2007-10-10

Субботник - 2

Цэцэрлэг, сургуулийн субботникууд

Цэцэрлэгийн хүүхдүүд цэвэрлэгээ хийдэг. Өглөө цэцэрлэгтээ ирээд хувцсаа солиж өмсөөд солисон хувцсаа эвхэж тавихаар эхэлдэг. Бас нусны алчуураа эвхэх орох юм байна. Тоглоомоор тоглоод буцааж байранд нь тавих. Хоолоо идэхдээ "аятайхан" асгаж цутгалгүй идэх, Өдөр унтаад ороо засах, алчуураа эвхэж тавих гээд үндсэн ажлуудтай. Ингэхээр цэцэрлэгийн хүүхдүүд цэвэрлэгээ хийдэг болж таарч байгаа биз.

Сургуульд бол тэр чигээрээ багачууд, пионер, эвлэлийн байгууллага, сургуулиас цэвэрлэгээний ажилд "дайчилна". Сургуульд ороод хамгийн түрүүнд хийдэг цэвэрлэгээний ажил нь миний бодлоор самбар арчих байхаа. Самбарын алчуурын хэн нэгнийх нь ээж нь оёж өгнө. Бээлий энээ тэрээ өмсөхгүй шууд л хувинтай усанд норгож мушгиад л арчдаг, эрүүл мэнддээ анхаарна гэж үгүй, багш, хүүхэд аль аль нь ч тоож байгаа зүйлгүй. Тэр нь одоо бодож байхад "маш буруу" байж. Самбараа арчих нь биш л дээ, алчуураа нүцгэн гараараа цэвэрлэх, эсвэл самбарын алчуураа нүүрнийхээ өмнө сэгсрэхийг хэлж байгаа шүү. Сурагчдыг 2 юм уу, ширээгээр нь (голдуу 2-оор суудаг) ангийн жижүүрт томилно. Тэр өдрийн самбар арчих ажил тэдэнд даалгаастай гэж ойлгож болно л доо. Хичээлийн дараа жижүүрүүд ангидаа үлдэн цэвэрлэгээ хийдэг байсан. Хагас бүтэн сайндаа ангийн бүх хүүхдүүд нийлээд ангиа, заримдаа ангийнхаа орчны коридорын шал, цонх, хаалга, ханыг цэвэрлэх ажлыг хийсээр ирсэн. Манай сургууль 3-н давхар, хамгийн аюултай нь хүүхдүүд ангийн цонхоо угааж байгаа нь гээд ямар ч хамгаалалт байхгүй, тавцан дээр нь зогсож цонхоо арчдаг. Одоо хэвээрээ л байгаа байх даа. :(

Сургуулийн хэмжээнд ангиараа жижүүр анги хийнэ. Сургуулийнхаа хаалга "сахихаас" авахуулаад олон ажил үүрэг үүрдэг байхаа...

Сургуулийн орчин тойрныг анги бүлгээр хуваагдан цэвэрлэх янзлах арчлах ажлууд. Хавар болохоор л сургуулийн эргэн тойронд болон хотынхоо аль нэгэн цэцэрлэгт мод суулгах ажил хийнэ. Хүүхэд болгон гурван мод суулгана. Миний тарьсан мод одоо байдаг эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ тарьж байсан Өндөрхааны төвд нь байдаг цэцэрлэгүүд нэгнийх нь хэмжээ нь багассан, нөгөө нь хэвээрээ байгаа. Аймгуудын төвүүдээс хамгийн сайхан хамгийн том цэцэрлэгтэй нь - Өндөрхаан. хэхэ бас л аймгийн цэцэрлэг болчихсон хадуураад л...

Намар болохоор баахан навч цэвэрлэх ажил. Өвөл нь цас цэвэрлэх, хавар хамхуул цэвэрлэх гээд улирлын чанартай. Зун болохоор амраад алга болдог ч "хөдөлмөр зуслан" гэж нэг юм байгаа... Яахав дараа зав гарвал энэ тухай бичье. Одоо бичвэл барагдахгүй.

Өө мартахаа шахаж, аймгийн төв гэснээс манай өндөрхааны цэнгэлдэх хүрээлэн олон нийтийн хүчээр боссон юм ш дээ. Бас л аймгууд дотор бас л гайгүйд орно. Цэнгэлдэх сууриа тавих тэр үед бид сургуульд сурч байсан бөгөөд зүүн хойд талын хэсэгт тоосго, шороо зөөж байснаа санаж байна... Энэ нь бас нэг бодлын цэвэрлэгээ юм даа...

Их сургуульд бол цэвэрлэгээ энээ тэрээ гээд нэг их сүр болж байгаагүй юм байна аа. Харин оюутны байранд хааяадаа цэвэрлэгээ хийнэ гэж хэдэн хүүхдүүд гадаа гартаа барьсан багажгүй, өмссөн бээлийгүй орчин тойрноо "цэвэрлэсэн болдог".



энэ удаа ингээд дуусгалаа...

3 comments:

Ганаа_бж said...

Neeree 10 jild baihad angi ugaah gej neg saihan ajil bailaashd. Angidaa ochchood baahan buu halj, uimuulj avaad haridagsan. Havar namriin ajlaar bas ch gej ih yum hiideg baijee. Surguuliin orchniig tseverleed zogsohgui, surguuliinhaa shef alban gazruud deer hurtel tseverlegee hiideg baisiin. Odoonii Uguuj chiher boov co./ter uyed chiher boovnii uildver gedeg baisan/ deer lav 2-3 udaa boortsognii hairtsag hadsiimdag. Neg ochihdoo l 14 honog ajillana shdee. Er emgui l hadna.... Neg goyo ni tortnii zah, yanz buriin boov boortsognii uirmeg, zarimdaa chiher shokolad hurtel bid nart gargaj ugdug baisan ni yostoi nandin ed baijee, ter uyed. "Uls niigem"-dee chadah hireeree tusaldag l baisan baigaam shuu...

Anonymous said...

untaad oroo huraah...

Chandmani said...

thx guys... "or huraah" gej zasaj o'gsond thx...