2007-10-07

Субботник - 1

Дараах мэдээллийг нэгэн сайтаас уншсан юм л даа. "Great American Cleanup" гэсэн олон нийтийн ажил жил болгон өрнөдөг. Энэ жилийн Америкийн "их цэвэрлэгээнд" 50 мужид 2,5 сая хүн 30000-н арга хэмжээгээр 16000-н орчинд 8 сая цагийн цэвэрлэгээ, тохижуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна. Шороо хог манайх шиг хийсээд байхгүй ерөнхийдөө цэвэрхэн байдаг газар шүү дээ...
Мөн Бямбаагийн блогт жоохоон охин амралтын өдрөөх ажиллаж байгааг хараад энэхүү бичлэгээ бичлээ.

Өрх гэрийн субботник
Бага наснаас л аав, ээж минь гэрийн ажил хийлгэж, цэвэр нямбай байхыг сургасаар хүмүүжүүлсэн. Бид ч хийсээр, сурсаар, хүмүүжсээр ирсээн....
Гэр хороололд байсан тул хашааны гадна болон дотор талын хамхуул, зэрлэг өвснөөс авахуулаад зулгаах шатаах ажил их. Дээр нь хашаагаар дүүрэх хог шороог янзлаад... Модон хашаатай, хашаагаа барихдаа цэвэрхэн, моднууд нь завсраа зайгүй, дээд доод тал нь тэгш байх гээд анхаарах зүйлүүд ихтэй. Хашааны шонгийн нүх ухах гэж үйлээ үздэг байж. Шууд гараараа л шороо хутгаад, цэврүүтэтлээ ажиллана. Өвөл газар хөлдүү нилээн хүндрэлтэй, зун нь болохоор нар шараад л...Бас хашаагаа будах, хадаас, зомгол энээ тэрээг нь түүнэ. Хөдөөний манайх шиг айлууд хашаагаа янзан бүрийн хээгээр гоёо хийнэ. Улаавтар өнгийн будгаар, хаалгаа төмрөөр бүрээд ногооноор будаад, хаалган дээрээ угалзан хээг цагаан өнгөөр буулгаад л ажил их байдаг байжээ.

