлээд, идээд л байна. Ардаа татаасгүй бизнес эрхлэгч Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Хэрвээ татаасгүй бол дампуурсан байгаа. Одоо бараг бүгдээрээ УИХ-ын гишүүн болох гээд зүтгэж байдаг. Удахгүй хуулиндаа "УИХ - бизнесийн байгууллага мөн" гээд тусгачих байлгүй. Өөрсдөө орлогоо нэмэгдүүлээд л байна. Гэтэл улсдаа нь төлдөг нь багасаад л байдаг. Улс нь тухайн компаниас татвараа авч чадахгүй. Татвар бага боловч авч чадаж байгаа нь нөгөө л улсын өмчит. Хувийн өмчит бол "хувийнх" гээд өгөхгүй бодолтой. Тэгээд улс л хохирч буй...


Улсаас тэднийг дэмжиж байгаа хэлбэр болох шилдэг 100-н татвар төлөгч гээд шалгаруулдаг. Яахав 100-н ухна уралдахад нэг нь түрүүлнэ гэж л болж байгаа байхгүй юу.

Улс нь, Засгийн газар нь Улсын бүртгэлтэй компаниудаа бараг "захирч" мэддэггүй. Түүний улмаас захирал, дарга нар нь солигдоно гэж бараг байхгүй. Солигдох болохоор бөөн хэл ам. Яагаад гэвэл цаана нь "но" л байгаа байхгүй юу. Хуучнаар бол Эрдэнэт гэдгийг Отгонбилэг, "Говь" гэхээр Сэдваанчиг, НИК гэхээр Сүхбаатар ч бил үү бараг хувийн нэрээр нэрлэгдчихсэн. Хувьчилсны дараа тухайн компани нь бараг л "хуучин эзэд"-дээ хуваагдаад очсондоо. "Шударга" өмч хувьчлалаар тодорсон хүмүүс одоо цээжээ дэлдээд л явцгааж байгаа...

Сургуульд байхад өмч хувьчлал явагдаад. Хөдөө нутагт чинь хэд хэдэн цаас тараагаад л дууссан байхгүй юу. Хэн ч юу ч болоод байгааг бараг ойлгохгүй, мэдэхгүй. Томчууд нь ТВ, сонин хэвлэлээр баахан юм яриад л... мөнгө олох юм шиг л ухуулаад л... Өмч хувьчлалын "том" эрхийн бичиг 10000 төгрөг, бага нь 3000 ч бил үү. Тэгээд "брокер" гээд захиргаан дээр нэг хүн дээр оччихсон бүгдээрээ л нэг нэг компаний нэр хэлээд өгчихсөн. Голдуу улсын компаний нэр хэлсэн дээ. Тэгсэн удалгүй нөгөө алдарт компаниуд нь хувьчлагдаад тухайн өмч хувьчлалын эрхийн бичгийн сураг байхгүй. Хэн юу болсныг ч асуухгүй, асуусан ч оновчтой хариулж байгаа зүйлгүй, таны компани дампуурчихсан гээд л. Үнэн чанартаа нилээн олон компани дампуурсан биш дампууруулаад "хувьчилчихсан" байхгүй юу... Дампуураагүй нь "орлого" байхгүй гээд нөгөө амалж байсан мөнгөний сураг тас... нэг иймэрхүү... Ард түмний дунд өмч хувьчлалын талаар, эрхийн бичгийн талаар санал асуулга явуулбал ТӨХ, Хөрөнгийн бирж болон бусад холбогдох байгууллагууд хачин байдалд орох байхдаа... Өмч хувьчлал эхнээсээ л алдаатай байсааан...

Манай компаниуд мөнгөтэй, орлоготой болохоороо хүрээгээ тэлээд баахан "охидууд" төрүүлээд л татвараас зугтаагаад байна. Ашиггүй, дампуурахаараа алдагдлаа Улсаас, Засгийн газраас нэхээд суучихна. Ямарваа нэгэн өөрсдийн хариуцлагагүй алдаагаа Засгийн газарт тохно. Нөгөө Алтжинг санаж байгаа биздээ. Бөмбөгөр шатсан нь тухайн компаний буруутай үйл ажиллагаа. Тэгэхээр хохирогчдын төлбөрийг Алтжин шууд хариуцах ёстой боловч тухайн үед хэрхэн ярилцаж хэлэлцэж байсныг энд санахад илүүдэхгүй байх. Одоо болтол шийдвэрлээгүй л байгаа даа. Тэгээд л унжаад л байна. Цаана нь ард иргэд, тухайн компаний үйлчлүүлэгчид хохирсоор л... Бас Ардын банк, Сэргээн босголт банк гээд банкнуудын хохирогч, хадгаламж эзэмшигч жирийн иргэд... Одоо нөгөө хадгаламж зээлийн хоршоод... Хадгаламж зээлийн хоршоод гэснээс оросод сурч байхад оросын МММ гээд сонсож л байсан юм байна. Мөнгийг хялбар, амар олох гэсэн хүний сэтгэлийг л ашигладаг. Зүгээр суугаад л мөнгө олох биш зүгээр л байж байгаад мөнгөө алдана л гэсэн үг байхгүй юу. Наашаа ирэхэд минь "байраа зараад мөнгийг нь ХЗХ-д өгчихөө, эргээд ирэхэд чинь өсчихсөн байна" гэж санал тавьж байсан хүн ч байсан. Хэрвээ өгсөн бол хэн хохирох байсан бол?

Ноёдуудаа! Ажиллагсад, худалдан авагчид, ард түмэндээ зориулаад бас зүйлс хийдэг сэддэг байх хэрэгтэй...

2 comments:

gegeen said...

i c. www.gegeen.com deer ene talaar bas jaahan bichsen.

. said...

MGLd orchuulguud ni gardag bolson bna lee