2007-08-25

"Эхнэрээ дэмжье" нийтлэлийг уншаад өөрийнхөө өнгөрснийг дүгнэвэл:

Би "эсрэгээр" нь амьдардаг байж:

1. Юун утасдахтай манатай. Улаан коммун ажил, ажил гээд л. Ажилаа л хийж байвал гэсэн бодолтой байж. Ажилаа хийгээд алдсан зүйл ч байхгүй л дээ. Харин би өөрөө л гэр бүлийн тал дээр доголдсон байх. Харин ч эхнэрээ утасдахаар нь би ажилтай байна гээд бараг л уурлах шахам. Заримдаа албадсан юм шиг л ганц хоёр залгаад юу байна энээ тэрээ гээд л болоо. Бараг л 1 мин ярьдаг байсан байхаа. Ер нь өглөө яваад орой л гэрийн барааг харна. Өдөр ар гэрт юу болж байгааг мэдэхгүй. Охинтойгоо хааяа утсаар ярина. Эхнэртэйгээ бол амжихгүй. Мэдээж эхнэр ажилтай тул гээд шалтаг олчихно. Одоо бол ажил - амьдрал биш гэж ойлгодог болсон.
2. Чин сэтгэлийн яриа байтугай зүгээр яриа ч байхгүй шахам. За даа, энэ тал дээр бол таг байж. Гэртээ ядарч ирсэн амьтан хийсэн хоолыг нь идээд л, ТВ үзээд суучихна. Ажил дээрээ ядарч, ядарч ирэхэд үглээд ядаргаатай юм л гэж авна ш дээ. Зарим нэг асуудлыг яривал "за ойлголоо, мань нь зохицуулчихнаа" гээд л болоо. Тэгээд хэлсэн амандаа ч хүрэхдээ бас муу байж дээ.
3. Зөвхөн эхнэртэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх. Энэ талаар бол бодолтгүй. Айлын том хүү, том охин гэрлэчихсэн. Тиймээс баахан "шавар"-ууд гэрээр дүүрэн. Манай дүү нар, авгайн дүү нар гээд 4-н оюутнууд. Тэгээд дээр нь хүүхэдтэй. Дандаа л гэр бүлээрээ байгаа мэт боловч би зөвхөн эхнэртээ цаг гаргаж чаддагүй байж. Баяр ёслолын үеэр ажил, ажил гээд л бас алга болчихно. Ажлынхантайгаа болохоор цаг гаргаад эхнэртээ бол "амждаггүй" байж дээ.
Уг нь эсрэгээрээ байсан бол зөв байж тиймээ.

5 comments:

Тэлмэн said...

hey, bayar hurgey, eniig chin l oilguulah geed l bi deer uyees hoish bichlegen deer chin shuumj bicheed baigaam shuu dee, teheer odoo uuriihuu talaas bish ter hunii nudeer uuriiguu joohon haraad avsan bol bas ih tom alham boljee. za amjilt!

Chandmani said...

thx. gehdee l... :)

Chandmani said...

aan bas bi ix yarix durgui.. zugeer l ineegeed ineemsegleed suuj bsan ni xamaagui deer bdag um.

Тэлмэн said...

zarim neg asuudal deer duugai baisan n zovoo, shali shali geed baidag humuus mangar shd.

найз блог said...

нээрээ, эхнэртээ цаг зав гаргаж чаддагүй юм уу. уул нь аялал энээ тэрээ гээд зөндөө л юм биччихсэн байхын. За за ер нь тэгээд ойлгосон чинь болж дээ. Ганцаараа ажилтай юм шиг ТВ-ны өмнө налайж сууна гэж юу байхав. Эхнэрүүд ч гэсэн ажил, гэр бүл гээд бараг 2 дахин ачаалалтай байгаа юм даа. Тийм болохоороо л нөхрөөсөө хайр халамж хүлээдэг гэж байгаа.