2007-08-02

2 минутад хувцсаа тайчдаг гоо хүүхнүүд...
Охинтойгоо хамт "Tyra Show" үзэж байгаад энэ бичлэгийг бичихээр шийдлээ. Энэхүү нэвтрүүлгээр Америкийн гоо бүсгүй Tyra загварын хуурамч студи байгуулсан тухай гарсан юм.
Tайра (Tyra) нэгэн загвар өмсөгчдийн хуурамч "компани" байгуулан нетээр болон зохих газруудаар зар өгч мэдээлэл тараасан байна. Тэрхүү "компани" буюу "студи" зар сурталчилгааны хүчээр нилээн хэдэн сайхан хүүхнүүдтэй холбоо барьж "элсэлт" явуулах талаар тохиролцжээ. Тэгээд нэгэн буудлын өрөөнд (байгууллага биш буудал гээд байгаа шүү) жинхэнэ" зурагчин, "жинхэнэ" нүүр хувиргагчтай зураг авалт явуулахад нөгөө бүртгүүлсэн гоо хүүхнүүд (мэдээж сайхан хүүхнүүд байсан) маань 2 минутын дотор болон бусад хугацаанд хувцсаа тайчиж байсан байна. Ганцхан хүүхэн л "но" байж...
Тэгэхээр бүх загвар өмсөгчдийн дамжаа болон гоо сайхны зургийн "мэргэжилтнүүд" үнэн байдаг уу гэсэн асуулт гарч ирж байнаа даа. Үгүй болоод 2-хон минутын нөгөө сексу зураг авахуулах "шахалтанд" хувцсаа тайлж нүцгэн, бараг л "порно"-д зургаа авахуулж байна даа...
Америкт ч яахав ийм байж гэтэл Монгол минь ямар билээ?
Яагаад энэ талаар асууж байна гэвэл бас ч үгүй загвар өмсдөг байсан, хөөрхөөн хүүхнүүдийн нөгөө тэмцээнд орж байсан хүүхнүүдтэй найзалж байсны хувьд тэр л дээ. Ингэхээр намайг Сумьяа шиг бүү бодоорой. Зүгээр л царай муутай, энгийн залуу. За тэр ч яахав...
Монголын охидуудын энд тэнд нүцгэн авахуулсан (голдуу Солонгосын гаралтай) бичлэгүүдийг үзэж байлаа. Хөөрхөн л, сайхан л охидууд байсан. Даанч хэзээ, хаана зургаа авахуулж байгаагаа ойлгоогүй байх л даа...Одоо ч yahoo-д "nude mongolian" гээд зургуудыгхарж болно...
Дээр нэгэн удаа нүцгэн зургаа авахуулахад та яаж хандах бэ ч бил үү, дүргүйцэх үү утгатай "асуулт" асууж байсан. Ихэнх нь дургүйцдэг болж таарсан. Зургаа авахуулсан хүнд нөгөө хүн хайртай болж таарах учраас зургаа авахуулсан хүн биш, зураг авсан хүн муу болоод тэр байх л даа... Би бас уур, дургүй хүрээд асуусан нь тэр л дээ...


"Хуурамч студи, хулхи гарууд цаана чинь чиний сайхан бие, гоо үзэсгэлэнгээр тоглож байна" л гэж хэлье.

За олон юм бичээд яахав дээ. Хэнд, хаана зургаа авахуулж, сайхнаа тодруулж байна гэдгээ бодоорой Монголын хөөрхөн, царайлаг, сайхан охид хүүхнүүд минь...


*дээрх зургууд дотор "танидаг" хүүхэн харагдахаар (андуураагүй бол) пиво навс уумаар санагдчихдаг юм.

2 comments:

byambaa said...

jaahan aitaihan ohid huuhnuud bas uursduu buruutai yum shig ee. ajil hiih durgui, zagvar umsuud l, zurgaa tatuulaad l od bolood bayjchih yum bodood end tend ugsun zariin daguu zurgaa avahuulaad bdg ni teneg.


bas tedniig amar hyalbar argaar mungu olj bolno gesen oilgoltod surgaj, humuujuulj bgaa etseg eh ch uund buruutai. tsaashlaad niigem ni ch buruutai bh.

saihan huuhdnuudiin tolgoid yu ch bdggui us bdg gej bi olon hunees sonsoj bsn.

gehdee suuliin ued medeej tolgoigoo tsenegley gesen saihan huuhnuud, ohiduud garch irj bgaa uguisgehgui.

taniig chin Sumya l gej bodood bgaa sh dee. hehe

Chandmani said...

Za Byambaa, санал бодлоо бичсэнд баярлалаа. Чиний бичсэн "үнэн" гэж би боддог. Олны үг ортой л байж таараа. :)
...Орой үдэш баар саванд ороход 2,3-уулаа суучихсан шоудаж цагаа өнгөрөөж байгаа хүүхнүүдийг яана даа. Бараг эрчүүдээс илүү хүүхнүүд нь илүү байдаг. Тэгээд хэн нэгэн эр мөнгө амлаад, даачихвал ч түс л байдаг...
Гадаад хүн мөнгөтэй гээд ойлгочихсон тиймээс гадаад л бол хэнтэй ч явахад бэлэн шахуу. Нөгөөх нь АЙДАС-тай бол яана. Секс-аялал Монголд далдуур их "хөгжсөн" байх даа. :(