2007-09-01

Хажууд нь байдаг ч болоосой...
"Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явлаа" ... Гэтэл охиныхоо дэргэд аав нь байж чадсангүй ээ...
Аавын охин

Одоо энд 8-р сарын 31-ны шөнө болж байна. Харин Монголд минь 9 дүгээр сарын 1.
Бага охин минь 6-н настай сургуулийн алтан босгыг алхан, алхах алхахдаа бүр русская школа-д большой шаг хийж байгаа.
Сургуульд орох бяцхан шалгалтанд нь хавар тэнцсэн. Би охиноороо их бахархсаан...
Өнөө өглөө утсаар яриад "би сургуульд орж байгаа" гэдгээ аавдаа болон эгчдээ мэдэгдсэн. Би охиндоо онц сураарай гэсэн тэгнээ гэж хэвлүүхэн хариулсан. Цэцэг тэврээд цагаан цамц, эгчийнхээ явуулсан юбкийг өмсөнө гэдгээ хэлсэн. Бас сургуульдаа очоод хүүхдүүд, багш нартайгаа "здравстуйте" гэж мэндлэнэ гэдгээ аавдаа дуулгав. Охиндоо "чамтай адилхан олон хүүхдүүд сургуульд орно, бас оросоор ярина, орос хүүхдүүдтэй хамт сурна" гэсэн "би мэдэж байгаа" гэсэн. хэхэ Ер нь бол "би мэднээ" л гэж авдаг охиндоо. Бид хоёр бас бяцхан оросоор ярьчихдаг юм..

Хажууд нь байсан ч болоосой гээд бодоод сууж байна. Өнөөдөржин бодлоос гардаггүй. Хажууд нь байсан ч болоосой. Эгч нь бас надад яг үүнийг хэлсэн болохоор эгч, аав 2 нь хоёулаа адилхан бодолтой байгаа гэсэн үг...

Миний охин ухаалаг, эрдэмтэй, сайн хүн, сайхан хүүхэн болноо, аав нь итгэж байна.
2 жил "царай муутай" охиныгоо үнссэнгүй, муу аав нь...

"өргөн" дух, "мойног" хуруунууд, "шивэртэй" муухай хөлийг нь үнэрлэх юмсаан...
Аав нь ч охиныхоо төлөө амьдралаа зориулах болно...

*зурган дээр: охин минь шатар тоглоод спортын мастер өвөөгөө хожсоны дараа... :)

8 comments:

Anonymous said...

yasan muuhai ohin be, yostoi uulkun, surguulid orood onts suraad zunduu mundag hun bolnoo gedegt itgelei baina, aav n mundag egch n mundag yum chin alzahgui ee. neeren ene sanahiin zovlong yag odoo l bieeree mederch bna, gehdee manai hed 3 doloo honood l irne, harin muu ohintoigoo 2jil uulzaagui geed uuriig chin tusuulsun chin hamar sharhiraad ireh yum, yund bainav. udahgui uulzaldaad haluun am buleeree ineelden huurneldeh tsag bas udahgui gej naidaj baina, sain saihnyg hsuey!
telmengiin aav-s! ;-)

Tiger said...

Neeree tiim shuu, sanahiin zovlon, gansral gej aihtar zuil bainaa. Gehdee amidral saihan, amjilt husie.

oase said...

oo yamar lag ohin be, tegvel mundag shatarchin boloh yum baina daa. za tegeed sanahiin zovlon, jargal ene teriin talaar bi ch eroosoo yum helj chadahgui yum bainaa, gadaadad baigaa bid chini bugdeeree l hen negniig sanaj suuh yum baina shdee. hedhen jil yumdaa geed l teseed suugaad baihaas, tee.

byambaa said...

oros helee gej. butsaad huuhed ch bsn boloosoi, surah yumsan...
ohind chin amjilt husey.

neeree ta hajuud ni bgaad tsug hutluud yavsan bol tee, uneheer az jargaltai bh bsn daa hen hen ni...

Anonymous said...

muu aab l bnda.eejees n salchan tgd ohintoigoo 2jil uulzagui.er n er hun u bodoj amidardiin be?ger bulteige bie bienee hairlad ybah az bdagguimu

Chandmani said...

Бодол сэтгэгдлээ үлдээсэн та бүхэндээ баярлалаа. Би сайн аав, хүн биш л дээ. Мөн өөрийгөө сайн ч гэж хэлж бичиж байгаагүй. Гэхдээ сайн байхын төлөө бодож зүтгэж явна... :)

Anonymous said...

Tand bayar hurgeye :) :)
amidralin utga yund orshdog asuultad hariu haihad ter hariult n zarimdaa eneuuhen ened baidag shig sanagdana :)

clouds

ganaa_bj said...

Ohintoigoo udahgui uulzanaa. Tegeed sanasan setgelee hanatal unsej ulgej avahgui yu. Huuhdiin uner yostoi huurhun sh dee. Bi hedhen sar huugeesee hol baij baigaad ergeed uulzsan, unsehed neg l sodon, zuvhun minii huud l baidag tiim uyaram uner unerteed hamar sharhiraad l yavchihaj bilee...
Mundag shatar toglodog ohintoi yum baina. Bas ohiduudiinhaa bolovsrold sain anhaardag aav shig baina.