Өвөл зунгүй түлэх түлээ модоо эмх цэгцтэй, хуурай нойтноор нь өрөх, хөрөөдсөн модныхоо холтсыг түүх, нүүрсээ янзалж бүтээх, хагалсан модоо өрж тавих, амбаар саваа янзлах гээд ажлууд мундахгүй ээ.
Гэрийнхээ гадна, дотно "тоос"-ыг унагаах үнэхээр их ажил гарна. ажил л даа. Гэхдээ өдөр бүр янзлаад байдаг бол их ажил болохгүй. Бид аав ээжээс 7-уулаа гэдгийг зарим уншигч та мэдэх байх. Тиймээс гэрээр дүүрэн ор, хүүхдийн нойтон даавуунууд... Гэхдээ энэ талаар бичихгүй ээ...
Ямар ч байсан сардаа нэг удаа гэрийн "их цэвэрлэгээ" хийдэг байж. Одоо ч би энэ зуршлаасаа салаагүй байгаа. Бага байхдаа аав ээжийн зүйлд, авдар саван дахь зүйлийг ухдаггүй гадна цэвэрлэгээ хийдэг байсан бөгөөд томроод харин "авч" өгдөг болсон доо. Хэхэ аав ээжийн зүйлийг дур мэдээд янзлаад л "хэрэгтэй, хэрэггүй" гээд ялгачихсан. Аав ээж болохоор тэр нь ч надад хэрэгтэй, энэ ч бидэнд хэрэгтэй гээд хоёр талаас "хумсалсаар" байгаад бараг бүгдийг нь буцаагаад авчихдаг байж билээ. Тэгсэн ч бид "дээрэмдэж" аваад л "будаа" болгочихно...Аав минь бүр зарим юмнуудаа "нууж" эхэлсэн гээч... хэхэ Ядарч, ядарч ажлаасаа ирэхэд нь гэр орно янзалчихсан, тансаг тавилгагүй ч зарим байр суурийг нь солиод зөөчихсөн, тоосоо гөвчихсөн, дээр нь хоол хийчихсэн байхад ч аав, ээж минь ванлий даа...
Заримдаа хэрэгтэй ном цаас энээ тэрээг нь (багш нарын бичиг цаас, үзүүлэн таниулах материал, ангийн булан энээ тэрээ гээд манайхаар дүүрэн) янзлаад номын тавиурт хийснийг тэд нар "алга болгочихлоо" гээд "үглээд" байдаг байж билээ. Айлын том хүү дүү нараа уруу татаж нилээдгүй ажил хийлгэж ирсэн бөгөөд гэртээ үлдсэн том нь уламжлал ёсоор гэр орноо "янзалсаар, янзлуулсаар" ирсэн боловч хамгийн бага дүү дээр очоод "тас". 7-н хүүхдийн хамгийн бага нь одоо оюутан. Аав ээждээ аяга угаахад нь тусалдаг эсэхийг нь мэдэхгүй л байна. Ямар ч байсан шал эрх (э-гийн тэ). Би хажууд нь байдаг бол ёстой "ажиллуулаад" өгнө өө... Дүү нар минь "том ах уурлана" гээд надаас бараг ааваас илүү айгаад л, гэртээ нэг хадны мангаа шиг л хүн байлаа. Хааяадаа ч бага нь ч байсан болоосой гэж атаархах үе гарна шүү...
Оюутан болоод гэр орноосоо тусдаа амьдарч байгаад төрсөн гэртээ очиход сайхан байдаг. Гэхдээ гэр орон минь ундуй сундуй тоос шороондоо дарагдсан байвал "уур" минь их хүрдэг. Тэрийг минь мэдэх учраас дүү нар намайг ирэх сургаар гэр орноо янзлаад "хачин их" ажилд ордог байсан гэж аав ээж минь ховлоод дүү нарыг дооглоод нар нь гарч байгаа юм даа. Голдуу хэрэлдэж, маргалдаж байдгаараа алдартай "хэлтэй, амтай, айхтар" дүү минь хүртэл "ажил хийсэн" гээд ээж бүр инээгээд байдаг юм. Аав болохоор хамгийн бага дүүгээрээ ажил хийлгэсэн байна лээ гээд "дургүйцээд" л...

