2007-07-25

Хамгийн чухал гурван үгсийн талаарх бодол:

The three most important words: "If you please."

Хүний үг, санал, үзэл бодлыг сонсох, мэдэх, мэдрэх, зөвшөөрөл хүсэх, бүр тодотгон хэлбэл хүнийг хүндэтгэх хүндэтгэл гэж надад ойлгогдож байна...Тэгэх үү, ингэх үү, болж байна уу, тэгвэл яасан юм бол хэмээн "зөөлрүүлсэн" байдлаар хэлэгдэх байх. Ер нь монгол хэлэнд нөхцөл залгахаас өөр байдлаар please (пожалуйста)-г яаж хэлдэг юм бол?

Бид бусдын санаа бодлыг сонсох дуртай хүмүүс үү? Ерөнхийдөө бол сонсдог л гэж хариулах байхдаа. Бид бүгдээрээ шахуу өөрсдийгөө "маш өргөн" мэдлэг, боловсролтой гэж үздэг тул амьдрал дээр бол сонсохоосоо сонсохгүй нь их. Мэдэхгүй чадахгүй зүйл бараг байхгүй шахам нь нөгөө "монголчлох" сэтгэлгээний нэг бодлын "гай" байх аа.

Бусдын үг, санаа бодлыг сонссоноороо хэн ч алдахгүй. Өөрөөс нь бусад хүн ямар бодол, сэтгэлтэй байгааг мэдэхгүй бол "орчноо" ойлгохгүй байна гэсэн үг. Ойлгоогүй хүн буруу, алдаатай үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ...

за болилоо.хэхэ наддаа ахадсан зүйл бичиж байна... :)

No comments: