2007-07-03


Охин минь банкинд данс нээлгэн карттай боллоо...

Би банкны карт анх хэзээ эзэмшсэнээ мартчихаж. Ямар ч байсан анхны карт минь Голомт банкны алтан карт байсан юм. Сүүлд Худалдаа хөгжлийн гээд ганц хоёр нэмэгдсэн. Тэдгээр картуудыг Монголдоо цөөхөн хэдэн газруудад, гадаад явахдаа их хэрэглэдэг байлаа...

Гадаад албан томилолт болон бусад зардлын мөнгийг бэлнээр олгодог тул бэлэн мөнгө "хармаалаад" л явдаг байлаа. Тэгэхээр янзан бүрийн тооцоог бэлнээр хийхээс өөр аргагүй болдог. Гадаадад бэлэн мөнгөөр тооцоо хийх нь "хэцүү". Тиймээс ажлаа хөнгөвчлөөд нэгэн картыг эзэмшихээр зохицуулсан юм. Картаар мөнгийг нь олгосон байхад сүүлд зарцуулалтын тайлан гаргахад их амар байдаг байлаа. Хэзээ, хаана, хэдэн төгрөг зарцуулсан бүрэн мэдээлэлтэй гэсэн үг...

Охин минь кармааны мөнгө, цуглуулсан үлдэгдэл зоос, хөдөлмөрийнхөө хөлсийг нийлүүлээд өөрийн нэр дээрээ банканд хадгаламжийн данс нээлгэн карттай боллоо. Амьдралдаа хийж буй нэг том алхам. Гол нь ингэ тэг гэж хэлүүлээгүй өөрөө санааг гаргасанд би баяртай байгаа. Мөн банкинд очоод ажилтантай нь уулзах, ярих, бичиг цаасны гээд бүгдийг өөрөө хийсэн. Би хажуугаас нь хараад л. "Хүний гар харахгүй" байгаад нь бас баярласаан...

3 comments:

Anonymous said...

Охин чинь хэдтэй юм. Ядаж 16 хүрч байж авдаг гэж бодвол өөрөө ах хүү байх нь. Банкны картуудын тухайд бол анх 2000 оноос хойш л байгаа. Тэгээд ч монголын олон улсын картууд гадаад бүрэн утгаараа ашиглагдаж чаддаггүй шдээ. за за дэмийрчлээ.

Chandmani said...

Охин 16 хүрээгүй байгаа... Гэхдээ миний нас явчихсаан.... :)

Anonymous said...

миний бодлоор бол хүүхэд дансь карттай, өөрийн гэсэн мөнгө зарцуулах бага ч гэсэн санхүүгийн эрх чөлөө гээч юмыг мэдэрч байж мөнгөтэй зөв харьцдаг болох юм шигээ. тиймээс чиний энэ хүүхэддээ карт авч өгсөн явдал маш зөв.