2007-09-06

За байз, 6 хоног амьдралаа дурсаадахий байз... :)
Би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралдаа ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг. Аав, ээжийн эрх хүү. Ер нь ээжийн эрх хүү гэхэд болно. Аав болохоор айлын том хүү гээд миний бодлоор намайг "хатуухан" гараар хүмүүжүүлсэн байх.
Гэртээ ч хүмүүжсэн, яслид ч явсан. Сүүлд ухаан орсны дараа миний хүүгийн явж байсан цэцэрлэг гээд аав ээж хоёр надад 2 давхар цагаан байшинг зааж өгсөн. Намайг сургуулиа төгссөний дараа тэнд цэцэрлэг байрлаж байсан. Одоо магадгүй хувьчлагдаад тохиролцооны дэлгүүр болсон биздээ..
Өндөрхааны нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Нэгдүгээр цэцэрлэг гээд захиргааны урд талд байдаг 2 давхар шар байшин. Алдартай цэцэрлэг. хэхэ Тухайн үед Өндөрхаанд хэдэн цэцэрлэг байсныг мэдэхгүй л дээ. Миний мэдэхийн л 2 байсан байх. :)Өндөрхаан гэснээс, сүүлд Өндөрхаан сайхан нэр нь өөрчлөгдөөд Хэрлэн сум болсон. (Монгол Улсын Үндсэн хуулиар манай улс чинь хэдхэн хоттой, бараг 1-2 байх. Тэгээд баахан сумтай болсон. Үүнд би хувьдаа дургүй байдаг. Хэрлэн гээд урсгал дөлгөөн голынхоо нэрд дуртай. Намайг хаана төрсөн бэ гэвэл би "хуулийн эсрэг" Өндөрхаанд л гэж хариулнаа...)
Ерөнхий боловсролын сургуульд онц сурлагатан, таван онцыг эзэмшигч байлаа. нэгэн нууцаа хэлбэл, алтан медалийн эзэн байлаа. Оросод сурсны дараа гэртээ очоод медальдаа салхи оруулан барьж үзэн үнэрлэж билээ. Аа ээжийн хүрэн улаан авдрын дээд тавиурт тусгай байранд хадаг хүжний хамт тусгай байранд хадгалаастай хэхэ. Мөнгөөр хийгдсэн алтлаг өнгөөр гарсан тул хоёр талаас нь хоёр хурууныхаа өндгөөр нь барьж байгаад үлээгээд чихэндээ сонсоход жингэсэн дуу гардаг юм. Ард талдаа дугаартай бөгөөд би тэр дугаарыг нь санахгүй байна...
Бас бус нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хааяадаа олны өмнө цор цор хийчихдэг байж. Хичээлийн шинэ жилийн нээлт, олимпиад энээ тэрээд бас үг хэлнэ. Амьдралд минь тохиолдсон хамгийн дурсгалтай үеийн нэг минь - үг хэлэхтэй холбоотой нэгэн дурсамж байдаг юм. Монгол хүн анх удаа сансарт ниссэн тэр үе. Гүррагчаа баатар сансарт ниссэний дараа орон нутгаар аялал хийсэн бөгөөд тухайн үед би 3-р ангид сурч байсан санагдаж байна. Бага ангийн багш минь Монгол Улсын гавьяат багш Дуламсүрэн. Багш минь бидний нэрлэдгээр хүндэт ширээ ажиллуулдаг байсан юм. Тухайн үед сайн сурсан сурагчдыг ангийн тэргүүний сурагчид өргөмжлөн эхний эгнээнд тусгай дарцаг болсон ширээнд суулгадаг байлаа. Монгол хүн сансарт ниссэнийг тохиолдуулан Гүррагчаа баатарын нэрэмжит ширээ ажиллуулан тэрэнд нь мань нь суусан үе таарсан юм. Сансрын нисгэгч Гүррагчаа баатар, Жанибеков баатар (орос баатар маань байсан эсэхийг сайн санахгүй л байна. байсан байх гэж бодоод баатрууд гээд цааш нь бичлээ) манай сургуульд ирж бид ч сургуулийнхаа коридорт цэцэг Орос, Монголын далбааг барьж "Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү, Саран наран хоёртой саатан суугаад ирэв үү" гээд л дуулж угтсан юм. Мэдээж сургуулийн багш нар, пионерийн танхим энээ тэрээ гээд нэг ангиар зочилж таарна биз. Тэгээд тэр анги нь сургуулийн тэргүүний анги, тэргүүний багштай манай анги болж таарав. Баатруудыг угтаж нэгэн сурагч үг хэлэх болоод тэр сурагчаар багш минь намайг тодруулав. Би яаж үг хэлж мэдэхэв, юу ч хэлэхээ бас мэдэхгүй. Багш минь A4-ийн хэмжээний цаасыг 3 нугалсны хэмжээтэй жижиг хөх цаасан дээр үг бичиж өгөөд надад өгсөн бөгөөд мань нь дуржигнуулаад цээжилчихсэн (ой сайтай байсан байна лээ :). Баатрууд манай ангиар ороход нэгэн охин цэцэг бариад угтаж би ч үгээ хэллээ. Одоо бодож байхад их сандарсан байхаа. Гэхдээ л дуржигнуулсан байх. Баатар үнсүүлээд энгэртээ тэмдэг зүүлгүүлэв. Хоёр байсан шиг санагдаж байна. Тэгэхээр хоёр баатар тус бүр нэгийг зүүсэн байж болох юм. Тэрхүү тэмдгүүд манай гэрт тэмдгийн цуглуулга дотор зүүлттэй хадгалаастай байдаг. Болсон явдлыг сайн санахгүй байна л даа. Тэгээд ч их удаагүй санагдаж байна. Баатрууд явах болж ангиараа баатруудтай хамт зургаа авахуулсан юм. Хамгийн азгүй нь тэрхүү зураг авсан зурагчин бидний зургийг гэрэлд цохиулаад зургийн дөнгөж дунд хэсэг нь гарсан. Баатрын хажууд суусан манай ангийн царайлаг охин мундаг гарч билээ. Миний зураг байхгүй. Тэр үед зураг авсан аймгийн зурагчин ер нь их "сэтгэлгээ" муутай хүн байсан байхаа. Бас их хайнга. Амьдралын сайхан үеийг авч байж тийм хариуцлагагүй байдаг. Сүүлд гэрэлд цохиулсан "тал" зургийг ээж нэгийг олсон бөгөөд тэр нь миний альбомд байдаг санагдаж байна. Харин Гүррагчаа баатарт зориулаад багшийн бичиж өгсөн өөрийнхөө цээжилсэн "хэлсэн" үгээ хадгалж (хармаанд явааад үлдчихсэн байх, аав минь ч хадгалсан) байгаад бүүр сүүлд 20-иод жилийн дараа Гүррагчаа баатартай уулзаад 3-р ангид байхдаа Хэнтий аймагт зочилоход тань хандаж хэлсэн үг минь гээд өгсөн. Баатарт гардуулж өгөхөд минь цаас минь анх яаж нугалсан тэр нугалаасаараа байсан. Нугалаасаа дагаад жоохон сэмэрч эхэлчихсэн, өнгө нь гундсан байж билээ. Баатар "музей"-тэй болохоороо тавих байх гэж найдаж байна. 20 гаран жил хадгалсан жижигхэн хөх цаасны түүх минь нэг иймэрхүү...амьдрал сонин шүү тиймээ...

