2007-06-27

Нэгэн бодол...
Найзтайгаа нүүснээс нь хойш уулзалгүй жил шахам болсон тул хоёр эр нийлээд мэдээж жоохон "суулгүй" яахав. Эрчүүд "суухаараа" хамаг юмыг хамж шимж ярьдагаараа бид хоёр ч бас амьдрал, Монголынхоо тухай, улс төрийн тухай харилцан ярилцан хэрхэндээ бяцхан улс төржлөө.
Монголд нисдэг тэрэг осолдсон тухай мэдээллийг найзаасаа сонсоод нетээс on-air-аас болон Монголынхоо ТВ-үүдийн мэдээллүүүдийг үзэж өөр өөрсдийн үзэл, санаагаа хуваалцлаа. Хариуцлагагүйн үр дагавар... Тэдгээр осолд өртөгсөд хэдэн өдөр хэрхэн зовж тарчилсныг бодоод албаны хүмүүсийн хийсэн ажлууд, арга хэмжээнүүдийг сонсоод бүр гайхаж орхив. Яана даа л гэж санаа алдмаар... Нууцгүй хэлэхэд гамшгийн газар энэхүү асуудлыг мэдсэн боловч шуурхай арга хэмжээ аваагүй хугацаа алдаж цалгардаад бантахдаа олон арга хэмжээ авсан юм шиг мэдээлэл өгөхийг оролдож байгаагаар л ойлгосон. Их хурлын танхимд гишүүдэд тэрхүү ослын талаар мэдээлэл хийсний дараа асуултанд хариулж байгаа гамшгийн газрын нэгэн албан тушаалтны хариултыг сонсоод арай ч дээ гэсэн бодол төрсөн. Юу хэлэх гээд байгаа нь тодорхой бус, хэлж ярьж байгаа нь урд хойноо орсон, утга санаа байхгүй, давтсан. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл тэрхүү албан тушаалтан Монголын Төрийн эрх барих дээд байгууллагадаа илтгэж байсан болохоор. Тэрхүү албан тушаалтан үүнийгээ мэдрээгүй юу аль эсвэл илтгэх чадвартай "боловсон хүчин" биш байсан уу, ямар ч байсан үнэхээр "гологдмоор"...

Ер нь дараа сайн мэдэхгүй ч гэсэн боловсон хүчний бодлогын талаар өөрийн бодож явдаг зүйлээ бичнээ...

1 comment:

Anonymous said...

http://lovelife.delhii.net/