2007-10-23

Амьдрал баян юм даа...

Охины минь төрсөн өдөр нь...
Чадах ядахаараа л баярлуулах гэж хичээлээ. Үйлчлээд л, зөөгөөд л, гүйгээд л байлаа...2-уулаа болоод л явчихлаа...
Цаг хугацаа амархан өнгөрч, нэг л мэдэхэд томорчих юм даа. Саяхан л хөлөө үнсүүлээд л, тэврүүлэд л гүйж байсан санагдах юм... Багад нь хөдөөнөөс ирснийх нь дараа бид 3-уулаа Сүхбаатарын талбай орж зураг авахуулахаар болдог юм байна. Хөдөөнөөс ирсэн охинд хүүхдийн тэрэг энээ тэрээ байх биш шууд л тэврээстэй, тэгээд ч ойрхон юм чинь дээ. Баянголын урд талын "Энхтайвантай" байшингаас талбай хүртэл алхтал охин унтаад өгчихлөө. Охиноо сэртэл нь хүлээнэ ээ гээд талбайн урд цэцэрлэгт модны сүүдэрт суугаад өвөр дээрээ тавьчихлаа. Тэр хооронд нь ээж нь хичээлтэй байсан тул явахаас өөр аргагүй болж би суугаастай үлдэж билээ... Хэдэн цаг унтсан гээч, 2 цаг унтаад өвөр дээр шээчихээд сэрдэг юм даа. Гэтэл одоо ахлах ангийн сурагч, томоо охин болчихсон...

Багшийгаа ховлов
Дүү нь эгчдээ төрсөн өдрийн баяр хүргээд утсаар ярилаа. Дараа нь аавтайгаа ярьж, багшийгаа ховлолоо: ангидаа "аргагүй хамгаалалт" хийж өөрийгөө хамгаалаад багшаасаа "анхааруулга" бичигтэй гэртээ ирсэн гэнэ л дээ. Гэртээ орж ирэхдээ "миний буруу байгаагүй" гээд өөрийгөө өмгөөлөөд их "ууртай" (шартай охин) орж ирсэн байна. "Хажуу дахь хүүхэд нь цаана нь зөндөө зай байхад шахаад байсан болохоор нь түлхчихэж гэнэ. Тэгсэн нөгөө охин (бас л нэг айлын эрх охин байгаа биз дээ) уйлаад сүр болсон" гээд аавдаа тайлбарлалаа. Тухайн сургуульд өчнөөн "мундаг" айлуудын эрх танхи, тансаг охид, хүүхдүүд сурдаг. Мөн аав, ээжүүд ч гэж "сүртэй", "сүрдмээр" хүмүүс байгаа биз. Тэдний дунд өөрийгөө аваад л яваа охиндоо...Ядаж байхад ээж нь орос хэлэнд таарууханыг хэлэх үү. Хичээлээ өөрөө хийгээд л ойлгоод байгаа гэхээр нь хөөрхий охиноо өрөвдөөд байх юм. Хааяадаа, яах ч гэж хар багаас нь орос хэл мэл гэж сүржигнэсэн юм бол доо ч гэж бодох юм. Нөгөө л хажууд нь байдаг ч болоосой, өмгөөлөөд, хамгаалаад явах юмсан гэж дахин дахин бодоод өөртөө уур хүрээд л сууж байна...

11 comments:

Nana said...

aav ohin 2-t torson odriin mend hurgeed sain saihniig husie. eruul bol buh zuil saihan bolno-o-o-o-o gsn.

Ганаа_бж said...

Ohind chini tursun udriin mend hurgeye. Uvur deer chini sheechihej baisan ter joohon amitan odoo tenger baganadaal, gunhaal baigaa biz dee. Ta 2-too, tanai ger buld az jargal huseye.

Chandmani said...

Охиндоо дамжуулсан шүү. Баярлалаа гэж байна лээ..

peakfinder said...

Aav ohin hoyort hoyuland n' torosn odriin mend hurgej, yu sanasan yoson husel chin' biyeleh boltugai gej yorooyo.
Neeree ene huuhduud mon ch hurdan osoh yumaa. Yaj ch tom bolson tegeed eceg ehdee hyalh l sanagdaad baih...
Ur huuhdeesee hol baih ch hecuu shuu. End tend surguulid suusan nereer urt boogino hugcaagaar huuhduudeesee hol baij uzsen, yostoi ih shanaldag yumaa. Ta hediig udahgui haluun buleeree cuglaasai gej bas yorooyo.
Baga ohin chin' bas ch gej biye hamgaalah chadvartai l baina. Tiim hun hol yavna shuu.

byambaa said...

Jaahan oroitson ch gesen tursun udriin bayar hurgey. Sain aab bnaa. ohindoo uilchilj guigeed l.
iin aavtai ohid sain hun bolnoo. eej aavdaa enereltei humuus bolno gej battai helj chadna shuu.

uchir ni minii av ch gesen ohidiinhoo, huuginhee tursun udruur uuruu turchihsun bayarlaad l. ali boloh huuhduudee bayarluulchih yumsan gej bundugnuj guigeed l...

odoo tsagt aihtar unetei surguulid neeh tom tom darga nariin huuhduud yavdag, bagshiinhaa helsen ug ene teriig toodoggui yum bilee. bi neg tiim surguulid hunii orond jpn hel zaah bolovoo. 8 dugaar angiin ohiduud yag l huuhen, nadaas ovortoi haragdaad l. 2 dugaar angiin huuhduud neg ni neg jaahan evgui ug helchihsen chin eej aav ruugaa utasdaad l geed shal sonin yum bna lee.

haduurchihsan yavj bna. tursun udriin bayar hurgeh gej orj irsen bj. sorry.

Nana said...

chandmani> msngert orood ireerei

zzz said...

ungursun ch gesen ohind chine tursun udriin mend hurgey.baga ohin chine bas huurhun bie ee daachihsan ban aa.yum duulgana shuu.sul doroi baisnaas ter n zugeer

Chandmani said...

Peakfinder-тээ:
Баярлалаа.
Цаг хугацаа ч хэхэ өмнө гараад л жирийгээд байна...
Хол байгаа болохоор өмгөөлөх хүнгүй юм шиг надад санагдаад байгаа юмаа...

Byambaa-даа:
Охиндоо дамжуулчихла.
Охин минь манай ангийн хүүхдүүд "гар утастай" гээд ээжээсээ гар утас авч өгөх үү гэж асуусан байна лээ. Хөлд нь үрэгдэх нь дээ мань мэт нь хэхэ...
Бид ч хадуурах дуртай шүү тиймээ...Чиний хадуурсан бичлэгүүдийг уншихад таатай байдаг... :)

Nana-d boloh bhaa....

Chandmani said...

zzz-dee
sain uu, bie tenxee sain bizdee.. ix udaan sonssongui, bichsend bayarlalaa... ta nar sain bgaa gedegt itgeltei bna...

Б. Тэлмэн : said...

hojimdson ch gesen ohind chin tursun udriin haluun mendiig hurgey. aavdaa achlaltai eh orondoo heregtei mundah hun bolooroi.

Chandmani said...

Тэлмэндээ баярлалаа. Охиндоо дамжуулсан шүү....