2007-07-23

Би хүүхэд байхаасаа л хөл бөмбөгийн улаан фен байлаа. Одоо бол каблиар хамгийн их үздэг суваг минь Soccer channel. Английн улаан цагаан фен. Ойрын сониноос гэвэл:
Бекхам нөхөр Реал Мадридаас Америкт Лос-Анжелес Галакси гээд багт гишүүнээр элсээд бөөн сүр дуулиан болж байна. Америкийн хөл бөмбөгийн хөгжлийн идэвхтэй үе гэж нэрлэж болмоор. Яагаад гэвэл нэгд дэлхийн алдартай хөл бөмбөгчин ирчихлээ. Тэр ирснээр Америкт хөл бөмбөг сонирхогчдын тоо үлэмж нэмэгдсэн гэж үзэж болно. Хоёрт Америкийн хөл бөмбөгийн тэмцээн өрсөлдөөний чадварыг улам нэмнэ гэж ойлгож болно.
Бекхамын хувьд бол "наслаад уруудаж" яваа хүн. Тиймээс тэр хүнд бас ирээдүйн амьдралаа бодох, нэр хүндээ өмнө байсан шигээ авч явахад хэрэгтэй байж болох талтай. Америкт ирээд шагайн гэмтлийн улмаас тоглолтонд орохгүй байгаа нь мань мэтийн хүмүүсийн дургүйг хүргэж байгаа боловч ирсэнд нь баярлаад түүнийг нь "анзаарахгүй" орхиж байгаа.
Английн Челси баг энд ирээд тоглолтууд хийж байна. Мэдээж хожилгүй яахав. Хамгийн дуртай баг минь. Болвол тоглолтыг нь амьд дээрээ үзэх юмсан.
Английн Манчестер Юнайтед баг Азид аялан тоглолт хийж байна. Японы багтай тэнцээд Солонгоост хожсон. Дараа нь Хятадад тоглоно.
Америкийн хөл бөмбөгийн бүх оддууд Английн Селтик багтай тоглоод 2:0 оор хожлоо. Селтик сайн боловч бүр сайн биш. Америктаа л таарна.


Аан бас: American football гэж дэлхийгээс эрс тэрс нэг нэр байнаа. Хөл бөмбөг биш, тэвэрч гүйдэг бөмбөг гэмээр. Бекхам нөхөр American football-ын нэг од болох Reggie Smith (New Orleans Saints) -тай хамт нэгэн үзүүлбэр хийлээ. Түүнийг нь энд дарж үзээрэй.

No comments: