2007-06-16

Бид амьдрал хайр дээр тогтдог гэж дуулдаг, ярилцдаг ч үнэн чанартаа амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ойлгож явдаг. Та хайр сэтгэл л байвал мөнгөгүй ч байсан хамаагүй сууна гэж хэлж байсан хүнийг санах гээд орчин үед үз дээ. Тэр тусмаа залуу хүүхнүүдийг тэгж хэлнэ гэж бодохгүй байна. Нэгэнт эрчүүд бүгдээрээ мөнгөтэй байхгүй нь эргэлзээгүй үнэн тул хүүхнүүд дараа дараагийн "байдлуудыг" хардаг биздээ...
Би байргүй, машингүй байхдаа л эхнэрээ авч байсан. Болоод амьдраад ирсэн. Харин ч жаргалтай байсан. Харин байртай болчихоод салсан. Салсны дараа байраа охиндоо шилжүүлсэн. Би яахав эр хүн учраа олоод явчихна. Хуучин эхнэр яахав өөр хүнтэй учраа олоод явчихна. Ядарч зовж байж олсон хөрөнгөө хэн нэгэн хүүхэнд, эрд өгчихмөөргүй л санагдсан юм. Тиймээс хүүхдэдээ...
Харамсалтай л юм, бас нэгэн монгол гэр бүл салаад л... гэрлэлтийн 50 орчим хувь нь салдаг гэж нэгэн тоо уншиж байсан юм байна. Дэлхийд нийт хүүхдийн 10-40 хувь нь эцэггүй гэр бүлд өсөж торнидог гэж бас. Нийт "салсан" аавуудын 50 хувиас илүү хувь нь салалтын дараах хэдхэн жилд хүүхдүүдээсээ "сураг чимээ" тасардаг гэж...
Би салахдаа хэл ам хийж байгаагүй гэж хэлж байсан даа. Яахав болох болоод л гэж бодоод өнгөрсөн. Ер нь хэл ам, хэрүүл уруул хийгээд яахав дээ. Хэрвээ эргүүлж болох бол учир начиртай, намуун зөөлөн ярилцаад шийдэхэд болохгүй зүйлгүй л байх. Бүр аймаар хэрэлдээд зодолдоод байдаг, тэгээд маргааш нь юу ч болоогүй юм шиг инээцгээгээд байдаг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Хэрвээ хэрүүл уруул болох гээд болохгүй бол би дуугай л болчихно, тэсмээргүй бол гараад л явчихна. Надад амар, нөгөө хүнд маань ч амар, хэн хэндээ амар. Хэн хэн нь тайвшраад тэгээд дараа нь ярьж болно гэсэн бодолтой явдаг. Тайвшрахгүй байвал тайвширтал нь явна даа....Хэрвээ хүүхэдтэй бол хажууд нь бие биенээ янзан бүрээр хэлээд байх нь бүр утга учиргүй.
Харин цагаа олоогүй бол гэр бүлийн амьдрал хажуугаар өөр хэн нэгэн оролцож хэл амаа билүүдэх нь заримдаа илүүц байдаг. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг, учрыг өөрөө л хамгийн сайн мэдэрдэг, мэддэг бөгөөд "хажуудах" хүн бол зөвхөн өөрийнхөөрөө боддог гэдгийг бас бодолцоорой.
Цаг хугацаа өнгөрөх тусам зүрх хатчихдаг бололтой юм. Эхлээд хэцүү байсан гэдгийг нуугаад яахав дээ. Гэртээ яваад очмоор санагдах үе олон гарна. Ганцаараа шөнө орой унтах гэхээр нойр хүрэхгүй, жаргаж, инээж, наргиж, тоглож, эрхлүүлж, эрхэлж байсан үеэ үгүйлээд, хайртай охиноо, нөгөө "муу" эхнэрээ тэвэрч унтмаар л санагддаг байлаа. Удах тусмаа "мартагддаг"...
Хоол идэх гэхээр цаашаа орохгүй, тэгээд ч ганцаараа хоол хийх дур хүрэхгүй. Тэгсэн ч хичээж байгаад өөртөө хоол унд хийх хэрэгтэй. Нэгд мөнгөнд хэмнэлттэй, хоёрт зовж, шаналж буй биенд тустай...
Хүмүүс хүүхдүүд гэр бүлээрээ хамтдаа алхахыг хараад атаархаж ч явлаа. Одоо ч би хааяадаа хачин болдог юм. Охинтойгоо байгаадаа л баярладаг. Хэрвээ тиймгүй байсан бол би үнэхээр ганцаардах, улам хачин болох байсан байх. Энд нэг зүйл бичихэд, зарим нэгэн гэр бүл хамтдаа алхаж буй ч бие биен рүүгээ муухай харан, хэрхэн "дайралцаж" байхыг хараад хөөрхий дээ, хүүхдийнхээ нүдэн дээр нь ч өнгөрч, бусдын нүдэн дээр муугаа харуулж ингэж явах ч гэж дээ хэмээн өрөвдөнө...
Эрчүүд нэг хэсэгтээ л царай алддаг байх. Царай алдана гэдгийг сэтгэлийг хэлж байгаа юм шүү. Олон юм бодох, тэр тусмаа таагүй зүйлүүдийг бодохоор гуниглаад л, биендээ арчаагүй болох гээд байдаг. Гэхдээ аль болохоор хэвэндээ байхыг хичээх хэрэгтэй санагддаг. Царай зүс, өмсөж буй хувцас хунар, биеийн эрүүл мэнд, ажил төрөл, үнэр танар гээд л ер нь бүх тал дээр. Нөгөө хэний эхнэр нь салаад мань эр царай алдаад гундчихсан байна лээ гэж л хүнд битгий хэлүүлээрэй. Хүн өөрөө өөрийгөө авч явдаг болохоор хэн нэгэн хүүхэн саллаа, хаяалаа гээд царай алдаад гундах нь арчаагүй эрийг шинж гэж би бодож явдаг... Амьдарч буй орчиноо ч гэсэн өөрөө цэвэрхэн авч байх хэрэгтэй санагддаг. Гуниглаад гэрийн ажил хийх дургүй байдаг ч өөрийгөө шаардан шахан гэр орноо цэвэрлээд янзлах хэрэгтэй санагддаг. Гуниж байгаа дээр орчин тойрон таагүй, цэвэрхэн биш, хөглөрсөн байх нь сэтгэлд улам муугаар нөлөөлнө гэж бодож байна...
Ганцаардсан хүн хийх зүйлээ олж ядан архи дарсанд дурладаг. Би ч гэсэн энэ замыг туулсан. Туулсан гэхдээ тэгтлээ дурлаагүй. Учир нь ажилтай байсан болоод тэр байх гэж боддог юм. Хэрвээ ажилгүй байсан бол амьдрал буруу тийшээ эргэх ч байсан байж магадгүй. Тийм зүйл тохиогүйд баярладаг. Сэтгэлээ тайвшруулж байна гээд ганц хоёр пиво уусаар нэг мэдэхэд уудаг хүний тоонд орчихсон байхыг үгүйсгэхггүй. Тиймээс аль болохоор "ууж" сэтгэлээ тайтгаруулахаас холхон байгаарай. Уулаа гээд "ухаан алдаж" байгаа болохоос "мартаж" байгаа юм биш. Бас зугаа, цэнгээний газруудаад их хэсдэг болдог. Баар саванд ороод ганц нэг хүүхнүүдийг уруу татахаас сийхгүй болдог. Гайгүй хүүхэн бол яахав, гэхдээ л бас бодох л хэрэгтэй. Ганцаараа үедээ танилцаад шуугиулсан хүүхнүүд бол олон. Тэглээ гээд тэдэнтэйгээ суусан уу, үгүй. Яагаад гэвэл анх танилцах шалтгаан нь өөр байсан болоод тэр. Тэгж танилцсан хүүхнүүд ч бас хааяадаа но-той байдаг. Наад зах нь мөнгөний дайсан, цаашлаад элдэв төрлийн өвчин энээ тэрээ гээд байна ш дээ цаагуур чинь...
Гэр бүлийн хэн нэг нь мөнгөгүй, хөрөнгөгүй гээд хүүхдээс нь салгах нь хамгийн явцуу, тэнэг хэрэг. Магадгүй салсны дараах хэдэн жилд нөгөө хүн нь саятан болоод жирийж явахыг хэн мэдэх билээ. Амьдралд өөр бусад болохгүй зүйлүүд байдаг ч салалтын дараа хэн хэн нь салах шалтгаанаа нэг зүйлээр л тайлбарлаж байгаа. Бид гэр бүл салалтын гол учир шалтгаанаа олохгүй, хүн болгон өөрийгөө л зөвтгөсөн зүйлийг хамгийн түрүүнд олж хардаг. Нөгөө талаар, хэн хэн нь салах шалтгаанаа "өөрөөр" илэрхийлж болно шдээ. Цаанаа хүнтэй болчихоод наанаа мөнгө төгрөггүй арчаагүй энээ тэрээ гээд байхыг үгүйсгэхгүй ээ..
