2007-09-23

Та УИХ-ын албан ёсны вэб сайтыг үзэхдээ "МННХ-Соросын сангийн санхvvгийн дэмжлэгтэйгээр бvтээв" гэдгийг олж харсан уу? "Жижигхэн" зүйл шиг боловч цаагуураа "их" зүйл.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-УИХ төсөвтөө вэбсайт, танилцуулгаа хийх төсвийг хүрэлцээтэй баталчихаж, багтаачихаж чадахгүй л байгаа нь харамсалтай. Хэрвээ хүрэлцээтэй баталсан бол "дэмжлэг" авсан ажилтнуудын буруу. Ядахдаа "төрийнхөө" вэбийг нэгэн сангийн (тэр нь гадаад гаралтай, тэгээд Сорос шүү) дэмжлэггүй бүтээх монгол мэргэжилтэн олдохгүй байна гэж үү. Ер нь дандаа "том" төслүүд батлаад, дээгүүр савчихаар энэ мэт "жижиг зүйлүүд" тэр болгон санаанд ороогүй биздээ. .
Ноднин "Medeellyn ERIN ba Bidny “ALXAA”" гээд бичлэг оруулж байсан. Тэнд шүүмжлэл байдлаар бичсэн зүйлүүд засагдаагүй байгаа гэдэгт "эргэлзэхгүй" байна. Би л амаа бүлүүдсэн болохоос шүүмжлээд засуулчихна гэж байхгүй л дээ. Тэд 1 жил (миний блогтоо бичсэн цагаас хойш) өнгөрөхөд байдал, бодол, ажил өөрчлөгдөхгүй байгаагийн илрэл дээ... :(

No comments: