2007-10-01

Pearle Deppsu-гийн "Зүгээр л унш" бичлэгийг уншаад зүгээр л асуулаа...

Монголд залуучууд ховордсон уу, эсвэл...

Эхлээд немношко оршил...
Орчин үеэр бол хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг нь yahoo messenger (товчлон msngr). Өмнө нь ирээд удаагүй байхдаа msngr-т дандаа online байдаг байгаад сүүлдээ бага багаар өдөр болгон ордог болов. Одоо бол бараг сардаа хэдхэн удаа л зүгээр "шалгах" байдлаар орж байна. Найз нараа ч "гомдоож" байгаа байхдаа. Гэхдээ тэгж л хувираад байна даа.
Дээр майлаар танилцах "санал" ирээд нэгэн ID нэмэгдсэн юм. Би ч анзаараагүй accept хийчихсэн. Нэг өдөр шалгасан чинь нөгөө ID online байна. Хэн хаанаас болохыг нь мэдэхийн тулд мэндчилсэний хариуд "view my camera"-д уригдлаа. Би ч татгалзсангүй. Тэгсэн 20 орчим насны хөөрхөөн (харсан) охин сууж байна. Монголд нэгэн их сургуульд сурдаг, нетээр их хүмүүстэй танилцдаг, орос англи хэл үздэг, 20-н хэдтэй гээд гэж өөрийгөө танилцуулав. "Галзуу" байрын охин. Хаана байдаг, юу хийдэг, хэнтэй байдаг энээ тэрээ гээд л баахан зүйл асуулаа. Насыг минь асуухад би өөрөөс нь хамаагүй ах гэдгээ хэллээ. Тэгсэн тэр хамаагүй ээ, би нас тогтсон, амьдрал үзсэн эрэгтэй хүнд дуртай гэдэг байгаа... :) (сайхан сонсогдсон ч сэтгэл өвдөөд явчихсан) "Амьдрал үзсэн" гэдгийг ямар утгаар хэлснийг нь ойлгоогүй. Үе мултарсан энээ тэрээг тоохгүй шинжтэй. Түүнийгээ манай нэг хамаатны ах өөрөөсөө 20 дүү хүүхэнтэй суусан сайхан л амьдарч байгаа гээд надад жишээ авч тайлбарлав.
-Монголоор дүүрэн сайхан залуучууд байгаа биз дээ. Тэгээд ч чам шиг ийм хөөрхөн охинд гайгүй залуу олдохгүй байна уу? гэтэл
- Байхгүй ээ, намайг тоохгүй байна. Намайг тоосныг нь би тоохгүй байна. Хамаг гайгүй залуучууд нь гадаадад гарчихсан гэв... (конец фильма)

Би ч тэгж бодохгүй л байна л даа... Гэвч монгол эрчүүдээ охид, хүүхнүүд хэрхэн үнэлж дүгнэж, ойлгож, харж байгааг сайн ойлгохгүй л байна...

Монголд залуучууд ховордсон уу, эсвэл..


9 comments:

A.Амарсайхан said...

Нэт ээ гэж. Алах нь байна шуу. Ямар ч оршилгуйгээр "Нас тогтсон хүнд дуртай" гэхдээ яахав дээ. Ядахдаа эхлээд "Та ямар хэл мэддэг вэ, надад заагаад өгөөч" гэж байснаа, хоёр гурав хоногоос даамжирч, "Та хүнтэй үерхэж үзсэн үү?" рүү халтирч болно оо доо? Хэ хэ.

A.Амарсайхан said...

Өршөөгөөрэй, асуултад хариулахаа умартжээ.

Монголд залуус ховордоогүй. Тэд эхлээд мөнгөтэй болоод, дараа нь охид бүсгүйчүүдээр оролдох гээд, толгой өндийх завгүй болчихсон юм аа.

A.Амарсайхан said...

