2007-06-18

Блог минь хэн нэгэн хүнд тус, хэрэг болж байвал би баярлана. Намайг дандаа иймэрхүү, салсан нийлсэн, хайртай дуртай гээд зүйл бичээд байхаар бүү гайхаарай. Улс төрийг бичье гэвэл надад бас туршлага байгаа. Шүүмжлэл бичье гэвэл бас хэрхэндээ чадна гэж ойлгож явдаг. Өөрийгөө магтсандаа биш, мэдэх болоод бичиж байна л даа. Хүнтэй харьцах талаар 8 жилийн "туршлага"-ыг олсон...Өөрийгөө дэврүүлсэн гэж бас битгий бодоорой. Чадах юмаа хүн чадна гэж хэлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Магадгүй би мэргэжлээ буруу сонгосон ч байж болох юм. Миний мэргэжил программист гэвэл Та итгэх үү...
Амьдралын үнэн зөвийг олох, гэр бүлийн амьдрал, харьцааны талаар дандаа оруулахыг хичээдэг юм. Бид мэддэг ч гэсэн мэддэггүй зүйлүүд олоон.

Аавын минь хэлдэг, шаарддаг үнэн үг: БИТГИЙ ХҮНТЭЙ МУУД...

Ээжийн минь хэлдэг, шаарддаг үнэн үг: МИНИЙ ХҮҮ ЗАРЧИМТАЙ БАЙ...

Эцэг эхийн минь хэлдэг, шаарддаг үнэн үг: ҮНЭНЧ БӨГӨӨД ЭНЭРЭНГҮЙ БАЙ.

Би тийм л байхыг хичээдэг хүн...

No comments: