2007-09-27

Зун ДС орлоо, хуушуур, сагсны тэмцээн энээ тэрээ гээд байсан байхаа. Явсан түүхээсээ бичнэ гэж бодож байснаа больчихсон.
...ДС-д дуучин Болдын тоглолт таараад түүнийг үзлээ. Цагтаа эхэлнэ гэж байхгүйг хэн ч мэднэ....Болдоос л болж аав, охин, охины найз гурав хамт харанхуй шөнөөр баарддсан. Охин минь найзтайгаа амьдралдаа анх удаа шөнийн цэнгээний газар, баар гэдэгт орж үзсэн нь тэр. Болдоос л болсон...Тэр 2 намайг шууд л орхиод бүжгийн талбай буюу Болдын өмнө очих гээд алга болсон... Болдыг зүгээр, дажгүй залуу байна гээд байна лээ. хэхэ..
Бааранд ороогүй, тэр тусмаа монголчуудтайгаа уулзаагүй удсан байсан тул их сонин байж билээ. Манайхны охид хүүхнүүд ч гунхаад л, хөвгүүд эрчүүд нь бас "гунхаад" л, хувцас хунар нь загварын үзүүлбэр шиг л, байгаа төрхүүд нь сайхан хүүхэн, залуугийн тэмцээнд оролцож байгаа юм шиг л...
Хоёр охиноосоо ямар байна даа гэсэн яахав дээ л гэж байна лээ. Тэдэнд баарны "буруу" талуудыг нь хэлж сургах гэж л үзсэн дээ. Дараа нь харин замдаа хоёуланд нь бааранд орж байсан "сургамжаасаа" айлдаж 18 нас хүртлээ бааранд дахин орохгүй байхыг хатуу сануулав.
... Тэнд санаандгүй ex-найзынхаа найз хүүхэнтэй нь таарсан. Бид монголд байхдаа нилээдгүй хамтдаа "баардсан" л даа.. Тэр аальгүйтээд л, яг л хэвээрээ, нөхөртэйгээ ирсэн юм болов уу гэсэн үгүй гээд, "завгүй л" харагдсан... цагтаа тэр хүүхнээс болж найз хүүхэндээ хардуулж байсан билээ... зураг хамт авахуулах гэхээр нь татгалзсан ч дараа нь мань хүүхэн шууд л зураг дарчихсан, монголд очоод намайг энд харсан, уулзсан гээд баахан л сонин бурах байхдаа... хэнд яаж "ойлгуулах" бол гэдгийг нь бодоод олохгүй байна... Энэ талаар ингээд дуусгий.

Philadelphia, Atlantic city -д авсан зарим зурагнууд байна лээ. Үлдсэн зурагнуудаа "олдоггүй" ээ. Тэнд явж байхад зургийн аппарат будаа болсон юм л даа. Бодвол охин мэдэх байх.


Summer 2007 Journey



Ер нь миний зарим альбомыг үзэхийг хүсвэл http://chandmani.slide.com/ -д зочлоорой.

4 comments:

byambaa said...

manaihan harin yamar negen missiin, jentelmenii temtseend orj bgaa yum shig huvtsasldag tee. tegeed ter ni aimaar unetei bdg gesen sh dee. bie bieneesee iluu garah gej tegj huvtsasladag bhdaa. buu med.

tsagtaa ehelj tsagtaa duusdag bolgoj surgah yumsan...

bugd l Boldiin buruu bj dee.
ohiduud er ni ger amitai bh heregtei gej boddog. bi ch uuruu tiim bsn. ter hemjeegeeree amidrald zuv yavj bgaa gej dugnedeg. ohiduud shunu oroin tsagaar demii teneh er ni demii zuil dee.

taniig ch yostoi PR hiih bhdaa.

Chandmani said...

thx Byambaa... Dandaa l thx bdag shuu...

Г.Ган-Эрдэнэ said...

Яахав, Монголд бол үнэндээ мань мэт найзуудтайгаа уулзахаараа хүн хөл багатйа Баар л барааддаг ш дээ. Ямар Тэнгист кино үзээд л байлтай биш.
Мань мэтийн пацаанууд аймаг битгий хэл, тэр байтугайг давж зугаалж can't afford шд.
Гэхдээ охидод бол баар зохихгүй л дээ.

Chandmani said...

afforddox tsag irnee... баар ч нэг их тийм сайхан биш л дээ...