2007-08-03

Амьдралд хэрэгтэй 21 -н зөвлөлгөө (Good advice)

Нэг. Хүмүүст тэдний хүсэн хүлээж, бодож байснаас нь илүү ихийг өг. Гэхдээ сайн санааны үүднээс шүү.

Хоёр. Таньтай ярьж чадах хүнтэй болж өгвөл гэрлээрэй. Хөгшрөх тусам энэхүү чанар нь бусад чанаруудын адил чухал болно.

Гурав. Сонссон болгондоо бүү итгэ, Өөртөө байгаа бүгдийг зарцуул, эсвэл дураараа унтаж амар. (Сomment-оос Googlelita-гийн оруулсан залруулгыг уншаарай.)

Дөрөв. "Би чамд хайртай"-г гагцхүү үнэн сэтгэлээсээ хэл.

Тав. Хүний нүд рүү нь харж уучлал гуйх, "Намайг уучлаарай" гэдгийг хэл.

Зургаа. Гэрлэлтээс ядахдаа 6 сарын өмнөөс сүй тавих буюу тохиролц.

Долоо. Анхны харцын хайр дурлалд итгэ.

Найм. Хэн нэгний зүүд мөрөөдлийг бүү шоол, бүү доогло. Мөрөөддөггүй хүмүүс "хоосон" байдаг.

Ес. Гүн бөгөөд гал цогтой дурлаарай. Та шархдаж ч магадгүй ч энэ нь амьдралаа хө. :)

Арав. Маргаан зөрөлдөөнд "үнэнч оролц". Хөндлөнгийн нэр бүү хэл.

Арван нэг. Хүнийг үнэлж дүгнэхдээ хамаатан саднаар нь бүү дүгнэ.

Арван хоёр. Удаандуу ярь, гэвч түргэн сэтгэ.

Арван гурав. Хэн нэгний асуултанд хариулах дургүй бол инээмсэглэж байгаад "Энэ талаар яагаад мэдэх гэсийн" гээд зөрүүлээд асуучих.

Арван дөрөв. Аугаа дурлал, аугаа ололт амжилт нь ихээхэн эрсдлийг дагуулдаг гэдгийг санаж яваарай.

Арван тав. Хэн нэгэн найтайхад "Бурхан өршөөг" ("Дарь эх өршөөг") гэж хэлж байгаарай.

Арван зургаа. Хожигдож ялагдахдаа сургамжийг бүү март.

Арван долоо: Дараахь гурван зүйлийг санаж яваарай: Өөрийгөө хүндлэх, Бусдыг хүндлэх, Өөрийнхөө үйлдэлд эзэн бай. (Англиар гурван R гэнэ. )

Арван найм. Өчүүхэн жижиг маргаанаар найз нөхдийн харилцаагаа бүү тасалдуул.

Арван ес. Хэрвээ Та алдаа хийж байгаагаа мэдэрсэн бол тухайн цагт нь залруулах арга хэмжээг ав.

Хорь. Утсанд хариу өгөхдөө инээмсэглэ. Ярилцагч тань дуугаар чинь дамжуулан "сонсоно".

Хорин нэг. Өөртөө цаг гарга. (Цагийг ганцаар өнгөрөө.)

цааш нь тараа, энээ тэрээ гэсэн зүйл байсан ч "итгэдэггүй" тул тэдгээрийг нь монголчилсонгүй.




зөвлөлгөөг http://www.nethugs.com/goodadvice.shtml

4 comments:

googlelita said...

hey, eniig eheer ni unshij bsan buguud chinii orchuulgiig guitsed unshij amjsangui...gehtee ehnii heden murund ujee ih sonin orchuulga bh yum--number 3----don't spend all you have , don't sleep all you want gj bdag shig sanaj bna,tegehleer ----baigaa buh yumaa buu urj zartsuul, hanatlaa buu untaj tsagiig ur gesen utgaar l daa...tsaash unshij amsangui ee

googlelita said...

door bgaa linkeer orj english textiig harlaa...still deer minii helsentei ijil uchir ni uguulberiin ehend bgaa don't gedeg uguisgel ug ni gants believe gesen ugend bus araas zalguulj bgaa spend, sleep 3 -land zereg hamaaraltai, ene ni english syntaxis-n (uguulber zui) ontslog

Chandmani said...

orchuulga geeguin uchir ni terdee. Bi sain xaraagui uy esvel buruu mongolchilson xoyoryn ali neg ni dee... hehe Zalruulga xiixed bayartai bx bolno. Xun aldaagaa tsag tuxaid ni zalruuldag bx gej ene zo'vlolgoond bsan bxaa ;) thx Googlelita.

byambaa said...

bi english medehgui tul orchuulgiin talaar helj medehgui um bna.
surgamjiin huvid taalagdlaa.

zarim neg ni bi bieluuldeg yumnuud baina. zarim neg ni bieluuleh geed haaya chaddaggui yum bna.