2007-10-02

Үүнийг сар гаруйн өмнө бичээд төсөл байдлаар хадгалчихаж. Яахав оруулаад үзье.

"Хүүхнүүд төрж хашрахгүй, эрчүүд шартаж хашрахгүй" гэж. Үүнд зөвхөн "төрөх", "шартах" ухагдахууны талаар хэлээгүй байх аа. Хашраагүй эрчүүд, хүүхнүүд зөндөө л байгаа гэж бодож байна. Хэн нэгэн эр or хүүхэн хайр дурлал, найз нөхөрлөлд хаширсан л байгаа. Хүүхнүүдийн "алдсан" нэг нь гутарч, азтай нэг нь инээмсэглээд л гунхаж байгаа. Эрчүүдийн алдсан нэг нь гутарч гулгиж, азтай нэг нь цээж дүүрэн амьсгалж яваа. Гутарлаа гээд сар, өдрүүдээр унжийчихвал муу, жаргалтай байна гээд даварчихвал бас хэцүү. Тиймээс хэн ч байсан тэр жаргал, зовлонгийнхоо "давс"-ыг нь тааруулж байх хэрэгтэй санагдаж байна.

Эр хүн эмэгтэй хүний бодол өөр байдаг. Эр хүний толгойд "унтаж хэвтэх" эргэлдээд л. Эрчүүд 7 (хэд ч байж болно) секунд тутамд сексийн тухай боддог гэдэг нь худал юм байна л даа. Харин хүүхнүүдийн хувьд энд дурьдсан байна. Зарим хүүхнүүд эрчүүдийг "өөрийн" болгох гээд л зүтгэчихнэ. Түүнийгээ тэгээд албан шахалт шиг ойлгуулах гээд хичээгээд байвал мань мэт шиг нь тэсэхгүй, удахгүй байх шүү. Эрчүүд ч бас "но"-той л доо. Уг нь муулмааргүй л байна гэхдээ яахав, бидний хэлдгээр "эр хүний 13-н мэх"-ээр давах гээд гүрийчихнэ. Ухаантай дүр эсгээд л, их хайртай юм шиг нялганаад л, бэлэг сэлт бэлэглээд л, дандаа инээмсэглээд л... за даа янзан бүрээр л илэрдэг байх. Тэгээд "оронд" орсны дараа нөгөө сайхан зангууд нь "таг" мартагддаг...

За тэгээд, эрчүүд, хүүхнүүд аль нь ч, тохиолдлоор таних танихгүй хүнтэй "ор хөнжилд" орж болно л доо. Тэрийг үгүйсгэхгүй. Юу болсон юм, бүү мэт, "нэг мэдсэн орон дотор хамт хэвтэж байсан" гэж л бүү хэлээрэй, "мэдрэлээ" алдаагүй бол тэгэхгүй нь мэдээж. Тодорхой хэмжээгээр таалагдсан, хүсэл төрсөн, "хайр" илрээд л хэн нэгний оронд юм уу, хэн нэгэнтэй орондоо "сэрнэ" биздээ...

Хэрвээ нэгэнт "оронд" орсон бол дараа нь бүү шанал. Зарим хүмүүс, хүүхнүүд голдуу бие өгчихлөө энээ тэрээ гээд л сэтгэл санаагаар унаад л, мияараад л...Тэгэх хэрэг байна уу? Нөгөө эр чинь ч гэсэн бас бие өгсөн байгаа гэдгийг бодолцоорой. Хэн нэгэн залуутай хэсэг хугацаанд "сайхан" л байсан, "халууныг үзсэн","халууныг үзүүлсэн" гээд л бодчих. Сэтгэлийн болон биеийн таашаал аваагүй бол муухан эртэй таарсан эсвэл өөрөө биеэ барьсных гээд өөр олон хүчин зүйлүүд байж болох биз ээ.

Орон "дотор" орсны дараа гарч болзошгүй үүрэг хариуцлагыг хэн үүрэх вэ? "Бэлгийн харьцааны хамгаалалт"-ын тухай юм л даа. Эр хүн бол таны дотно найз, үерхдэг залуу тань биш бол санамсархгүй жирэмслэлт таныг хэцүү байдалд оруулах байх. Хамгаалалтын хэрэглэл хэрэглэх дуртай эрчүүд цөөхөн байдаг (миний бодлоор) гэдгийг бодолцоорой. Эр хүн талаасаа "хүүхнүүдээ зохицуулж байгаарай л" гэж гуйх гэсэн юм. Эрчүүд "хүүхэн таныг" мэдэхгүй, дээр нь "асуухгүй" шүү дээ.

