2007-10-02

Дээр бичсэн бичлэгээ бодоод чатаар янзан бүрийн хүмүүстэй, тэр тусмаа үе мултарсан "охидуудтай" чатладаг юм шиг сэтгэгдэл төрүүлчихсэн болов уу гээд санаа нилээдгүй зовов.
Японд байдаг найз "чаталж чадахгүй байна" гээд comment үлдээчихсэн байдаг гэтэл энд би "20-той хүүхэнтэй чаталсан" гээд бичээд байдаг зохисгүй л зүйл болж байх шиг байна. Чаталдаг өвчтэй байсан тэрнээсээ салсан гэх үү дээ. Одоо бол чатанд орохоосоо халгаад байгаа. Яагаад гэдгийг мэдэхгүй байна.... Хэрвээ тиймэрхүү сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн бол уучлаарай, тийм цадигаа алдсан эр биш шүү. Яахав дараа бас нэг сайхан ааш нь хөдлөхөөрөө ер нь хэдтэй хүүхнүүдтэй үерхэж явснаа нэр усаар нь бичнээ.... за за тоглосон юм... хэхэ

Өмнө нь нилээн орой унтдаг байсан болоод цагийн зөрүүгээр чатлах цаг гараад байсан хэрэг л дээ. Одоо бол ер нь гайгүй "эрт" унтаад байгаа. Бас computer-т зарцуулах цаг минь багасаад ТВ үзэх (голдуу science, sport), ном унших цаг гаргаад. Саяхан Lynne Graham-ын "The Petrakos Bride"-ыг уншсан. Нэгэн баян залуу сүй тависан хүүхнээсээ салж ханьтайгаа хэрхэн учирч байгаа тухай. Одоо учир нь ойлгогдохгүй нэгэн "тагнуултай" ном уншиж байна. Дараа уншиж дуусаад нэрийг нь оруулнаа. Ойлгохгүй бол дахиад л эхнээс нь уншихаас хэхэ.
За өнөөдөр нэг иймэрхүү...

4 comments:

Anonymous said...

japand bdag naiz ni bnaa. xe xe. ter bi bish bval mun balarvaa..... za yutai ch ax mini messengert neg shan chalchih umsan..udaan yriltsangui shyy

Chandmani said...

chi mo'n bnaa. taarah bhaa gej itgej bna.. :)

Anonymous said...

i miss u

bluefire said...

Oct 04 2007 9:45 am