2007-08-07

"Монголын боссууд хүн дуурайгаад байхын" биш л дээ. Дууриалгаад байхын, боссуудын гинжийг нь тас татий.

Энэхүү бичлэгийг олон хүн уншаад дэмжсэн санаатай байгаа байх. Би эсрэг талаас нь бодоод үзэхээр шийдлээ. "Боссуудыг" хамгаалахаар шийдлээ...

Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншаад эсрэг бодол төрчихсөн л дөө. Уг нь "зөв, зөв" ухааны юм бодоод байж байсан юм. Хэтэрхий дэндүүлчихсэн байна лээ. Идлээ, уулаа, авлаа гээд л дээр нь одоо бүр алуулчихаасай гэж бодож явдаг. Бид ийм л бодолтой байна даа.
Идэж уухаа хүрвэл монголчууд бүгд л идэж уудаг. Авахаа хүрвэл бүгд л авдаг. Тиймээс өөрсдийгөө хичээгээд дараа нь боссуудыгаа үзэж ядацгаая. Харин боссууддаа захихад идсэн, уусан, авсан бол тэрийгээ одоо дуусгаа тэгээд дараагийн боссдоо бага боловч үлдээгээд хүлээлгэж өг, түүнд бас тэгэхийг захиарай.

Босс гэдгийг орон гэрт зүйрлэвэл эцэг, аав болох байх. Гэтэл түүнийгээ цааш ороосой, яваад өгөөсэй гэх гэр бүлийн гишүү(н) эсвэл (д) байвал ч тэр гэр бүлийн оршин тогтнох нь утгагүй болно. Хэрвээ босс нь цаашаа харчихвал тэр гэр бүл удам судраараа тасарч, сарниж аль эсвэл өөр эцгийн буюу боссын хараанд орноо доо...

Боссууд зам бөглөөд байна уу? Аль эсвэл машинууд зам бөглөөд байна уу гэдгийг сайн бодоорой. Мөн замыг боссууд хаасан уу, боссууд бас машинаа барьж байгаа юу гэдгийг бод. Тэгэхээр тэд биш байгаа биздээ.
Боссууд хөөрхий машиныхаа ард талын суудалд суучихсан цэлгэр сайхан цонхоор харж чадахгүй байгаа ш дээ. Машины өмнөх суудалд нь бодвол том биетэй залуу суудаг биз, тэр нь хаахыг нь яана, тэгэхээр нөгөө босс урд цэлгэр сайнхан цонхоороо замаа харж чадахгүй. Машины урд суудалд суух дургүй хүн байдаг юм уу... За тэгээд хажуу цонхоороо харах гэхээр хар тен тавихчихсан, олигтой ч харагдахгүй. Зуны дэлгэр цагт машины цонхоор явган хүний замаар гунхах сайхан хүүхнийг хармаар, тэгээд гараараа далламаар байвал яана, чадахгүй нь дээ, бас л хөөрхий.
Хүн гэдэг амьтан хааяадаа дураараа, зөнгөөрөө нэг гармаар, дармаар байдаг ш дээ. Бас ганцаар алхаад л сайхан ш дээ. Шиврээ бороонд цохиулаад л, хамаг хувцсаа тайлаад л нүцгэн гүймээр ч үе байдаг. Гэтэл нөгөө боссууд чадахгүй. Хажууд нь хэдэн хүмүүс дагачихна. Битгий гэж хэлсэн ч дагаастай. Тэдгээр дагаж байгаа хүмүүс нь цагдаа нарыг дагуулчихна. Тэд битгий дага гэсэн ч цагдаа нар дагаастай. Яагаад бүгдээрээ битгий гээд байхад дагаад байдаг юм болоо? Яагаад гэвэл боссыг харж бай гээд хэдэн улсууд нийлээд дүрэм журам зохиочихож л дээ. Тэгээд ч боссыгоо харж байхгүй бол нэр хүндгүй, дүрэм журамгүй болчих гээд олон улсын жишгээс хоцрох гээд байдаг. Дүрэм журмаа цаасан дээр үлдээчихсэн...
Боссууд маань иргэдээ уурлуулан, гомдоон, дургүйцлийг нь төрүүлэн-төрүүлэн чанга зэвүүн орилсон машин дотор суугаад хуруу гараа гозойлгох зангах хүнийг ширтээд явах дуртай байна гэж үү. Үгүй дээ. Босс чинь бас хүн шүү дээ. Тэд бас харна, бодно, уурлана. Та ч гэсэн босс бол тэгж янзан бүрээр хэлүүлэн явахгүй л байх. Босс "үгүй" гэж бодсон ч "Улсууд" түүнийг БОСС болсон тул бид "ингэж явнаа", явуулнаа гээд нэг бодлын дарамталчихдаг. Тиймээс тэр боссдоо байна уу, бодлогодоо байна уу гэдгийг дахин бодоорой.

Боссуудыгаа дүрэм журмаар нь чөлөөтэй тайван байлгах, эрх чөлөөг нь олгох юмсандаа. Гинжийг нь тас татий...

