2007-07-03

Хvvхдэд мөнгөтэй хэрхэн харьцах талаар ойлголт өгөх нь

Эцэг эх байхын хамгийн хэцvv зvйлийн нэг бол хvvхдvvдийг өөрсдийнх нь алдаанаас суралцуулах эрх чөлөө өгөх явдал юм. Бид бvгд л өөрсдийн хvvхдvvдийг зовлон зvдгvvрээс хамгаалахыг хичээх боловч дэндvv их хараа хяналтандаа байлгавал тэд амьдралын жинхэнэ асуудлуудыг бие даан зөв шийдвэрлэх чадваргvй болох талтай. Хvvхдэд мөнгөтэй хэрхэн харьцахыг зааж өгөх нь vvнтэй агаар нэгэн билээ.

Тиймээс, хvvхдvvддээ санхvvгийн талаарх мэдлэгийг хэрхэн, яаж өгөх вэ? Өөрийн мөнгөтэй харьцаж буй дадал зуршлаараа хvvхдvvддээ vлгэр жишээ байхыг хичээх нь зvйтэй. Өөрийн нөхцөл бололцооноос илvv их хэмжээгээр мөнгөө vрдэг бол хар өдөрт зориулж хадгалсан хадгаламж эсвэл өөр зvйлд зориулсан төсвөөс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь таны хvvхдvvд том болчихоод, аливаа хvнд асуудалд ормогцоо таны зуршлыг дуурайх магадлалтай.
Хvvхдvvдийг бага наснаас нь эхлэн мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм. Хvvхдvvддээ хэдий хэмжээний кармааны мөнгө өгч, ямар зардалд зарцуулагдах ёстой зэрэг нь гэр бvл бvрт өөр байх боловч манай гэр бvлийн туршлага дээр vндэслэн зарим нийтлэг бөгөөд хэрэгцээтэй зөвлөмжөөсөө хуваалцъя.

Кармааны мөнгөний гол зорилго нь хvvхдvvдэд хvн чанарыг хvчээр суулгах зорилготой бус харин мөнгийг хэрхэн, яаж ухаалгаар vрж зарцуулах вэ гэдэг асуудалд сургах учиртай юм. Эс тэгвээс таны хvvхдvvд гэр орноо цэвэрлэх, сайн дvн авах, бусадтай найрсаг харилцсаны төлөө мөнгө авах ёстой мэт ойлголттой болно. Дээр дурдсан хvн чанарыг хөгжvvлэхдээ гэр бvлийн хариуцлага, хамтын ажиллагаа зэрэг шинж чанаруудтай уялдуулан хөгжvvлэх учиртай юм. Тэгээд ч та тэдний сайн vйлдэл болгоныг нь “vнэлээд” байвал дараа нь утасны дуудлагад хариулах болгондоо танаас хариу нэхэж магадгvй юм.

Юуны тvрvvнд хэрэгцээг хангасан кармааны мөнгөний хэмжээг тодорхойлох нь зvйтэй юм. Хvvхдvvдийнхээ зайлшгvй (өдрийн хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл) болон зайлшгvй бус (тоглоом, чихэр) зарлагыг тооцоолох хэрэгтэй. Yvний дараагаар, хvvхдийнхээ нас болон төлөвшсөн байдал зэргийг харгалзан vзээд аль зардлыг нь өөрсдөөр нь хариуцуулахаа шийдэх хэрэгтэй. Улмаар vvнд нь зориулж төсвийг гаргана – энэ нь тэдний кармааны мөнгө юм. Жишээ нь, эхнэр бид хоёр өөрийн 7 настай хvvдээ долоо хоногийн 1000 төгрөг өгдөг.

Эхэндээ тэдний зайлшгvй хэрэгцээний мөнгийг нь бага багаар өгөх хэрэгтэй. Улмаар яваандаа тэд улам өөртөө итгэлтэй болж ирэх тусам өгөх мөнгөний хэмжээг ихэсгэж болно. Мэдээж тэд эхний vед алдаа гаргана гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Учир нь энэ бол мөнгөтэй харьцах хичээлийн нэг чухал хэсэг нь юм.

Хэрэв таны хvv долоо хоногийн төсвөө дөнгөж Мягмар гарагт vрчихээд, маргааш өдөр нь өөр нэгэн тоглоом авах мөнгө гуйвал “vгvй” гэж хэлэх хэрэгтэй. Ингэж хэлснээр та хvvхдvvддээ мөнгөө төсөвлөхийн ач холбогдлыг ухааруулж өгнө. Заримдаа, иймэрхvv нөхцөл байдлыг ашиглан өөрт vнэхээр хэрэгтэй зvйл авахын тулд мөнгөө хэмнэж, тийм ч ач холбогдолгvй зvйлд тоохгvй өнгөрөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэн ч хоцорч ирсэн сэтгэл ханамжид дургvй байдаг. (мөнгөө хэмнэсний дараа дуртай зvйлээ худалдан авах) Гэвч хvvхдvvд vvнийг хэдий чинээ эрт сурна төдий чинээ амьдрал амархан болж ирэх юм.

Кармааны мөнгөөр мөн амьдралын чухал хичээл зааж өгөх нь зvйтэй. Хvvхдvvддээ хэрэгцээт зардал дээр нь нэмж бага зэрэг мөнгийг буяны vйлсэд зарцуулах боломжтойгоор өгөх хэрэгтэй. Жишээ нь, миний хvv өөрийн кармааны мөнгөний 10%-ийг буяны vйлсэд зарцуулах ёстойг мэддэг. Мөн бага зэрэг мөнгийг хадгалуулах зориулалтаар өгөх нь ач холбогдолтой байдаг.

Эцэст нь хэлэхэд, хэдий чинээ хурдан таны хvvхдvvд өөрсдийн мөнгийг захирч сурна, төдий чинээ тvргэн та өөрийн мөнгөн дээр төвлөрөх боломжтой болж байгааг бvv мартаарай.

бичлэгийг: http://www.golomtbank.com/

3 comments:

A.Амарсайхан said...

Би энэ аргыг хэрэглэнэ дээ гэж боддог байсийм. /Германаас ирсэн найз минь над энэ талаар их ухуулга хийснээс болж/
Гэтэл хоёр хүү маань надаар заалгалтгүй мөнгөө зарцуулахдаа сүрхий. Тэгээд гайхаад байтал охины ордныхны онцлог юм гэнэ. Зурхайтайгаа яг таарч байгаа юм даа.

byambaa said...

bi ohindoo baga saga butarhai mungu ugdug yum, ohin maani munguniihuu hairtsagt hiideg, odoohondoo yund zartsuulahaa sain medehgui bgaa ch hairtsagaa duureheer dugui avch unana gej yaridag yum.
huurhun bgaa biz dee. 5 han nastai sh dee.
bi mungund ih nariin handdag bj ubilee. eej aaviinhaa ugsun avtobusnii mungiid heregleegui uedee hadgalaad l uurt heregtseetei yumaa avdag blaa.
uund aav eej maani ih setgel hangaluun bdg yum.
huuhdee bas tiim bolgoj humuujuulne geed l bodoj bgaa.

Chandmani said...

Охины ордныхонд би бас багтах бололтой...
Сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. Амарсайханы хошин шогуудыг унших дуртай. Бас тэр хошин зургууд уу хэхэ...Үнэнийг бичсэн, дүрсэлсэн байдаг юм.
Бямбаа чатлаад л... :)