Бас л өршөөгтий. Миний үед бол эхлээд охинтой орооцолдчихдог. Тэгээд л жаргаж, жиргэж өгнө. Арван сарын дараа харин өлгий живх авах мөнгө хаанаас олох вэ, гэж гэнэт толгой гашилгаж эхэлдэг байлаа шүү дээ.
Тэгтэл одооны залуус чоно шиг хашир болчихоод байна шүү дээ, цаана чинь.

byambaa said...

mgld uuriin hucheer ajillaad mungutei boloh, za mungutei bolood bayjihaa bg gehed yadar ajil hiigeed uuriiguu bolgood yavah sonirholtoi ohid huuhnuud ugui bolson. gaigui tursun hed ni tsarainiihaa saihnaar tsai suluuleh geed bdg bolchihson. tegsen sanasnaar bolohgui,,, ter mungutei erchuud ni oldohgui. tegeed gants neg gadagshaa garsan erchuudiig uduj eheldeg bh, nas hargalzahgui shuu. bur uvuu bsn ch hamaagui bj medeh yum...
mgld erchuud bii gej itgedeg. ted ni harin terhuu tsarainii saihnaar tsai suleh huseltei huuhnuudiig toodoggui bj medeh.
amidral ni gaigui bolood, mungunii baraa harsan nas ni yavaa erchuud uuriinhuu ohin shig ohinii tolgoi erguuleed guigeed bdg, terend ni guij l bdg, ene ohiduud uu.
niigem ni buruutai bh, medeej. bas etseg eh buruutai, huuhduudee amar hyalbar argaar mungu olj boldog gej zaagaad bgaa uchraas...

za daliihaa umnu asuultand hariulnaa.
mgld zaluuchuud hovordoogui, harin tedend humuujil bolovsrol dutaad bh shig, bolovsrol geheer zaaval deed surguuliin diplomtoi gej tuilshirch bolohgui shuu.

Pearle Deppsu said...

Уул нь бол залуус нь ховордоогүй л байгаам л даа. Бямбаа эгчийн хэлснээр боловсрол нь дутаад байгаамаа. Би дээр нэг залуутай Мартин Л.Кинг-ийн талаар ярьж байтал "Тиймээ би түүнийг сайн мэднэ, тэр бол алдарт жазз хөгжимчин биз дээ?" гэж байсын. Би ч мэл гайхаж цэл хөхөрсөндөө хөөрхий.
Залуус баасан ах/эгчийн төрсөн өдрийг тэмдэглэхдээ мөнгө харамладаггүй мөртлөө нэг ном аваад уншихдаа тээршаадаг сонин улсууд шүү дээ. Тэгээд хичээл номоо олигтой сайн үзэхгүй...
Би хувьдаа эр хүнийг гэр бүлийн хамгийн том түшиг тулгуур гэдэгтэй санал нэг байдаг хүн. Миний аав их сайхан хүн байж билээ. Аав байхгүй болсон одоо ямар хэцүү байна гээд л ... Тиймээс гэр бүлийн түшиг тулгуур маань ухаалаг, ноён нуруутай хүн байх ёстой юм байгаам шдээ.
Харин тэр охидын хувьд бол би байнга л одооны охидууд хэцүү болжээ гэж бичдэг хүн. Аз болж бүгд тийм биш юм даа.
Ер нь бол хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй л холбоотой. Би одоо ажил хийгээд(чааваас оюутан хүний цалин гэж юу байхав) ээждээ туслаад явж л байна. Болоод л байна, болгох гээд л явжийна. Хүнээс хараат байна гэдэг нь (ялангуяа санхүүгийн тал дээр) ямар ч эрх чөлөөгүй байхтай адил байх. Тиймээс би бэлэнчлэхгүй байхыг хичээдэг. Ээждээ загнуулаад л... Ямар ч ажлыг голохгүй хийгээл...

Pearle Deppsu said...

Гэхдээ сайн залуус олон байдым шүү.

Pearle Deppsu said...

Ер нь бол эр эм гэлтгүй бүгд л ...

Жаагий said...

Hvn uurtuu yamar shaardlaga tavidagav ter shaardlagaa busdad tavidag bh. Ter utgaar ni l ene asuultad hariulah baih daa.

bayasaa said...

Монголд залуус ховордоогүй. Тэд эхлээд мөнгөтэй болоод, дараа нь охид бүсгүйчүүдээр оролдох гээд, толгой өндийх завгүй болчихсон юм аа.

tiimee bas tegej bodoj bna .