2007-07-31

Бид яагаад эвшээдэг вэ?

Хэрвээ хэн нэгэн эвшээж байвал түүнийг хийж ажилдаа дургүй байна, залхуу нь хүрсэн байна, сайн унтаж амарч чадаагүй байна, зүгээр л бүдүүлэг зан гаргаж байна хэмээн бид ойлгодог гэнэ дээ. Гэтэл энэ нь таарсан "дүгнэлт" биш бололтой.

Хүн болгон, томчууд төдийгүй хүүхдүүд, тэр байтугай хүүхэлдэйн киноны баатрууд хүртэл эвшээдэг. Бид яагаад эвшээдэг вэ? гэсэн асуултанд:
- Хүмүүст өөрийнхөө шүдийг харуулах гэж,
- Ямар нэгэн зүйл хийж байгаагаа өөрчлөх гэж,
- Суниах гэж,
- Ядарсан учраас гэж хүмүүс хариулсан байх юм. Сүүлийн үеийн 2 судалгаагаар хүмүүн цусны хүчилтөрөгчийн дутагдлаас болж гэж дүгнэж байсан боловч энэ удаагийн судалгаагаар үүнийг үгүйсгэсэн байна.

Бид тархиа сэрүүцүүлэхийн тулд эвшээдэг, тэгэхээр эвшээх нь тархины сэрүүцүүлэгч болдог гэнэ дээ. Тархи нь компьютертэй адилхан, зөв температурт л зөв ажилладаг гэнэ.

Бусад хүмүүсийн эвшээхийг харж буй хүн эвшээх нь үү, үгүй юу гэсэн туршилтыг хийж үзсэн байна. Тэгээд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэвэл хамраараа амьсгалж байгаа хүн эвшээх нь бага гэнэ. Халуун жин толгойдоо тавиад туршилтанд оролцсон хүмүүс эвшээх нь их байсан байна.


мэдээллийг yahoo.com-оос

Бичлэгийг уншсан Танд баярлалаа. Одоо доорх асуултанд хариулаарай.

No comments: