2007-09-04

Хэд хоног блогтоо бичлэг оруулсангүй, саначихсан байна...
...Нэг өглөө боссон машины дугуй хагараад мияардаг байгаа. Яахав, авснаасаа хойш солиогүй байсан юм. Тиймээс солих цаг нь болсон юм байлгүй гэж бодоод 4-н дугуйг нь нэгмөсөн соличихлоо. Машины тухай ойлголт бага тул засварын газрын хүмүүсийн зөвлөснийг үг дуугүй хүлээн авсаан. Дугуй сайн бол машин сайн байх л гэж тааж байна...
...Охиндоо амалсан байсныхаа дагуу Kings Island явж бүхэл өдрийг өнгөрөөлөө...Охин минь найзтайгаа бүх л "аймаар" гэснийг нь үзчихсэн. Тиймээс охин надаас илүү зоригтой гэсэн дүгнэлтийг охиндоо өгсөн. Бүх нийтийн амралтын Labor өдөр нь таараад дараалал ихтэй байсан тул заримыг нь тоглох гэж бараг 1 цаг хүлээсэн бөгөөд тэр хугацаанд миний нойр хүрээд эгээтэй л унтсангүй. Унтах газар байсан бол нам авахад бэлэн байлаа...
...Бүтэн сайндаа уламжлалт элсний гар бөмбөгөө тоглоод, тоглолтын дараа бас уламжлалт хоёр шил пивоо хороолоо. Ганц бие хэдэн залуучууд нийлээд доргисондоо намайг стриптиз клубт уриад би эхэндээ зөвшөөрсөн ч, замдаа явж байгаад охин минь гэртээ ганцаараа байгаа гээд шалтгаан олоод шууд харьсан болно...
Уг нь орсон бол ч...анхны удаа тиймэрхүү газарт орж үзэх байлаа. Монголдоо бол нөгөө хэл амтай итали эзэнтэй газар, бас бус газруудад орж л явлаа. Ялангуяа, Дагестанаас хэдэн найз нар ирэхэд тэд монголын тайчдаг газруудад орохыг гуйдаг байсан тул дагуулж явахаас өөр аргагүй болдог байв. Гэхдээ зөвхөн бүжиглэх нүд хужирлах зорилгоор шүү. Тэд ч хэхэ гараа алдалж байгаад нутгийн бүжгээ сайхан авна ш дээ. Би ч бас тэднийг дагаад, заримдаа дагуулаад бас нутгийн бүжгээ хийнэ... Аан заримдаа монгол хүүхнүүд нөгөө найзуудыг маань уриад сээтэн хаяад бас зарим нь бүр ичихгүй мөнгө хэлээд тэд нар гайхаад л надаас "ийм ил тод байдаг юм уу" гээд асуугаад байдаг байж билээ. Сүүлдээ дасаад асуух ч үгүй болсон л доо. Харин ч дасаад мөнгө амлангуут нь "бид эхнэртэйгээ энд байгаа байхгүй бол дараа ирнээ" гэсэн утгын юм яриад л... Гэхдээ тэд надад мэдэгдэхгүйгээр хэд хэдэн хүүхнүүдийн утсыг авч ярилцаж байсныг мэдэж байна л даа :)
Миний хувьд гадаадад, Вьетнамд нэг тиймэрхүү газарт орж байсан. Оросод мэдээж... За ингээд илүү зүйлүүд биччихлээ, энэ талаар дуусгая. Ер нь эр хүн орж үзэх хэрэгтэй газрын нэг гэж бодож явдаг...

2 comments:

byambaa said...

hi. uulzaagui udsan chin sanasan bna sh dee.

ta ch mgld bhdaa ih sahilgagui bsn bna daa.

jpn uvuu nar bas tiimerhuu taichdag gazraar ordog gesen. bi bol daguulj yavahgui l dee he he.
eregtei guide nar daguulj yavdag yum shig bna lee.

Anonymous said...

vietnam d yugaa hiij yavdag bn aa. jinhene tailand shig gazar bh daa