Бид зун "ялаа үргээх" гэж сүртэй зүйл болдог байж билээ. Нас харгалзахгүй бүгд л энэхүү ажилд хүчин зүтгэнэ. Аав минь гэртээ ялаатай байх үнэхээр дургүй. Мань мэт хүүхэд юу тоохов. Гэрт бол бүгдээрээ 8 зүгт нэг нэг алчуур орны бүтээлэг барьчихсан дэвээд л... Бага дүү минь нусны алчуураар сэвээд л... Байранд бол 4-н буланд дунд нь гээд үзчихнэ ш дээ. Бас эхлээд булангийн нь гээд хаалга хүртэл дараалалтай сэвж байгаа юм биш үү хэхэ. Гэтэл онгирсон бага дүү түрүүлээд нусны алчуураараа "сэвчихвэл" :) хаалга рүү зүглэж явсан ялаа буцаад булан гээд дахиад эхлэх ажил гарна. Хөлсөө гаргачихсан сэвж байснаа болоод инээд хүрээд сууж байна...
Ядуу ч гэсэн ороор "дүүрсэн" гэр минь сайхан. Олон төрлийн, янзан бүрийн биш ч гэсэн бидэндээ хүрэлцдэг ээжийн минь гурилтай шөл нь амттай. Цуйван нь бүр амттай л даа. Гэхдээ дараалсан 3-н хүү нь "айргийн" аягаар нахьчихаар хэрхэн хүрэлцэх билээ дээ...Дээр нь нэмнэ гээд ээжийг айлгачихна. Жижиг будаатай будаагүй аягаар идэхгүй ш дээ. "Айргийн" аягаар л хооллоно. Охидууд харин жижиг аягаар хэхэ :) Аяга сав угаах гэж бөөн ажил. Хэрэглэгээний халуун ус байх биш ус халааж угаана. Дээр үед Fairy зэрэг угаалгын төрөл бүрийн бодис нунтаг байсан биш, тосыг нь халуун усаар зайлаад, алчуураар л үрээд л...
Худалдаанд олдохгүй ч, зороод, будаад, хийгээд, өрчихсөн аавын минь 100-н буудалт даам зугаатай. Нэг ч биш олон даамууд шүү. Бөглөө цуглуулаад өнгөөр нь ялгаад хийдэг байсан юм.... Төмөр оронд унтахад ч сайхан даа. Нурууг минь цэх байлгах гээд аав минь модоор "орны банз" хийчихсэн. Тэгээд ч олон сандалгүй манайд ор нэгэн төрлийн сандал болдог байв. Ороо өндөрсгөөд 4-н хөлнийх нь доод талд нь төмөр лааз тавьдаг байв. Төмөр лаазаа бас өнгөлөөд арчилна гээч хэхэ. Бид хэд орон дээрээ төмөр лааз цөмөртөл бужигнана ш дээ... Эхлээд богино, нарийн ор байснаа томрох тусам өргөсөөд л, уртсаад л. Зугаатай шүү. Залхмаар ч гэсэн гэрээр дүүрэн хүүхдийн тоглоом, ном дэвтрүүд сайхан. Хэрвээ ерөнхий боловсролын сургуульд сурдаг нэг гэрийн 4-н хүүхэд гэртээ зэрэг хичээл хийнэ гэвэл ямаршуухан ном, дэвтэр цуглаж, хэдэн ширээ сандал хэрэгтэй болохыг ойлгоно биздээ. Би хичээлээ орон дотроо уншдаг байж. Гэхдээ сандалгүйдээ, ширээгүйдээ биш тэгээд л уншаад, хийгээд сурчихсан юм. өө хадуурчихсан байна...

Одоо охин минь залхуурдаг ч гэсэн хааяадаа "их цэвэрлэгээ" хийгээд байгаа. Тавилгануудынхаа (бид 2-т янзан бүрийн илүү зүйл байхгүй ээ: ТВ, компьютер, орнууд, нэг диван, сэтгүүлийн ширээ, ширээ) байрыг нь сольчихсон гэртээ их цэвэрлээ хийсэн байдаг юм. Ямар ч байсан охин минь гэрээ янзлаад байгаад нь баярладаг...

8 comments:

бж said...

Yasan huurhun dursamj ve, bi bas ger dotorhi tavilgiinhaa bairiig solih aimar durtai sh dee, olon tavilga geed baih yumgui ch gesen end tend ni gargaad tavichihaar neg l saihan shineleg uur amisgal orood, neg hesegtee l setgel sergeed saihan baidgiin. Tanai aav bagsh gesen baihaa. Huuhduudee mundag humuujuuljee...

Anonymous said...

harin neeh hoorhon dursamj bna, baga bsan haragdaal

bayabaga said...

yalaa urgeeh buur nudend haragdchihlaa, bas ornii hold ivdeg laaz ene teriig bur martah shahsan bshde. ta ch oi saitai hun yumaa..

manaih bas oluulaa..5 uulaa..

tanii dursamjuud goyo shuu.. ooriinhoo baga nasiig ter chigeer ni harj bgaa yum shig boldog yum..

peakfinder said...

baga duu nusnii alchuuraar yalaa urgeej baigaa n' nudend haragdaad yavchihlaa. neeree baga nas sanagdaj orhiloo. saihan dursamj baina.

byambaa said...

saihan dursamj bnaa. gants negiig ni bi ch bas tsagtaa hiij yavsan yum bna.

ailiin tom bolohoor duu naraa ch ih zardag bj dee.
odoo ted nadad zaragdah bolov uu.

ochood bagiinh shigee jaahan zahirgaadnaa.

Chandmani said...

Баярлалаа андуудаа... :)

Anonymous said...

'baga duu nusni alchuuraar seveed' - :) :)

clouds

Anonymous said...

желаю все щастя в новом году