2007-09-02

CHANDMANI блог 1 насны төрсөн өдрөө яг одоо тэмдэглэж байна... :)

Эхлээд залхуураад бичих ядаргаатай, бас юу бичих нь тодорхой бус санагдаж байсан ч бичээд, постууд оруулаад ирсэн дасаад гайгүй болсон.
Товчхон статистик, мэдээллүүд:
-Анх блог бичих саналыг НАНА найз тавьсан. Найздаа төрсөн өдрөөрөө баярласнаа илэрхийлье.
-Чандмань нэрийн хэрхэн өгснийг энд тайлбарласан байгаа.
- Нүүр царайгаа буюу вэб загварыг 2007 он гараад өөрчилсөн. Түүнээс хойш яг ерөнхийдөө тэр чигээрээ байгаа.
- Анх дизайнаа мөнгө хийх санаа өвөрлөн өөрчилсөн. "Google ad" тавиад мөнгө хийж болохоор санагдаад бүртгүүлэн тодорхой сурталчилгаануудыг тавиад хэдэн сар болсон байх. Тэр хугацаандаа бас тухайн бүртгүүлсэн хаягаараа youtube-д хаяг нээн тэр хаягаараа "яахуу" :) music -ын шилдэг эхний 100-н дууны 50 орчмыг татаж оруулсан байсан юм. Тэр хаяг минь маш алдартай хүмүүс ч их ордог байлаа. Гэхдээ тэр хаягаа mongol энээ тэр гэж нэрлээгүй байсан юм л даа. Тэгсэн нөгөө хаягийг минь copyright зөрчсөн гээд зарим бичлэгүүдээ delete хийхийг зөвлөсөн (шаардсан) юм. Би ч тухайн шаардлагад нэр нь орсон бичлэгүүдийг устгасан боловч бусад бичлэгүүд нь бас "хууль" зөрчсөн тул миний хаяг цаанаасаа шууд хаагдсан. Тиймээс хаягаа өөрчлөн шинээр эхлэх ажил гарсан. Тэгээд зөвхөн монгол дуунуудыг болон бусад бичлэгүүдийг оруулж эхэлсэн. Тэгэхдээ ямар ч байсан монголчуудаасаа (тухайн бичлэгийн эхийг эзэмшигч) уучлал хүссэн. Одоохондоо гайгүй л байна. Сүүлдээ бас биш болох биздээ. Ер нь бас дахиад хаалгасан ч гэсэн ямар ч байсан бараг 9 сарын хугацаанд монголынхоо тухай, монгол дуунуудаа дэлхийн бусад орны хүмүүст тодорхой хэмжээгээр танилцуулсан гэж бодож байна.
- "Google ad"-д байсан хаягаараа 3-н сард би 20-иод $ хийсэн байсан. Нэгэнт би өөрөө хууль зөрчсөн байсан тул тухайн хаягаа шууд хаасан. Хаягаа хаасан хүн мөнгөө яаж авах билээ тээ. Гэхдээ тэр мөнгөнөөс илүүтээ блог минь надад сэтгэлийн жаргал өгсөөн... :)
- Шинэ хаягаараа бас мөнгө хийх гээд нэгэн affiliate программыг ашиглаж эхэлсэн боловч сүүлдээ ер нь тэрхүү сэтгэлгээгээсээ больсон. Тэгээд ч тэр болон бусад "сурталчилгаа"-нуудыг вэбээсээ авсаан... Харин зарим хэрэгтэй линкүүдээ хадгалж үлдсээн.
- Доорхи сэдвүүдээр бичлэгүүд оруулж:

language translation хэл орчуулга (17) - хэл сурахад ашигласан
links (4) - төрөл бүрийн мэдээллүүд
Oros ornoor (2) - нэгд Оросод сурч байсан тул бас их сонирхдог, 2-т орос хэл..
photos pictures зурагнууд (66) - аялал, сонирхоод авсан, үзсэн, харсан зурагнууд
psychology (6) - ойлгох гэж...
religion шашин (16) - Сэтгэлээ ариусгадаг
time management (2) - амьдралын аргаа олох
truth (2) - үнэнийг хайдаг
Америк орноор (44) - усыг нь уувал...
асуулт (11) - бусад хүмүүсийн бодлыг мэдрэх
блог html programming (11) - програмчлал болон бусад
бодол дурсамж санал (125) - тархины дасгал
зөвхөн насанд хүрэгчдэд (1) - том хүн болохоороо
миний амьдрал (31) - өөрийгөө мартахгүй гэж
Монгол орноор (2) - нутгаа
монголын болон дэлхийн түүх history (11) - түүхээ мэдэхгүй бол
мэдээлэл сонин хачин технологи бүтээл (67) - юм болгон учиртай
ном (4) - уншилгүй яахав
онигоо anekdot anecdote анекдот (5) - тачигнатал инээх
спорт (25) - биеэ эрүүл байлгах
сэтгэлзүй (4) - сэтгэлээ гэж
улс төр politics (40) - намайг улс төр оролдоно :)
улс төржинөө (1) - монгол хүн болохоороо
урлаг шоу дуу хөгжим видео (143) (давхардаагүй тоогоор) - сонсож 1-д чихээ онгойлгох, 2-т сэтгэлийн хөдөлгөөн, 3-т хааяадаа ганцаараа бүжиглэх
хамаа намаагүй (2) - эрээчих дуртай
хоол (1) - идэхээс буцахгүй
цаг бол алт (1) - цаг дандаа хүрэлцдэггүй
шүлэг найраг уран зүйр цэцэн үгс (26)
эдийн засаг (2) - судалнаа
эрчүүд хүүхнүүд хүүхдүүд хүмүүс харьцаа (77) - блогийн минь хамгийн чухал сэдэв, бусдыг бүү алдаасай гэж
эрүүл мэнд (21)- эрүүл биенд саруул ухаан

