2007-11-03

Инээмсэглэлд дурласан эр...
өмнө блогтоо оруулсан дууг маш олон удаа (тэнэг ч гэж хэлүүлж магадгүй, гэхдээ заримдаа нэг дуугаа л сонсоод суудаг юмаа) сонсоод л суулаа. ...so beautiful and wild ... иймэрхүү инээмсэглэлд унаад хайр зарлаад ухаанаа алдсан тохиолдол бий. Гэхдээ хүнд мэдэгдэхгүй дотроо л хадгалсан хайр...


Одоо улам сайхан инээмсэглэдэг болсон байхаа гэж төсөөлөөд л... Тэр хүүхний юунд болсон бэ гэвэл хөөрхөн уруул, шүд, нүд, бие хаа... гол нь ИНЭЭМСЭГЛЭЛд... Эрх гэж жигтэйхэн... Уруулаа цорвойглоод л... за за энэ талаар ингээд дуусаа... тэгэхгүй бол бүр хувийн чанартай болох нь... Насныхаа эцэст энэ талаар дурсамжаа хэлнэ дээ... Хэлэх хэлэхдээ охиндоо хэлнэ эээ... Аавын амьдрал сонин бол сонирхоно биз... :)
Эр хүний сэтгэлийг инээмсэглэлээрээ хайрыг нь татаад дурлуучих "шахсан" хүүхэн маань одоо хаана инээмсэглээд хэнийг унагааж байгаа бол гэж бодоод "унагадаг" чадварт нь уурлах биш "унасан" эрд нь атаархаад сууж байна даа... Би түүнийг "заримдаа" их боддог...

2 comments:

iga said...

хайрлуулах "шахсан" бүсгүй азтай ч юм шиг, азгүй ч юм шиг. Угталцаж дурлана гэж их нарийн тохиргоо байхым даа. Хэдэн бүсгүйд дурласан нь хамаагүй, хайрласаар байгаа нь сайхан юмаа.

Chandmani said...

Iga, thx for comment... хайрлах сайхан ч алдах нь so bad байх юм даа... Xentei ch uchirsan daxin aldmaargui bna...