2007-09-07

За 2 дахь нь, урлаг, спортын талаархи дурсамжаа бичлээ...
Бүр багадаа ямар байснаа мэдэхгүй байна. Ангаахай байхад аав минь бөх болноо гэж байсныг нь санавал бас ч үгүй "гайгүй эр" байсан бололтой. Даанч бөх болж чадаагүйгээр барахгүй тамирчин ч болоогүй, бүр бүжигчин болох дөхсөн нэгэн дээ... Бүжигчин гэдгийг сургуульд бага ангид байхдаа "Жалам хар", "Агсал" бас бус бүжиг хийдэг байснаа хэлж байгаа юм шүү. хэхэ Одоо ч гэсэн би Агсалынхаа хэдэн хөдөлгөөнийг мартаагүй байгаа. Далимд нь хэлэхэд 18-н аймгийн хэд нь чуулгатай байдгийг мэдэхгүй, цөөхөн л байх. Манай аймгийн "Хан Хэнтий" чуулга бүжгээрээ алдартай даа. Надад бүжиг зааж байсан ахлах ангийн сурагч Батжаргал ах сүүлд чуулгын алдартай бүжигчдийн нэг болсон. Оюутан болчихоод бас уулзаад та надад бүжиг зааж байсан гээд л ярилцаж явлаа...
Шүлэг уншдаггүй ээ. Ер нь дуу султай. Амандаа л бувтнаад байдаг нэгэн дээ...
Дуу дуулах нь бүр таг... Нөгөө "наадамд гурван даваатай, найранд гурван аятай" энээ тэрээ будаа. Сонсох, харах дуртай шүү...Гэхдээ, хамгийн хайртай байсан хүүхэнтэйгээ хамт байхдаа караоке-д "бувтнаж" л явсан юм байна...
Наадмын даваа гэснээс арван жилд байхдаа Хэрлэн голын эрэг дээр найз нартайгаа нүцгэн барилдаад өөрөөсөө том биетэй "атаман" найз нараасаа хэдийг нь давчихаад найз нараа дуу алдуулж байсан юм байна. Учир нь би их томоотой байсан тул атаман найз нар минь намайг өмөөрдөг, харж ханддаг байсан юм л даа...Ер нь атаман найзуудтай байхад сайхан шүү :) Надад зориг л байдаггүй байсан бололтой юм билээ. Одоо зүгээрээ, хэрэгтэй үедээ бас "зоригтой" байж чадах байх...
Хөл бөмбөг балбаад хачин. Гутал тэсгээнээ гэж байхгүй, аав ээж минь яаж болгож байсан юм болдоо. Хичээл тараад хувцсаа солихгүй хөл бөмбөгддөг байсан гэж боддоо. Нөгөө булчин дээрээ "зураастай" (тухайн үед онц сурдаг ч бил үү "цэргийн цол" шиг тийм зураасаар сурагчид гарынхаа булчин хавьцаа зураас оёдог байсан байхаа) форм будаа. Гутал будаа. Манай сургууль сайхан хөл бөмбөгийн талбайтай. "13"-ийн бөмбөг өшиглөөд гүйж явлаа. Ер нь энэ "13"-ийн бөмбөг тухайн үедээ их нэрд гарсан бөмбөг дөө. Бас сагс тоглочихно, зөөлхөн бөмбөг. Тэр бөмбөгтэй хүүхэд бол бурхан байлаа ш дээ...
Өсвөр үеийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг анх удаа оролцож би хурд багатай ч гэсэн хөлдөө хүчтэй бас дуртай тул заменаар орж байлаа. Бэлтгэл гээд бас ч үгүй хэд хоног бэлтгэлд гараад Аймгийн спортын заланд хана луу бөмбөг өшиглөж явсан юм байна. Дорнод аймгийн багт 2-1 ээр хожигдсон санаж байна. Хүүхэд биднийг хөл бөмбөг тоглох тэр үед тэмцээнд ороход сүүлд аймгийн цагдаагийн хэлтэст нилээн дээгүүр албан тушаалтай болсон (бараг дарга болсон санагдаж байна) Дагвадорж ах их нөлөө үзүүлж билээ. Бас эрчим хүчнийхэн гээд баахан харчууд байсан. Манай ээжийн сурагч байсан нэгэн намхан ах (уучлаарай нэрийг нь мартаж) бас их тус болдог байсаан... Энэ далимд, Өндөрхаан хотод цэнгэлдэх хүрээлэн нь жижигхээн модон хашаа сандалтай байж билээ. Хэддүгээр ангид ч байхад билээ (бодвол ажиллаж байсныг бодвол дундаас дээш байсан байх) аймаг даяараа шинэ цэнгэлдэх хүрээлэн барих хөдөлгөөн өрнөн бид ч гэсэн тоосго өрж байлаа. Аймгийнхан тэр чигээрээ л оролцсон байх. Түүнээс хойш их сайхан цагаан тоосгон дундаа хөл бөмбөгийн талбайтай цэнгэлдэх хүрээлэнтэй болсон. Хуучин хөл бөмбөгийн талбай нь хоёр талаараа замаар хашигдсан, зураас байхгүй ч гэсэн бас "байсан" юм шүү. Түүнээс хойш 2 хөл бөмбөгийн талбайтай болсон. Хөл бөмбөг тоглоогүй үед Хэнтийн "алдартай" сурын харвааныхан дасгалаа хийдэг байсан юм.
Өсвөр үеийн шатраар улсын аварга шалгаруулах багийн тэмцээний зүүн бүсийн тэмцээнд Дорнодод явсанаа бичсэн байхаа гэж санагдаад байна. Тиймээс энэ талаар бичсэнгүй...
Зуун буудалт даамын тэмцээнд дүү нартаа хожигдоод бас улсад орж байгаагүйгээ бичсэн санаж байна...