- Дунджаар өдөртөө 100н удаа page view-тэй бөгөөд ажлын таван өдөрт гайгү байдаг, хагас бүтэн сайндаа буурдаг.
- Мөн өдөртөө 50-60н зочинтой байдаг. Тухайн өдрийн бичлэгээсээ хамаараад энэхүү тоо бас өөрчлөгддөг.
- MongolianWolf хэмээх youtube хаягтай. Тэр талаар эндээс...
- Хаанаас ямар IP-ээр вэбэд минь зочилдог болохыг тодорхой хэмжээгээр "хянах" бололцоотой ч тэр талаар бодож бодож байгаад больсон. Гэхдээ ерөнхийдөө "таавартай" байдаг. (хянах гэж бичсэнд уучлаарай. хэн нэгэн саналаа бичихдээ намайг "сүрдүүлбэл" гэж л бодсон хэрэг)
- Анх блогийнхоо бас ч үгүй хүнийхээс хуулж янзалсан html code-ыг "хуулбарлаж болохгүй" байхаар хийсэн ч (хэрхэндээ) нэгэн блогт "хэнээс юугаа нуугаад, харамлаад байгаан хэрвээ хүсвэл интернэтээр хүн ч, юу ч олж, нээж, үзэж болно" гэсэн байсныг уншаад шууд авсан. Тийм ч учраас би янзан бүрийн зүйл асуудаггүй. Хэн ч ямар ч нэр хаягаар ороод дуртай бодлоо бичиж болно. Надад айгаад халгаад байх зүйл алга. Бас вирус энээ тэрээ гээд айх ч сэтгэл алга. Болвол тэр л биз. Гэхдээ бас ...
- Янзан бүрээр томорсонгүй, албан зүйл бичсэнгүй. Ёстой энгийн байхыг хичээлээ...
- Бусдад сургамж болох болов уу гээд алдсан алдаануудаасаа оруулсан... Тэдгээрийг минь харин миний эсрэг битгий "ашиглаарай"...
- Бичлэг болгоноо уншаад би тухайн өдрийнхөө байдлыг "санах" бололцоотой.
- Төсөлтэйгээ нийлээд нийт 766 бичлэг байна. Өнгөрсөн жилийн нэг өдөрт дунджаар 2 бичлэг оруулж дээ. Мөн их цаг гаргасан байгаа биз...
- Нийтдээ 14490-н удаа блогийг минь үзэж.
- Эдгээр нь :
Windows XP - 88.48 %
Windows Vista - 7.49 %
Mac OS - 1.97 %
Windows 2000 - 1.40 %
Linux - 0.41 %
Windows 98 - 0.13 %
Unknown - 0.06 %
Windows 2003 - 0.06 %
- Сардаа дунджаар дэлхийн 50-60-н орноос уншигчид зочилдог. Нутаг нэгтнүүд минь тэнд байна гэсэн үг дээ
- Намтрыг минь 1,491 удаа сонирхсон байх юм. Би хэд хэдэн удаа шалгахаар орсон үүнд тоологдсон байх. -
- Сардаа хамгийн багадаа 1200 удаа блогт минь хүмүүс зочилдог.
- Ямар ч байсан 157 блог ямар нэгэн байдлаар энэхүү блогийг минь дурьдаж...
- My blog, www.chandmani.blogspot.com, is worth $3,387.24. Дээр үед энэ нь дээгүүр тоо байсан санагдаж байна. Мэдээж хэн, юуг харгалзан үзсэн гэдгээс хамаарна. Ямар ч байсан би 3000 ногооныг хийсэн юм байна. :)
- Alexa-гийн Traffic Rank for Chandmani.blogspot.com: 1,666,593. дунджаар сард 50 гаруй орноос уншигчид зочилдог.
Chandmani.blogspot.com users come from these countries:
Mongolia 58.3%
South Korea 16.7%
Czech Republic 16.7%
Vietnam 8.3%
- Chandmani.blogspot.com traffic rank in other countries:
Mongolia 2,563
South Korea 28,578
Vietnam 149,691
Czech Republic 239,534
- Site Stats
Traffic Rank for chandmani.blogspot.com:
1,666,593 (722,038)
- Speed:
http://www.alexa.com/data/details/main?q=&url=chandmani.blogspot.com