Гэр бүл салахад хүүхдэд маш хүндээр тусдаг. Түүнийг би харсан, мэдэрсэн. Инээгээд хөхрөөд явдаг охин минь дуугай, ноомой болчихсон, нүднийх нь оч нь унтарсан байхыг хараад харамсаж билээ. Эргээд очихсон гэж хүртэл бодно. Тэгээд ч чадахгүй. Нэг гарсан бол эргээд очих зүрх, зориг надад заяагаагүй л дээ. Зарим хүмүүс эргэж нийлдэг л гэж сонсож байсан. Би тийм хүн биш.
Нэгэнт салсан эхнэртэйгээ хүүхдийн талаар сайн ярилцах хэрэгтэй санагддаг. Юуны түрүүнд хүүхдээ хэн нь авах, өсгөх талаар биш, хүнд хэцүү байдлыг эцэг эхээсээ илүү амсаж буй хүүхдэдээ хэрхэн зөв ойлгуулах, улам гомдоохгүй байх талаар ярилцах хэрэгтэй. Хүнд төрүүлсэн аав, ээж чухал байдаг. Салсан ч гэсэн хоёулаа хүүхдээ бод. Өөрийгөө бус хүүхдээ бод. Аавд нь хүүхэдтэйгээ хамт байх цагийг олгоорой л гэж хүсмээр байна. Эр хүн хатуу ч хүүхэддээ хатуу байхгүй. Хэдэн жилийн дараа охин, эсвэл хүү тань миний аав ямар хүн байдаг, хаана байдаг, юу хийдэг гэдгийг асуухад юу гэж чи хэрхэн хариулах вэ гээд салсан эхнэрээсээ асуу даа. Хүүхдэдээ мэдэгдэхгүй, зүгээр өнгөрчихнө гэж байхгүй. Яагаад гэвэл амьдрал дээр салсан хэдэн сая тохиодолд мэдэхгүй, мэдэгдэхгүй нуугаад өнгөрөөсөн тохиодол маш цөөхөн байх... Хүүхэд чинь сургууль соёлд орох, төгсөх, гэрлэх, бас хүүхэдтэй болох гээд баяр баясгалант мөчүүдээ аавтайгаа хуваалцаг, нөгөө талаар амьдралын зовлон зүдгүүрийг даван туулахад аав нь туслаг. Аав хүн хүүхдэдээ хамгийн дотно, чухал хүн шүү дээ...
Миний бодлоор аав хүн болно гэдэг их өндөр хариуцлага. Нэгэнт хөөрхөөн охины, хүүгийн аав болсон бол насан туршдаа л "аав" байх хэрэгтэй. Яагаад эцэг гэхгүй аав гээд байгааг ойлгоноо гэж бодож байна. Аав гэж байгааг дахин сайн ойлгоорой. Гайгүй сайн хойд эцгүүд байдаг ч ААВ бол ААВ шүү дээ.
Нэгэн хүүхэн аав нь дорой, ажилгүй, өөр хүнтэй суучихсан гээд хуучин нөхрөө "өрөвдөөд" 2 хүүхдээ хүмүүжүүлж өсгөж байгаагаа хэлж байсан. Би гайхсан. Эр хүн эмэгтэй хүнээр өрөвдүүлээд хүүхдүүддээ тусалж чадахгүй байна гэж. Сул дорой мөртлөө өөр хүнтэй суучихаад өөр хүний хүүхдийг тэжээгээд явна гэж үү. Өөрийнхөө хүүхдийг боддоггүй хүн хүний хүүхдийг өсгөнө гэхэд итгэхгүй л байна. Зарим нэг хүүхнээс болохоор хүүхдэдээ нөгөө салсны хүүхдийн мөнгөө л өгчих, чи салсан юм чинь одоо ингээд холбоогүй бол гэхийг сонсож л байсан. Би тэгж чадаагүй тиймээс тэр хүүхнээс салсан. Аав байхыг минь хэн нэгэн хүн заах, хэлэхийг би зөвшөөрнө гэж үү. Би муу аав бай ч, бас бүр муу үхчихсэн аав байхыг хүсдэггүй. Амьд л байвал хүүхдэдээ ААВ нь байхыг насан туршдаа хичээж явна.