хэхэ юу бичиж яваад хөх цаасанд орчихов оо хэхэ....
Өнөөдөртөө хватит болчихлоо...

5 comments:

byambaa said...

saihan l dursamj bna. Mongol hun anh sansart nisehed bi dunguj oitoi bsn yum bna. Ta ch mundag hun bjee.

Anonymous said...

heden ond sansart nissen bilee bilee 1982 ond biluu,hehe, tegheer chin chandmani maani 72-73 ony "huuhed" yum biddee, byambaa iim nyalh biluu gesen hehe, za ter nas suuder ch yaahav, ih saihan dursamj baina shd, ter medaliudaa sain hadgalj yavaarai ih dursamjtai baihaa.
telmen

бж said...

1981-3-22-nd nissen biz dee, Gurragchaa guai. Bi bas zahia bichij hariud ni gariin usegtei zurag avch l bailaa. Bid nas suuder oiroltsoo bololtoi.
Saihan dursamj bichsen baina. Byambaa nas zaluu ch gesen surhii chambai busgui shig baigaa yum.

Anonymous said...

ok saihan dursamj bna bi hentii aimgiin neg sumiin hyyhed ldee yahav haaya undurhaan orj ene teree uraldaand orj l bsn. shagnal bainga avdag bj bilee nutgiin ahiin blogiig bainga unshdag shyy. deerh bihclegiig unshaad aimag maani nydend buugaad irdeg bgaa. bas 3 nuuriin amralt talaar halit bichsen bsn shyy
good luck

Anonymous said...

Hi, saihan dursamj baina..
Bi ch gesen Undurkhaan hotod tursun, Kherlen goliin usaar ugaalgaj yavsan huuhed bailaa. Bi mon adil hezee ch Kherlen sumand tursun gej tavidaagui sh dee. Undurkhaan hotod tursun l gej end tend bichij yavdag yum. Khentii aimagtaa ochoogui udsan baina. Surguulia tugsuud Mongol orondoo ochihooroo Khentii aimagtaa ochj zochilj ail hesnee. goyo shu. Manai ah heden jiliin omno aimagt ochood turuh gazriin uudnii shoroon deer unhursun gesen.Tend ni bur tusgai hurvuh zoriulaltaar suudrevch zassan baina gesen. Tursin gazriinhaa shoroond deer hurvuh ih sain baidag gej zorij ochson gesen.
Surag duulaad baihad manai aimgiin tuv hugjij baina gesen. Lav l manai nastai eej aav setgel ondor irsen gesen nutgaaraa aylaad.

Za tand amjilt husiye, Khentii nutgiin talaar anh udaa l dursamj bichesentei ene blogt taarlaa. Bayarlalaa ahaa.