Хүүхнүүд "цэвэрхэн" (бүх талаараа) бол эрчүүд "таална" гэдгийг энд дурьдах нь зүйтэй байх. Бие арчилж чадахгүй хүүхэнд эрчүүд тэгтлээ унахгүй. Эрчүүд "цэвэрхэн" хүүхнүүдийг гаднаас нь хараад мэдэгддэг гэж ойлгож явдаг. "Гаднаа гяланцаг дотроо паланцаг хүүхнүүд" байдаг ч, ер нь мэдэгдэнэ дээ, мэдэгдэнэ...

11 comments:

Anonymous said...

Sain bna uu? heden gaigui sonirholtoi blog bdagiin neg ni taniih,uhaantanaas ug sons gedeg,tantai yariltsaj uzehiig husch bna.minii id tsasjin_26@yahoo.com

taniig nadtai yariltsanaa gedegt itgej bna.

taniig hundetgesen E.Tsasjin

anir said...

зарим нэг бодол санаа нийлэхүйц юм бичиж ээ бичиж...

Anonymous said...

Re: Хамгаалалтын хэрэглэл хэрэглэх дуртай эрчүүд цөөхөн байдаг (миний бодлоор) гэдгийг бодолцоорой.

21-r zuun bolood baidag, manai mongol erchuud odoo hurtel condom-iig hereglekh uguig shiidej chadakhgui asuudal bolgoson heveeree yu ? Orovdoltoi yumaa.

Anonymous said...

erchuud ih huvia hicheesen yum shig sanagddagiin. Yagaad zuvhun uuruu l hanamj avahiig boddogiin????

byambaa said...

byambaa ni duugai l bsn.

gehdee tevchihgui yum shig bna. gants neg ug helhehees.

er ni er emiin ali alind ni "no" bdg bh.

suuliin ued huuhnuud erchuudiig uuriin bolgoh geed guideg bolson gej sonsson. ger bultei bsn ch hamaagui.

odoo tsagt chin neeh hund yalahdah durgui, uuriinhuuruu l zutgedeg humuus ih bolj dee.

bas minii medehiin jaahan uuhaaraa erchuudiig uduud bdg huuhniig haraad gaihaj bilee. urd ni erchuud l tiim bdg gej bodoj yavdag blaa.

za za er l duugai bsn ni deer yum shig bna.

Chandmani said...

-E.Tsasjind
boloh bhaa...
- Anirt
thx...
- Anonymousd
Asuudal bolgoogui ee. Xarin zo'vlolgoo o'gch bna...
- Anonymousd...
Xuvia xicheex bish baij bolno.. Er ni xu'neesee (er & em) xamaarah bhdaa...
- Byambaadaa
xu'leegeed bsan tegsen duugai bsan umaa daa yanz ni ;)

Anonymous said...

sain uu?
tand bayarlalaa
neere bi blog neesen http://erhtsas.blog.banjig.net/
orj sonirhooroi.

taniig hundetgesen E.Tsasjin

Undraka's blog said...

hun bolgon l ooriin gsn bodoltoi.Ter n oortoo hamgiin unen hamgiin zob shd.ntr gej dugnehed hetsu l um amidral bayn bolohor hen negniig or luuga chirj ybj bh ue ireh ch um bilu hehe

Tegshbayar said...

keke, unshaad ineed ch hureh shig, gehdee erchuud yamar muuhai yumbee,
zaa gehdee bas aihtar ohiduud baidag l yum bilee, zugeer l hunii boyfriend.g bol shuud l nairj guiseer baigaad avchihdag l yum bainalee, tiim humuustei tegeed yuugaa ch yarihav dee geed l uldej baisan daa, chi chigeeree bi ooriinhooroo geed l bodoj suuj baij bilee

. said...

aaaan za, odoo l unshij baina

Anonymous said...

Erchuud untaad l saihan blaa geed l boloo. Saihan bsn. Saihan blaa. Hoorondoi ter ued l saihan bsn biz dee. Geh met. Getel tiim haritsaand ortloo bi lav ih zorig, setgel gargadag. Bsn, blaa, bsn biz dee gj helj yaridagt jaahan uram hugardag. Tged l buh yum duusch bgaa yum shig.