2007-10-30

By Mogi Индианагийн Блүүмингтон хотноо байдаг Төвдийн хийдэд зочилсон түүхээсээ...

Ажилаа тараад шөнө 12-т гэртээ ирээд охиндоо өглөөний 4 цагт Блүүмингтон хот явах болсноо хэлээд эртхэн унтахыг анхаарууллаа. Тэгсэн охин минь бэлтгэл ажилд ордог байгаа...

Би компьютер, нэт энээ тэрээ гэсээр байгаад 2 гэж унтлаа. Өглөө охин минь надаас эрт 4 цагт сэрээд бэлтгэлээ үргэлжлүүлээд л... Би болохоор бараг 5 гэж босов. Тэгээд эр хүн бэлдээд байх юу байхав шууд л 30 минутад бэлэн болоод охиноо шавдуулсаар хэдэн минут болов....

Бид 2 нэг их удалгүй замдаа гараад хэдэн цаг давхисны дараа Төвдийн хийдэд хүрлээ. Монголчууд олноор цугласан байв. ДС-д сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэхэд л тиймрэхүү тооны монголчуудын цуглахыг харж байсан болохоос ерөнхийдөө бол монгол хүнийхээ "барааг" хараагүй удсан байв. Их сонин санагдаж байлаа... Сайхан байсаан гэх гэсэн юм аа...

Нетээр 10-н цаг хавьцаа эхлэх тухай мэдээлэл авсан боловч бас холын зам энээ тэрээг бодоод эрт хөдөлсөн минь тэр билээ...

Далай ламын айлтгалыг сонсоод сэтгэл санаагаа ариусгалаа... Чойжамц хамбаа хараад бас үнэхээр их баярлалаа.. Монгол ажиллаж байхдаа Чойжамц хамбатай бас нилээн харьцаж байсан билээ. Гэрт нь хүртэл зочилж байлаа. Миний хүндэлж явдаг хүмүүсийн нэг. Чойжамц хамбыгаа хараад дотроо хэдэн үг сольж адис авах санаатай ойрттол хамгаалалтын албаныханд "загнуулаад" уулзаж чадахгүй нь дээ гэж бодож байсан боловч дараа нь бяцхан наадам болж Хамбатай ярилцах завшаан гарсанд баяртай байгаа...

Анх очихдоо энэ хавиар амьдардаг монголчуудаасаа илүү хүн танихгүй биздээ гэж бодож байсан чинь бас биш юм аа. КТМС-т хамт сурч байсан залуутайгаа таардаг юм байна. Бид бие биенийгээ хараад таньж байгаа боловч бие биенийхээ нэрийг санадаггүй. Утсаа солилцохдоо нэр усаа асууж 2-уулаа онигоотдог байгаа... Тэгээд найзынхаа блогийг өөрийнхөө блогт оруулчихсан. Найз минь блогтоо линк хийснийг мэдэхгүй л байгаа.. Компьютерийн сургууль төгссөн хүн удалгүй тодруулчих биздээ...

Бас бус хүмүүстэй тааралдлаа. Царайг нь мэдээд байдаг нэрийг нь санадаггүй. Эрдэнэчимэг эгчтэй таарсан. Мэндлээд би ичихгүй таныг хэн гэдэг билээ гээд асуусанд сэтгэл нь жоохон тиймэрхүү байх шиг байсан л даа. Гэхдээ санахгүй бол асуухад буруугүй гэж ойлгож явдаг л даа. "Хамт" ажиллаж байсан юм...

Хүмүүс намайг турсныг гайхаад л.. Нас ч явж байна даа. Бодвол нас яваад турсан байлгүй дээ... хэхэ

Далай ламын айлтгалын талаар Номинчимэдээс авахуулаад мэргэжлийн сурвалжлагчид бичих байх гэж бодоод, тэгээд ч бас миний "мэдлэг" хүрэхгүй тул орхилоо. Номио-той хамт ажиллаж байсан л даа. Хаа байсан 97 онд юм чинь дээ... Мань хүн нилээн бууралтсан байна лээ. Бичлэг блогийг нь уншдаг. Номын хүн шүү... Уг нь гараараа даллаад байсан боловч намайг таниагүй байхаа. Тэгээд л олон хүмүүс даллаж дуудаж байгаа нь мэдэгдэхгүй гараа өргөөд байсан болохоор....

Монгол наадам эхлэхэд Хамба ламаас адис аваад буцах замдаа орсон болно... Наадамд байх хүсэл зөндөө байсан боловч чадаагүй юм даа. хэхэ Бас барилдсан ч болох байсан байхаа... хэхэ

Монголчуудаа хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн... Дахиад хэзээ ийм боломж олдохыг мэдэхгүй л байна... Бодвол дараа жилийн наадмаар Чикаго явах байхаа...

Зураг байхгүй байгааг минь уучлаарай. Гэхдээ найзынхаа авсан нэгэни зургийг орууллаа. Зургийн аппарат будаа болоод уур хүрээд байгаа. Canon S500-төй байсан тэгсэн E18 гээд алдарт алдааг нь өгөөд асдаггүй. Өөрөө задлаад буцаад угсарсан чинь 2 эрэг 1 хар юм илүү гарчихдаг байгаа. хэхэ

Ойрдоо Canon-ы аар нэг аппарат авахаар төлөвлөж байгаа. ESO авах байхаа...

3 comments:

Nana said...

olon hun tsuglasan gej sonsson, eleg negtnuudee haraad saikhan bsan bailgui, manius,bol, hehe, neg negiigee zalhtlaa hardag bolohoor,hehe, ta nariin shig iim elgen haluun setgel, nmedremj torQuildee,hehe. Tiishee yavsaniig chin unshaad ooroo ochtiim shig bayarlav.

БЭ said...

asuult.net deer zuragnuud garsan baina lee, zia baiz ale n chandmani maani baij boloh uu gesen hehe.

Chandmani said...

Hi Нэмлэт, minii zurag bhgui ee... :) Chekist shig l bsan hehe... uur gazar bsan gehdee bi ter blogiig medkui bna... oxin maani olood xadgalchixsan bna lee...