2007-07-02

Бямбаадаа:
Блог ертөнцөөр аялаад 10 сар болсон байна. Мэдээлэл оруулахад тийм их биш ч багагүй цаг хугацаа, сэтгэл, бодол, хөдөлмөр зарцуулдаг гэдгийг өөрөө блог хөтөлдөг хүн ойлгоно байхаа. Бичлэг оруулах болгондоо би өөрийгөө нээхээс гадна шинэ зүйл олж мэдэх, мэдрэхийг хичээдэг.
Найз нөхдийн блог, Монголчуудынхаа блогоор зочлон төрөл бүрийн сэдвээр бичсэн бичлэг, мэдээллүүдийг тогтмол уншдаг. Миний хувьд танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл их сонирхдог бөгөөд блогчдын бичлэгүүд нь Монголын сонинуудаас илүүтэйгээр "эерэг" мэдээлэл цацаж гэгээрүүлдэг гэж бодож явдаг юмаа. Зарим нэгэн улс төржсөн, "том том" мэдээллүүдийг ч бас уншдаг. Ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл, бодол санаа, бичлэгүүд надад таалагддаг. Бүгдийг нь биш ч гэсэн таалагдсануудаа уншдаг. Уншихаас гадна хэний ч байсан хамаагүй янзан бүрийн сурталчилгаан дээр нь дараад бага ч гэсэн надаас шалтгаалах үйлийг хийх, тусыг хүргэх юмсаан гэж бодож явдаг.
Зарим бичлэгүүд дээр санал, сэтгэгдэлээ бичдэг. Дургүй, санал зөрөлдөхөөрөө бичихээр "маргаж" буй юм шиг болчих юм шиг бодогдоод байдаг юм. Ер нь бусад хүмүүсийн санал, сэтгэгдлүүдийг ч гэсэн их уншдаг юм байна. Хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг мэдрээд өөртэйгээ зүйрлээд хэрэгтэй, тустай зүйлүүдийг нь олж авахыг хичээдэг гэх үү дээ.
Яагаад сэтгэгдэлээ бичдэггүй вэ гэсэн байхаа:
- Ерөнхийдөө дуугай хүн шүү дээ. (Дуугараад өгөөч ээ гэж хэлүүлж байсан тохиолдлууд алба амин аль алинд нь олон байлаа ;)
- Санал сэтгэгдэлээ бичихдээ би их бодож, тунгаах байх гэж өөрийгөө дүгнэдэг
- Бүрэн утгыг нь ойлгоогүй мөртлөө гялс манс гээд сэтгэгдэлээ бичихийг хүсдэггүй.
- Ярих, бичихээс уншихыг, харахыг илүүд үздэг.
- Бичнэ гэдэг ер нь хэцүү санагддаг. Харин ч блогоо хөтлөөд байгаадаа өөртөө баяртай байдаг.

:)

1 comment:

byambaa said...

Avlagaa avch sanaa amarlaa.

miniiheer erchuud er ni jaahan dotogshoogoo ulsuud gej boddog. chuhal yuman deer neeh setgeleesee handdaggui yum shig sanagdaad bdgiin.
harin togloom naadgai, avgai huuhen, zugaa tsengel deer neeh ih neelttei humuus bolchood bh shig sanagddag.

er ni tan shig unshij sonsohiig iluud uzdeg erchuud hovor bj magad.
bas ih tom tom yariatai echuud ih bhiin, hiij bgaa yumaar homs.

za erchuudiig muulahgui ee, hehe. bi ooroo aavtai, er duutei, nuhurtei, deerees ni hezee negen tsagt huutei boloh bh. hun helsniigee guitsdeg gesen. teheer ali muulah baga muulj bh.

blogoor mini duuguihen ch orood garch bgaarai.