Блог бичсэнээр:
- Монголоо сурталчилсан.
- Бичлэг оруулах болгондоо шинэ мэдээлэл олж, уншиж мэдсэн.
- Англи болон орос хэлнийхээ мэдлэгийг сайжруулсан, хадгалж үлдсэн.
- Криллээрээ шивэхээ мартсангүй...
- Хоёр биш таван хурууны бичээч болсон.. :)
- Тодорхой хэмжээгээр бас бус мэдээллүүдийг хүмүүс хүргэсэн.
- "Уйдаагүй".
- "Ганцаардаагүй".
- "Түүхээ"хадгалсан.
- Шинэ найз нөхөдтэй болсон. Мөн ч олон доо. Ихэнхийг нь хараагүй.
- Чөлөөт цагийг өнгөрөөх аргаа олсон.
- Охиндоо өөрийнхөө хэлэх байсан бодлоо хадгалж үлдсэн.
- Дурсамжуудаа сэргээсэн.
- Хайр дурлалаа ...
- Зураг зурах хүслээн дэвжээсэн...
- Бас бус хэдэн үгс холбох (шүлэг гэхээсээ ичиж байна) гэж хичээсэн...
- Улс төржсөн...
- Уураа гаргасан...
- Уйлсан...
- Инээсэн...
- гол нь БИ АМЬДАРСАН...

13 comments:

byambaa said...

tursun udriin bayar hurgey.

blogoo gej...
ulam ij amjilt husey.

Б.Єсєннэмэх said...

баяр хүргэе!

j said...

Bayar hurgey! Tanii ene blogiig unshaad uneheer baharhah setgel turj bna!
Bi tanii blogiig oroi ireed l shuud l blog readeree neegeed l bichleg nemsen bolov u gej huleegeed l unshdag yum! Sonirholtoi medee medeelel ugch baidagt tani talarhlalaa ilerhiiley!
Tsaashdiin tani ajil amidral hiigeed blog tani ulam urgujih boltugai gej eruue!

Anonymous said...

tursun udriin bayariin mend hurgie tanid. blogiig chine udur bolgon shalgasan heveerei shuu. t.o

БЭ said...

ene bol bagagui amjilt, bayar hurgey, saihan bayarlaarai.

Chandmani said...

Ta nartaa bayarlalaa... harin to'rson o'drooroo "urihaa" martav aa.. :)

sanakae said...

Баяр хүргэе! :)

Pearle Deppsu said...

ee blogger ah mini ee, bayar hurgey. bi 4 sariin daraa temdegleheeeree taniig urina aaa

Amaraa said...

Bayar hurgeye

Tsegmee said...

Za yunii umnu blogiin chini neg jiliin oin bayariin mend hurgei.1 jil gedeg blogiin huvid asar ih hugatsaa. Yamar ih tsag zav, oyun uhaanaa zartsuulsan bol?
Bi bas blog bichdegiin huvid uuriin chini ene blogtoi tuulj unguruulsen 1 jiliig uneheer ih unelj baina.
Bi sayhnaas l blogoo erhelj ehelsen. Tsag ireh tusam ene blogiin id shidiig ulam ih bishreh bolloo. Odoo ued biden shig zaluu humuust ene blog gedeg chini uneheer heregtei zuil gej bodoj baina.
Ih l olon davuu taluudtai yum bna.
1.chuluut tsagaa zuv bolovson unguruunu
2.Blogoo shinechilj zochiddoo shine medee medeelel hurgehiin satsuu uuriiguu bas davhar shine medeelleer hangana
3.bainga shiniig erelhiileh setgelgeetei bolno
4. Bichgiin chadvaraa deeshluulne
5. Sanaa bodloo chuluutei ilerhiilj surna
6. Naiz nuhdiinhuu hureeg telne
7. Computer angli helnii medlegee saijruulna geh met

Za ta bugdiig ni bichsen baina lee dee.

Hamgiin gol ni blog maani bidnii amidrah bas neg ertunts boldgooroo gaihamshigtai yum.

Za tegeed tand tsaashdiin ajil uilst chini undruus undur amjilt husei. Blog ertuntsuu ulam bur bayajuulj, busad blogchidtoi ene ercheeree ulger duurailal bolon yavaarai!!!

peakfinder said...

Torson odriin mend hurgeye. Ulam ihiig bicheerei.

bayabaga said...

tanii blog mash sonirholtoi shu..bi tanii dursamjuudig unshih durtai..neg dulaahan setgegdel tordog yum..tsagaan sariin beltgeliin tuhai heseg , bas orost bsan ueiinhee tuhai bichsen heseg mash ih taalagdsan..

Chandmani said...

Bayarlalaa Ta nartaa... Dursamj, bodol, mo'roodol, uy ch bsan bicheed l bna gej bodoj bgaa...