2007-06-29

"Чойномын Улаан дэвтэр" номны шүлгүүдээс...

Хэнтийн 10 жилд сурч байхдаа нутгаас гаралтай Чойном гэдэг хүний тухай сайнтай, муутай янзан бүрийг, бараг домог шиг зүйлийг сонсож байлаа. Хэдэн авгайтай ч гэх шиг... Соц үе байсныг хэлэх үү, ярьж болдоггүй байсан уу хүмүүс ил ярьдаггүй байсан санагдаж байна. Хүүхдүүд бидэнд бол бүр "хаалттай". Найз нар минь зарим шүлгүүдийг нь олоод цээжилчихсэн л... Хүүхдүүдийн тэмдэглэлийн болон дурсамжийн дэвтэрт бичигдээд л явдаг байсан шүлгүүд дээ... Тухайн үедээ бас найз нарынхаа адил цээжлээд л... Одоо цээжинд үлдсэн нь нэгэн эротик шүлэг юм байна... Гэхдээ одоо бичихгүй ээ...ер нь муу юманд сайн хүн гэдгээ хэлсэн бил үү :)....
________________________________________________

Яруу найрагч. Хэнтий аймгийн Дархан суманд 1936 онд тєрсєн. «Гал морин цаг», «Залуу нас», «Сумтэй бударын чулуу», «Тал», «Улаан дэвтэр», «Хvн» зэрэг бvтээл туурвижээ. 1991 онд Монгол Улсын тєрийн шагналыг нэхэн олгожээ.

* * * * *

Хайртай юу? гэж чи минь асуух юм
Хариулаад ч яахав дээ би
Нүгэл хилэнцээс эмээлгүй
Нүдэн дээр чинь үнссэн шүү дээ

* * * * *

Өдийд чи минь яаж байгаа бол доо?
Өрөөн дотороо нойрмоглонхон
Өнгөрсөн шөнийн тухай, миний тухай
Өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа бол уу?

Хоёр нүдээ тормолзууланхан
Холын бодолд дарагдан байна уу?
Хойт өрөөнийхөө цонхон дээрээс
Холбоо шүлгий минь уншин байна уу?

Эсвэл уйтгартай царайгаар
Элдэв бодолд дарагдан хэвтэнэ үү?
Эрхтэн биений ядралд бүүвэйлүүлж
Эртхэн унтаад зүүдлэн байна уу?

Би энд чамайгаа санасаар,
Би ядравч, нойр хүрэхгүй л байна даа

21/IV 65 он

(12 цаг)

Ажин түжин шөнийн чимээгүйд
Агаа өгөөж хоногийг солилцуулж
Арван хоёр цаг, яг гозойлоо
Амраг минь чи амарч байна уу?

Унт даа унт хонгор минь
Уран хоёр нүдээ аниад унт!
Уулын согоо шиг тэнхлүүн биендээ
Учралт намайгаа тэврээд унт!

Зөрүүдхэн зангий минь уяраан хайлуулсан
Зөөлөн аашаараа инээмсэглээд унт!
Зөвтөж буруудах бүхнийг надтайгаа
Зөгнөл зүүдээрээ ярилцаад унт!

Мөхөсхөн миний хэмжээлшгүй хайр
Мөрөн дээр чинь улайж байгаа
Мөд саяны минь маань явдлыг илчилж
Мөөмөн дээр чинь дурайж байгаа

Энэ бүхнийг биедээ хадгалсан хойно
Эргэлзэж зоволгүй, тавтайхан нойрс!
Эгэл шүлгийг эзгүй гэж бүү бод!
Эрхэм дэвтэр минь чамайгаа сахиж байна

Хоёр биеийг минь дуурайсан шиг
Хоёр зүү, арван хоёрт голлоод
Хоног ийнхүү халаагаа авч байна даа
Хожмын жаргал хаяанд ирж байна!

шүлгүүдийг:
Асуулт Самбар-аас

3 comments:

byambaa said...

Choinomiin shulguud ch goy shuu.

unshih durtai.

Chandmani said...

Hi Byambaa, yu bn daa? barag echnee tanil boljee. Neg o'rteigee sanaad l bgaa... Sanalaa bichij bdagt bayarlaj yavdag shuu... ;) tanaixaar chimeeguixen ordog gedgee bas xelex xeregtei um shigee... ;)

byambaa said...

Hi. nam taivan daa.
chimeeguihen orj ireed chimeeguihen garaad yavdgiig tani bi gadarlanaa.

avlagataigaa sanaj bgaa. hun uguhuu bish avahaa sain sanadag yum gesen.(^^)