2007-10-12

ЭРЧҮҮДЭЭ! ХЭНТЭЙ ГЭРЛЭЖ, ХЭРХЭН ХАРЬЦАЖ БАЙГААГАА БОДООРОЙ... ГЭРЛЭЭГҮЙ БОЛ ГЭРЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ САЙН БОДООРОЙ...

Гэрлэлтийг магтан шагшихаас гадна муулж зүхэх үе гардаг. Хэрвээ Таны гэрлэлт аз жаргалтай, амжилттай бол Таны эрүүл мэндэд их тустай.


Зарим судлаачид гэрлэлтийн сөрөг талуудыг судлаад дараахь зүйлүүдийг "тодруулжээ".

Хэрвээ Та эхнэртэйгээ "таарамжгүй" бол гэрлэлт нь Таныг "үхүүлж ч" мэднэ. Арай дэндүүлчихлээ. Гэвч Та зүрхний өвчнөөр өвдөх магадлал 34%-аар нэмэгдэнэ.

Мөн судалгаагаар хамаатан садангууд, зөвхөн хамтдаа амьдардаг "гэрлээгүй" хосуудыг (хамтран амьдрагчид) хамруулсан бөгөөд мөн адил хэрүүл уруул, маргаан нь Таны стрессийг нэмэгдүүлэн стресс нь зүрхний ямарваа нэгэн өвчний эх үүсвэр болдог гэдгийг бас л "баталсан" байна.

"Гэрлэх нь ерөнхийдөө сайн, сайхан боловч энэ нь хэнтэй, ямар хүнтэй гэрлэсэн гэдгээс их хамаардаг. Харьцаа, харилцааны байдал үнэхээр чухал"

Хэрвээ Та энэ талаар бодож байгаагүй, тэгээд хэдэн жил ч юм гэрлэчихсэн бол бодоод үзэхэд илүүдэхгүй. Авгайдаа сэтгэлийн болон биеийн ханамж, халамжийг өг. Зүрхэнд тань хэрэг болж мэднэ шүү.

Эрүүл мэнд болон харьцааг судалдаг зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү судалгаа нь байж болох зүйл боловч "баталчихсан, батлагдсан биш" гэнэ.

No comments: