2007-07-13

"Заяаны" ханиа олсон эсэхийг тодорхойлох 27 асуулт (монголчилсон бичлэг)

Дурлах шиг бахдалтай зүйл байхгүй ээ! Удтал хайсан, харуулдсаны эцэст өөртөө тохирч таарсан "заяаны" хүнээ олсон үед үнэхээр сайхан байдаг. Гэвч Та түр азна! Таны нөгөө "заяаны" буюу өөртөө сонгосон хүн Таньд тохирох эсэхийг Та яаж, хэрхэн мэдэж тодорхойлж байгаа билээ?
Юу хийх хэрэгтэй юэ гэвэл Та боломжийн хэдэн асуултыг тавиад үздээ. Зөв цаг үе, зөв газарт дараахь хэдэн асуултыг бие биендээ тавьж харилцан хариулахыг Та хоёрт санал болгож байна.
1.Хүүхэдтэй эсвэл хүүхэдгүй
2.Тамхи татдаг эсвэл татдаггүй
3.Уудаг эсвэл уудаггүй (эм тан, мансууруулах бодис)
4.Шашины үзэл (нийлдэг? зохицох? эсрэг?)
5.Хэн ажиллах? Хэн гэртээ үлдэх (хүүхдээ харахад)
6.Хэн хаана амьдрахыг хүсдэг?
7.Хэн санхүүг атгах?
8.Нөгөө хүнийхээ гэр бүлтэй харьцах хувийн харьцаа ямар байх? Зай барьсан? Ойр дотно? утга нь ойлгогдохгүй? таны бодолтой нийцэх?
9.Амралтаа хэрхэн өнгөрөөх? Гэртээ? гэр бүлээрээ? Ганцаар? Аялж зугаалан?
10.Цонхоо хаах уу эсвэл нээлттэй байлгах уу? Салхивч болон агааржуулагчийг асаах уу эсвэл ажиллуулахгүй юу?
11.Ор хөнжилдөө аль талд нь хэвтэх унтах?
12.Амралтаа хаана өнгөрөөх? Чөлөөт цаг?
13.Өвдвөл: бие даах чадвартай юу эсвэл бөөцийлүүлэх үү?
14. Бэлэг дурсгал: төрсөн өдрөөр? шинэ жил (цагаан сар)? баяр ёслолын үеэр?
15.Гэрийн ямар ажлыг хэн хийх?
16.Эрүүл ахуйн шаардлага, асуудал?
17.Хэн хэний дуртай сонирхдог зүйлүүд, өнгөрсөн?
18.Дээдлэх, таалах зүйлүүд? хөгжим? кинонууд? ном зохиол?
19.Дуртай хоол унд?
20.Гэрийн амьтад тэжээх эсвэл тэжээхгүй? хэрвээ тэжээвэл ямар амьтан?
21.Хүүхдийн талаарх бодол: смургууль, сүм хийд, сахилга бат, тэтгэмж мөнгө, бусад сургалтын хөтөлбөрүүд, найз нөхөд, тусгай дэглэм?
22.Хооллох цаг: эрт эсвэл орой
23.Гэрийн тавилга: чанартай дээд зэргийн эсвэл орчин үеийн
24.Унтах дэглэм: 4 цаг эсвэл 8 цаг?

Нэмэлт хүчин зүйлүүд
Хэрвээ дээрх жагсаалт таны дурлалт Таньд таарч тохирсон эсэхийг хэлж, тодорхойлж чадахгүй бол эдгээрийг үздээ:
25.Таны шинэхэн дурлалт чинь хямралыг хэрхэн давж, зохицуулах вэ?
26.Олон нийтийн газарт хэрхэн биеэ авч явах?
27.Найз нөхөд болон төрсөн гэр орныхонтой тань хэрхэн харьцаатай байх?


Мөн дурлалт хүнийхээ эцэг, эхтэйгээ харьцаж буй байдлаас дүгнэлт хийж болно. Энэхүү харьцаанаас дурлалт хүн тань Таньтай хэрхэн харьцахыг тодорхойлж болноо!

Миний бодол: Эдгээр асуултууд их зүгээр юм шиг санагдлаа. Бид бие биенийгээ сайн мэдээгүй шахам байж сууж гэрлэдэг. Дурласан үед тэрнээс сайн, сайхан хүнгүй юм шиг л бодон "дүүлэн нисэж" явдаг. Гэтэл суусны дараа, амьдрал тусдаа гараад ирэхээр "газардаад" нөгөө сайхан ааш, энээ тэрээ нь өөрчлөгдөхөд засаж болохгүй "өнгөрсөн" байдаг. Тиймээс олон гэлгүй эдгээр асуултыг асууж мэдсэн нь дээр гэж бодож байна.

*хэлэнд муу тул орчуулга гэхгүй монголчилсон гээд байгаа юм шүү.
англи хэлэн дээрх эх мэдээллийг энд дарж үзээрэй.

2 comments:

A.Амарсайхан said...

Jagsaaltaas uzvel axad ni 2-xon dutagdal baina. Geriin ajil gedeg deer unalaa /0% F dungeer/
Bi Medee uzne gej zutgedeg, avgai kino uzne gedeg /uun deer 59% F avlaa/

Chandmani said...

2-xon bgaa bol sain l xun bna daa. Tiimees avgai chini bas aztai l xuuxen bna... :)
Nadad zo'ndoo bna lee...Odoo bol bu'r ixessen:
1.Хүүхэдтэй
2.Тамхи татдаг
3.Уудаг
8. -
20. -
22. -
24. -
hehe... so'roguudiig oruulsan iim bolj bna... :)