За юу, юу ч биччихэв. Сайн дүгнэж бодож, цэгцэлж янзалсангүй, байгаагаар нь л бичлээ. Хэн нэгэнд таалагдахгүй бол битгий уурлаарай. Миний бодол юм шүү.




15 comments:

Д.Цогбадрах said...

Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

Pearle Deppsu said...

Amidrald mungu ch bas ih huchtei nuluuldug yum bna lee shuu. Duu ni nas zaluu ch halit oigood amjsaan gejugaa. Hamgiin gol ni mungunii bool bish, ezen ni bh yostoi. Tiimyy?

Pearle Deppsu said...

Ta ih surgamj bolohoor yum bichjee. Ehnii comment-g ehnii neg uguulberiig unshaad l bichchihsen chin het adguu zanga gargachihsan bn shd. Taniig ene bichlegee bichsend bi ih bayartai bnaa

Anonymous said...

Minii bodol +bodol.+bodol..= yzel

Muu nuuhaar sain ilchil gej yg baidag. Ger buliin heryyl margaan baih yostoi yzegdel.gehdee huchirhiileliin hyreend bish ldee.Heruul margaan unendee jijig sajig zuiluudees l boldog tiimees ted amarhan martdag,margaash n ineej nargiad baij chaddag.harin ''itgel aldsan'' bol heruul zodoondoo tuldag..Ene aldaag hen hen n zasashgui gej yzvel chimee shuugian tarilgui dotroo gomdloo teen salj oddog. Heryyl margaanii muu taliig bugd l medeh bh harin minii bodloor sain tal n gevel oort bgaa buhimdal, stressee gadagsh gargadag, zarimdaa shiideld hurgedeg...geed.
Gerbuliin salaltiin gol shaltgaaniig sex, ediin zasgiin baidal, statusiin tentsvertei baidal -aas boldog gej boddog.

zarim tohioldold taivshirsaniihaa daraa asuudliig shiidne gej yavsaar baigaad tsag hugatsaanii erheer zamhardag. Hen hen n taivshiraad buh yum ard ongorson ch...stress chinii zurhend chin zoogdoostoi bdag. Chi ch ooroo yyniigee medehgui bgaa

Anonymous said...

Zuvluguu ugsund chin setgeleesee talarhaj yavya. Ta bolon ah maani maani sain hanitai boloosoi gej zalbirch yavnaa. Bas dandaa ohiduudtaigaa huuteigee.

byambaa said...

taniig bodvol amidral uzeegui dongoj ehelj bgaa ch mongo bas l heregtei ed shuu. gehdee bi neg oh mongogui ch gesen hair setgeleeree bolno gej boddog. 2uulaa hamtdaa mongotei bolohiin toloo zutgej bna.
gem ni odoonii ohiduud mongotei eriin araas holoo hugalan shaham guih bolson ni jaahan tiimhen. hongohon argaar mongo oloh geed bh yum.
mongotei l bol hogshin huntei suuhaas ch siihgui yum daa. hairan saihan zaluu nas, biye.
za ter ch yahav.

ger buld baga saga heruul bj l bdg. gehdee bi ohiniihoo hajuud hereldehguig hicheedeg. neg udaad hajuud ni hereldeed ailgachihsan. ternees hoish hajuud ni hereldehee bolison.

eej aav maani ch duu bid nariig hereldehed 20 heden jil hanilsan bid 2 biye biyeniigee muu muuhaigaar helj uzeegui bhad gej zagnadag bsn. tiimees nohor bid 2 evtei bhiig hicheedeg.

salsan ch gesen aav bol huuhduuddee aav ni shuu dee. manai neg naiz nohroosoo salsan yum. bi tegehed ih l olon zovlogoo ogch bsn yum dag. tanii helsen shig ni bsn. aaviig ni hezee ch bitgii muul gej helj bsnaa sanaj bna. ireeduid er huniit uzen yaddag ohintoi boloh geegui l yum bol gej helj bsn yum dag.

ta bid 2 ni zarim neg yuman deer ih sanaa niileh yumaa.

ergeed nuulehed yu ni bolohgui gej. zaluu nasniihaa aldaag uhaaraad biye biyeniigee uuchlaad ergeed niilj bolno sh dee.

uuchlah gedeg bol hamgiin tom yalalt, oshoo avalt bdg gej...

erchuudiin neg oilgodoggui zan ni yaagaad setgeliinhee shanalaliig arhiar tailah gej... oor zondoo l arga bhad.

taniig bur moson arhind durlaaguid baharhaj bna.

