2007-07-23

Хамгийн чухал дөрвөн үгсийн талаарх бодол:

The four most important words are "What is your opinion?"
Хамгийн чухал дөрвөн үг: "Та ямар бодолтой байна"

Олон санаагаар яахав. Зүгээр л амьдралаасаа нэгэн жишээ авчихъя: юу кэхэв.

Хүүхэд байхад ах зах хүний өөдөөс цор цор хийгээд муухай гэдэг нь хэмээн сонсож л байлаа. Гэтэл одоо бодож байхад миний ойлгож байснаас өөр ойлголт байсан бололтой. Би болохоор нөгөө соц үзлээр ах л хүн бол дуугай байх хэрэгтэй байх нь гэж ойлгож явсан байна лээ. Гэтэл тийм биш бололтой. Хүн болгон, том ч бай, балчир ч бай, туранхай ч бай, гүзээтэй ч бай хамаагүй өөр өөрийн үзэл бодол, санаа, байр суурьтай .... байдаг. Тиймээс хувь хүний бодол, санааг, байр суурийг нөгөө хүнд тааруулан албадах нь ёстой ардчилалын эсрэг үзэгдэл болох байх. Яахав, мэдээж бага балчир байхад буруу зөрүү санаа гаргах боловч тэрийг нь сонсоод дараа нь засаж залруулж өгвөл тэр нь уг хүүхдэд насан туршид нь сургамж болноо гэж бодож байна.

Би охиныхоо саналыг "ерөнхийдөө" сонсохыг хичээдэг л дээ. Гэхдээ.. бас гэхдээ гээд байгаа биз. Түүний зөв бол магтаад, буруу бол засаад явдаг. Охин минь Монголд байхдаа үгэнд ордог их зөөлөн чихтэй байсан одоо бол дуртай, дургүй, муухай.. тийм ийм бодолтой байна гээд өөрийнхөө саналыг үргэлж (хэлдэггүй байсан хэлдэг болчихсон юм аа) хэлдэг юм. Хааяадаа ч би өөдөөс цор цор хийлээ гэж хэлдэг боловч дотроо өөрийнхөө байр суурийг илэрхийлээд байгаад баярладаг. Охины минь Америкт хамгийн сайн сурсан зүйл нь тэрдээ. Хэний ч "өөдөөс зоригтой" байдаг зан сурсанд нь би баярладаг. Дуугай байсан охиныг "галзуу" болгочихсонд ээж нь гайхах байхдаа.

Миний охиноосоо асуух дуртай асуулт: Чи юу гэж бодож байна? Амьдралынхаа "нарийнаас" хүртэл асууж хуваалцдаг. Охин бид хоёр хамгийн сайн найзууд ш дээ. "Найз" минь одоо том болсоон.

2 comments:

byambaa said...

ohid gehdee aavdaa sain bdg gedeg sh dee. teheer uurd tanii sain naiz bh bolno. zuv zuil deer uuriinhuu bodol sanaliig ilerhiileed tuundee bat zogsoj bval bolj bnaa.

aav maai ch nadaas zaaval sonsdog. bi ch aavtaigaa zuvluh durtai.
zagnuulah uedee zagnuulaad, demjih uedee demjuuleed l irsen. tuugeeree bi aldaagui gej uzdeg.
humuus huuhdee bas ah zah hunii uuduus tsor tsor hiilee geed ug heluuldeggui dotogshoogoo hun bolgoh geed bdg.

hezee ch urvahgui naiz bna daa.(^0^)

Chandmani said...

Bi aaviin xuvid bichij, chi oxinii xuviar xariullaa... ;)