7 comments:

byambaa said...

esregeer ni handah hun neg ch gesen bhgui bol bolohgui l dee.
ter ni ta blaa gej...

idej uudgiin huvid ehleed bossuud ard tumendee ulger duurail uzuuleh heregtei. eh ni heer alag bol huuhed ni shiir alag gej. bossuud heer alag bol ard tumen ni shiir alag bolchihood bna.

zam bugluruud bgaagiin huvid ted l yavgan yavahaasaa zalhuuraad hedhen alhmiin gazar yavgan yavchihgui tom tom mashin unaad, tegeed targalaad bgaad bna. ted henii munguur tiim unetei mashin avaad bna gedeg ni bas ard tumnii egduutsliig hurgeed tednii haraad uursduu yunii turuund urtuud bgaa ni ard tumnii buruu bish yum. ted mashinii tsonhoor saihan huuhen harj chadahgui ch bugd neg baitugai saihan huuhentei uchirtai gehed muriitssun ch yahav.

mun ted baigaliin saihniig tsonhooroo harj chadahgui ch gesen mgliin ali l saihan gesen gazar ord harshtai bgaa buhend il bna.

bossuud negent bossiin zamiig songoson bolohoor ar tumniihee tuluu uuriin erhiig hyazgaaralahaa bas meddeg bh heregtei.

uuriin erhiig hyazgaarlaj busdiin erhiig edluuleh ni uureg hariutslaga gedgiig hoishid boss boloh humuus yas mahandaa shingetel oilgoh heregtei.

za aimaar comment bichchihlee, sorry.

A.Амарсайхан said...

Б-бүдүүн
О-олиггүй
С-сувдаг
С-сулралтай

Эвий хөөрхий, боссуудаа хайрлацгаая. Би "Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая" гэж нэг дуугарч байлаа. Түүнийгээ дахиад л хэлье.

Anonymous said...

Byambaatai sanal neg bna

Anonymous said...

Ajil amidralaa zuv ydirdan, avah uguhiin yhaaniig zuv zohisyylan, idej yyhdaa gants bie`e boddoggui erhem hun boss baimaar. Urhiin terguun boss uudtei baihgui bol, ulun zelmuun usuh ur huuhed n hen boloh ve? Tegvel tanii umguuluud baigaa turiin tolgoid yavaa bossyyd tumen olnoosoo ichihgui, ard tumnii zovj olson heden zoosiig ar hydargaaraa hantsyilan avdar savandaa hiiseer baigaag ayagan dahi nudee anin AVAA, AV geed syygaad baih uu? Halaasandaa har talh avah mungugui ard, hariin nytagt booliin hudulmur erhelj yavaa zalyys maani hamar doorhi hagarhaagaarai hamag ajlaa hiij yavaa bossyydaa, harsaar baital yryydaad baigaa ene niigmee hoer garaa urgun demjih estoi gej uu. Turiin undurlugt zutgej yavaa hen gyaich tumur huleg hulugluh n zuv ch tuv zamaa haagaad tav arvan munitiig horoohod l tanii umguuluud baigaa bossyydiin ach tys garch, ard tumend hurch, tal udriinhuu ajliig aldah n enuuhend.
Mashin tergenii huvid orhie, todorhoi. Harin ter tseliisen saihan tsonhiig n haagaad baigaa hanhar tom bietei har amiig n haatsailagchiig byryytgah shaardlaga baihgui. Hyvia hicheesen hyvalznyyd turd heregtei tolgoig bish tum bymaar n ideh sonirholtong hamgaaldag uom, ugui geed margaad uzdee. Tegvel Badraa agsaniig uo gej oilgoh ve? Ter hun hamgaalagchgui baih n zuid niitseh estoi gej uu. Iim l baigaa uom daa, jinhene bossoo hamgaalj chadahgui. Saihan huuhen harahiin huvid gevel ted chin hazaj yavdag humuus shuu dee. Egel ardaas garaad baigaa aihtar nuguu aidas chin ayagui bol erhem bossyydad ch baij magad shuu. Archaagui bossyyd azragaa yslahdaa ch amin huvia hicheedgees bish bie setgeliin jargaliig amsyylsan busgui huniig boddoggui uom. Za er n bol zurh savlyylj gar chichruulsen commen-tei dyysgiya.
Sorry, man.

Chandmani said...

neg iimerxuu zuil bichixeer zarim negen xunii zurx zavlana gedgiig medej bsan umaa... gehdee zugeerdee minii ch gesen zurx savladag um...

БЭ said...

"Босс гэдгийг орон гэрт зүйрлэвэл эцэг, аав болох байх. Гэтэл түүнийгээ цааш ороосой, яваад өгөөсэй гэх гэр бүлийн гишүү(н) эсвэл (д) байвал ч тэр гэр бүлийн оршин тогтнох нь утгагүй болно. Хэрвээ босс нь цаашаа харчихвал тэр гэр бүл удам судраараа тасарч, сарниж аль эсвэл өөр эцгийн буюу боссын хараанд орноо доо..."
ug n bas hamaagui shuumj bichihgui baihiig ih l hicheelee, gevch ene oguulber n bas taalagdsangui ee hehe sorry, uur boss yn haraand yagaad zaaval oroh gej, yagaad zaaval geriin ezen n boss baih yostoi gej, medeej bie biedee setgelgui hairgui bolod esvel bie biendee nermees bolood suugaad baisnaas hoyor tiishee l bolson n oilgomjotoi, herev urhiin terguulegch buyu uurii chin helsenchlen boss n nas barchihval yagaad ter gul udam undeseeree tasarna gej? hehe, zaza hariulahgui ch baisan bolno doo.

Chandmani said...

Telmendee:
Gert er xu'n yamar xeregtei baidgiig xeluuleltghui medne baih gej bodoj bna...