Одоо товчилно оо...
Сүүлд хотод бассейнд (улсад минь хоёрхон байдаг) явсан.
Энд ирээд газрын теннис хөөсөн.
Гольф тоглож сурах гээд бүх хэрэгслийг авсан.
Гар бөмбөгийн тухай дандаа бичдэг дээ... Заланд тоглохоос авахуулаад элс, шаварт гээд д...
Хэнтийн буриадууд ширээний теннисээр алдартайг хэлэх үү, Хэнтийгээс гаралтайн хувьд бас ч үгүй тоглоно шүү. Оросод сурч байхдаа Солонгос эртэй тоглосоор байгаад нилээн гайгүй болсон. Ази барилттай. Ер нь хэр баргийн хүнийг хожчих байх гэж боддог. Ажиллаж байхдаа ажлынхаа газрын тэмцээнд орж байсан юм байна. Тоглий гэвэл үгүй гэхгүй. Нэгэн эрхэм надад бүр иж бүрэн теннисний хэрэгсэл бэлэглэж билээ...
Сагсны тэмцээн энээ тэрээд орноо гээд байсныг минь бодоод бөмбөг шийд рүү чиглүүлээд шиддэг, бас ч үгүй кист хийдэг гээд ойлгочих... Найз нараас минь олон сагсчид байдаг...

Америк хөл бөмбөгийг үзэх дуртай. Энд бүтэн сайнд ТВ-ийн өмнө өнжинө...
Монгол бөхдөө ухаангүй хайртай...
Сумог бас үздэг. Манайх кабльтай ч NHK гарахгүй болохоор үзэж чадахгүй байна...Дагваагаа өмөөрнө гээч...
Эр хүний хагас хугас юм болохоороо бас бус зодооны төрлийн зүйл хардаг. Найзууд дотор бас ч үгүй зодоончид байсан, бас байгаа...

өө мартахаа шахаж... Миний үй зайгүй найз минь Монголын өсвөр үеийн диск, ядрогийн рекордын эзэн дээ. Салсан эхнэр өсвөр үеийн улсын аваргын хүрэл медальтай. Тэгэхээр би бас "төмөр" шидэх гэж үзэж байсан болж таарч байгаа биз. Тэднийг хараад шидэлтийн техникийг судалж явлаа. "Хөнгөний" хүргэн хэрхэн явснаа бичсэн гэж санагдаж байна...
За today enough bhaa... :)

3 comments:

Б.Єсєннэмэх said...

..надад атаман найз нтр олдохгүй мөн ч хэцүүхэн байдаг байжүүлээ гэхдээ ямар ч атаман байсан хэлье гэснээ хэлжүүгаад сүрхий ууртай хүн болж урдаас нь хэд сарвагнаад л зодуулчдаг зоригтой нэгэн, тээд тэр их зориг нь байгаад байгаа хэрнээ ч нэг ч удаа дийлж чаддаггүй дотроо бачуураад л явдаг байсансан хэхэ хүүхэд нас аа гэж гоё шүү! -аан бас зүгээр нэг дэмий юмнаас болж зодуулахгүйэээ ихэнх нь "охид"-оос болж зодуулна. угтаан бол булаацалдаж л тэр байхдаа! :)

ganaa_bj said...

Би ч бас элдвийн юм их оролдноо, сайн чаддаг юм байхгүй хэрнээ бас чадахгүй юм байхгүй ч юм шиг. Юм юм руу л сарвалзана даа. Харин хүүгээ газрын болон ширээний теннис тоглодог, усанд гайгүй сэлдэг болгосоон. Миний хүү өөрөө сагс, хөл бөмбөг сонирхоод байх шиг байдгийн. Аавтайгаа л их тоглодгийн.
Ойрд US open гараад хүүхдээ зурагтнаас салгаж чадахгүй шахуу л байна шүү..
Юмыг яаж мэдэхэв, хэзээ нэг цагт боломж гарвал өөрийг чинь ширээний теннисээр хожчиж магадгүй л байх шүү, би.

Chandmani said...

Б.Єсєннэмэх-d...
sain er baij ee... oxid bulaatsaldanaa gej...:)

Ganaa_bj-d...
U'nuudur US open finalyg uzseen... Xu'utei bh o'or bhaa. Oxin xuuxed shal o'or bodoltoi bdag, etseg ex ni ch bas o'oroor xardag bololtoi... Sportod durtai l bolgoj bval bolj bnaa...
Xezee negen tsagt bas togloh ch um biluu ken medlee... toglodog xunii shariig ni xo'dolgochixson shig bololtoi dog oo ;)