2007-08-07

шарандаа Дахиад өмгөөлөх нь :)
Бямбаагийнхаа аймаар комментыг уншаад зүгээр байна аа :). Нэгэнт өмгөөлсөн юм шарандаа дуустлаа, тууштай өмгөөлнөө...

Боссууд таргалахын тухайд бол машин унасандаа биш байх аа. Машин унах яахав нэгэн хүчин зүйл байж болох юм. Гол нь хөдөлгөөн багассан, суугаа ажилдаа байгаа юм. Дээр нь пивоны гүзээ байхгүй юу даа. Их хурлын боссонцорууд дотор зарим нэгэн туранхай байвал тэр нь хурлаа таслаад гимнастик хийж байсантай холбоотой байх аа. :) За, цаашилбал боссууд төдийгүй, монголын залуучууд бас таргалаад байгаа ш дээ. Наад захын дуучнаас, одуудыг хараарай даа. Камертон 18-н насыг дуулж байхдаа ямар байлаа, одоо ямар байна? Номин талстынхан ямар байлаа, гэтэл одоо? ингээд нэрлээд байвал олон нэр хэлж болох байхаа...Чингисийн Жагаа ах л таргалаагүй санагдаж байна шүү. хэхэ Шар айраг бага уудаг байх аа...
Боссууд өдөр гэртээ очиж хоол идэх нь бага, ер нь тэд цаг наргүй ажилладаг, гэр орныхондоо, хувийн амьдралдаа зарцуулах цаг нь бага байдаг байх. Үргэлж л "толгой" нь ажиллагаатай байдаг байхдаа. Нөгөө танайд манайд хоноё ч билүү нэвтрүүлгийн хонодог залуу зарим нэг боссын гэрт нь очихоор төлөвлөсөн болов уу. Би үзээгүй л дээ. Үзэх сонирхол төрөхгүй байгаад байгаа. Яахав сонирхол төрөхөөрөө үзнэ ээ...
Харин тэр машин худалдан авах тухайд бол боссын доогуур боссонцорууд хийж буй ажил даа. Монголын боссонцорууд боссдоо дандаа гайгүй харагдаж, нэр хүнд авахын тулд түүнийг хийж буй байх. Тэгээд боссынхоо нэр хүндийг унагаагаад. Нөгөө талаар боссуудаа машин унаагаар хангаж өгч чадахгүй бол бас "улс" гээд хэрэггүй биздээ.
Ард түмний тухайд: Ард түмэн, ард түмэн л гээд тэдгээр боссууд минь ард түмний нэг эс ш дээ. Манайхан хэн нэгэн нь ард түмний нэр барьдгийг болиосой гэж би боддог. Үүнийг тоглоомгүй сэтгэлээсээ хэллээ. Хэрвээ ард түмний нэр барих бол тоотой, тооцоотой, судалгаа, үндэстэйгээр нэрийг бариасай гэж хүсэх гэсэн юм. Жирийн иргэнээсээ авахуулаад л улс төрчид, нам хүртлээ бүгд "ард түмэн". Ард түмний нам ч билүү бас нэгэн босс(онцор)ын хэсэг бүлэг хүмүүс. Тэгсэн мөртлөө ард түмний төлөө байдаг юм уу даа?!
Орд харшийн тухайд. Босс юм чинь байж л байгаа ш дээ. Байхгүй бол босс болж чадахгүй биздээ. Харин энд тэндгүй байгаа орд харшууд бол жинхэнэ боссонцоруудынх даа. Түүнийг нь боссод бүү тохолдоо. Боссоосоо илүү боссонцорууд цаана чинь далдуурхан гөвж байхад мэдсэн ч мэдээгүй царайлж гөвүүлчихээд (зарим нь хамт гөвөлзчихөөд) бурууг нөгөө л муу боссдоо л тохохын..
Боссууд өөрсдөө босс болох замыг сонгосон ч босс болгодгийг хэн хийдэг билээ. Ёстой нөгөө "ард түмэн" хийдэг байхгүй юу. Тиймээс боссод саналаа өгч буй хүн болгон боссын хийсэн хийгээгүй бурууг хуваалцана даа. Ингээд бодохоор нилээдгүй олон хүмүүс буруутах гээд байна аа даа айн.

За үүнийг ингээд дуусгалаа. Дахин боссын талаар ойрдоо бичихгүй ээ... нилээн халуурчихлаа байна.

3 comments:

byambaa said...

tanii heleed bgaa neg talaaraa unenii huvitai ch bi bas neleed shartai hun dee. muulsanaaraa muulaad duusnaa...
ta umguuluud bgaarai.

bossuud ch bai bossontsoruud ch bai bi boss bolmoor bna geed ard tumen bidnees guigaad bsn bolohoor ni yahav dee bidnii tuluu yum hiih bolov uu geed gargachihsan. tegsen hen ta nart bidniig songo gesen yum geh ni holgui bolchihson.
hoishid ene uhamsariin asuudal arilahgui bh. ariltlaa neleed udah bh daa.

targalaltiin huvid erchuud huuhnuud bidniig targanaar ni muulaad bdg hernee uursduu bugd guzeetei. uneniig manai aav ch guzeetei. tur gej heleed ch odoo tednii nasan deer turah ni budaa biz. harin odoonii zaluuchuud guzeegee baharhal met boddogoo bolih heregtei.
bossuud ni targan, busad humuusiig targan bhiig TV-eer garch neg urialaad, end tend show zohioj neg urialaad bhaar ard tumen ni targalahaas ch yahav.
medeej gants mashindaa bish, ted bas ard tumnii munguur hamgiin tansag gazar orj hoollodog, hamgiin shimtei gesniig sorj idej bgaa bolohoor...
harin targan ard tumnii huvid gevel deer uyesee bossuud ni tedend targalah ni mash sain geed zaagaad oi toond ni shingeechihsen uchraas...

ord harshnii huvid gevel boss, bossontsoruud chin boss bolohoosoo omno bidnii l amidraad irsen bshind bj bgaad boss bolohooroo unuu jijig oromjindoo guzee ni bagtahaa boliod end tend baishin barij bolohgui baigaliin uzesgelent gazar zuvhun uuriinhuu tuluu, erh ni dendsen avgai huuhduudiinhee tuluu ord harsh bariad eheldeg yum. avgai huuhnuud ni "ard tumen" bidnii munguur barij bgaag ni medehgui tengerees unaad irsen yum shig l aashlaad, bayarlaad bhiig ni yana. tegehed ternii orond transheind amidardag humuustee bairaaq bg gehed hashaa baishin avch ugdug bol ch...


bi uuruu jiriin neg irgen tul "ard tumen" gedeg ugend ih durtai. bidnii jiriin neg irged niilj bj ter ard tumen geechiig burduulj bdg tul...

bossoo gej...

Anonymous said...

byambaatai ih sanal,
chandmani ahtai jaahaaaaan sanal niilj bainaa hehe t.o

Chandmani said...

бас хамгаалмаар л байлаа.. даанч ам алдчихсан хэхэ