Chandmani said...

thx Byambaa

Chandmani said...

Pearle Deppsu neg xeseg "sonin" bolchixson bsan. Teriig bi iimerxu um bolson bxaa gej taasan. Gexdee zugeerdee amidral bayan... Jargah tsag bxad zovox ye bas garna. Ali aliig ni davaad garval amidrald xen ch so'xroxgui...

Anonymous said...

Dajgui jujeg baina

granola said...

Ene bichleg ih taalagdlaa. Olon jil uulzaagui ahiig maani sanuulchihlaa. Ahdaa neg unshuulmaar yum baina. Manai ah ooroo ih daruuhan, zoolhon, hund oligtoi changa ch duugarch chaddaggui hun l dee. Nadaas 5 ah hernee, bagadaa namaig hereldeed tsohiod avch baihad erguuleed hariug ni ogdoggui tiim l baisan. Er hun 'nice' baihiin hereer emegtei hunii 'idesh' bolchihood baidag ni ih haramsaltai shu. Za shal dalii yum bichih shig bolloo. Gehdee er hunii, aav hunii huvid ene bodol chini ih taalagdlaa. Bi Mongol erchuud ehnereesee salsan bol huuhdeesee adilhan salchihdagiig ni tednii etseg hunii uurgee uhamsarladagguitei holboj oilgodog baisan, eniig unshaad magadgui bugd bish gehed zarimiih ni hudiv salsan ehneriin bolon busad huchin zuilees hamaaraltai shaltgaan baij boloh shig sanagdlaa.

БЭ said...

Uuchlaarai tany huviin sanal bodold huruu dureh gesendee bish shuu, zugeer l anh unshaad l tursun setgegdelee bichihiig hicheelee, bichih ch albagui l dee. Tegehdee buruu zoviig buu med uuchilna biz dee gej dahin heley. Ene bichlegiig chin unshihad uuruu huuchin ehneree odoog hurtel uneldeggui yum baina gej oilgoloo. "Ядарч зовж байж олсон хөрөнгөө хэн нэгэн хүүхэнд, эрд өгчихмөөргүй л санагдсан юм..." " Би тэгж чадаагүй тиймээс тэр хүүхнээс салсан." hediigeer ta huuhdee gej bodson n zov bolovch ene oguulberuud deer huuchin ehneree hen negen huuhen eer todorhoilson n baga zereg haramsaltai ch yum shig sanagah yum. Sain ch muu ch tantai toonot gert tolgoi holboj yavsan, ireeduigee tanitai l hamt muruuduj tenger shirten alhaj yavaagui gej uu? Hedii salaj sarnisan ch ingej bichij bolohgui yum shig sanagdlaa. Ter hen negen huuhentei ta gar hutlultsun alhaj yavaagui gej uu, ter hen negen huuhen tani tanii ohinii eej bish gej uu, ter hen negen huuhend ta tuhain uedee setgel aldarch baigaagui gejuu, ter hen negen huuhen odoo tanii huvid hen negen l bolchihson yum uu? Ter hen negen huuhneer ene tuhai tani bichuulvel bas l neg oor huvilbar garch ireh bolov uu. Tand bolon tanai ger buld hamag sain saihnyg husen yuruuye! Demii zuil bichsen bol dahin uuchilalt husey!

Anonymous said...

Tanii ogson zovlogoo xvnd ix yxaaral xairlasan zovlogoo baina. Telmend xelexed exner ni xani oxin 2oo xairlaxgui baixad tuunii tsaashid xairlax argagui shuu dee yychlaarai ene minii bodol.

БЭ said...

bi ter huniig hairla gej bicheegui yumaa, zugeer l hamt amidarch baisnyha huvid l bie bienee hundelj baigaasai l gej hussiin. zugeer neg huuhneer tuluuluulj bichsend joohon evgui sanagdsiin, gehdee uuruur ch bodson baij magad, ternees busad tal deer zuvtguj baigaa shuu, hehe, za bayarlalaa!

Anonymous said...

Telmen d. Ter hunii mun chanar ni tzagiin aysaar tanigdsan baij bolno shuu de. Ehleed sain gej naidaa l suuhad bish baisan baij bolno.

БЭ said...

hehe za 2 uulaa neg l temee geheer yamaa geed oilgoltsdoggui ee, bolii doo, hunii blog deer ingej bichih, thx!