2007-06-05

Аавуудад

Охидууд хэзээ "болзож" эхлэх нь зүйтэй вэ?*
Ерөнхийдөө: Ахлах ангид (ахлах сургуульд). Энэ нь ихэнх охидууд болзох харьцааны соёл, арга барилд суралцах хэмжээнд хүрсэн байдагтай холбоотой. Эцэг эхүүдэд зориулсан "
сексийн талаар хүүхдэдээ мэдүүлэхийг хүсдэггүй зүйлүүд"-ийн талаар ном бичсэн Др..Жастин Ричардсоны хэлснээр "Охидууд (хүүхдүүд) энэхүү үе шатанд харилцан адилгүй хугацаанд хүрдэг. Зарим нь коллеж хүртлээ бэлэн биш байхад зарим нь дунд сургуульдаа байхдаа аль хэдийн хүрчихсэн байдаг."
Болзоодоход бэлэн болсныг тодорхойлох хамгийн сайн хэмжүүр нь - өсөж томрон "насанд хүрэх" явдал. Охиноо ганцааранг нь орхих, гаргахдаа Та бэлэн байна уу? Охины тань сурлага нь сайн уу, сайн суралцдаг уу? Хайр хүндлэлийг хүлээж чадаж байна уу? Хэрвээ Таны охин 12 нас хүрчихсэн, дээрхи асуултуудад "тиймээ" гээд хариулсан бол охиноо хажуу айлынхаа хөвгүүнээс мөхөөлдөс авч идэхэд нь битгий ундууцаж, дургүйцээрэй.
10-аад насны болон шилжилтийн насны хүүхдүүдийн харьцаа холбоо нь романтик (янагийн) харилцаа холбоо үүсэх хэмжээний ойр дотно харьцаанд хүрээгүй байдаг. Тэдний энерги нь хамтдаа цуг гадуур гарах тухай ярилцах, салж сарних, айлгах гомдох зэрэгт зарцуулагдана. Харин Таны охин өөрөөсөө ах насны хөвгүүнтэй "болзвол" болгоомжлох хэрэгтэй. Таны охины "болзоот хархүү" 2-3 насны ах бол охин тань бэлгийн харьцаанд орох магадлал хоёр дахин их; тамхи татах нь 4 дахин их; согтууруулах ундааны зүйл хэрэглэх магадлал бүр 6 дахин их тус тус байдаг гэж судалгаагаар (Америкт байх, гэхдээ Монголд, бусад орнуудад ч гэсэн адилхан гээд ойлгочих) гарсан байна.

*date гэдгийг орчуулбал болзоо болох боловч хүүхдүүд, охидуудын хувьд банди, хөвгүүдтэй уулзахыг хэлж байгаа бөгөөд томчуудынхаас утга өөр байх тул хашилтанд бичлээ.

Fatherhood
When should girls start dating?
As a general rule: high school. That’s when most girls develop the interpersonal skills required for dating situations, says Justin Richardson, M.D., coauthor of Everything You Never Wanted Your Kids to Know About Sex. “But not all kids reach this stage at the same time,” says Dr. Richardson. “Some aren’t ready until college, others are there in middle school.”

A better barometer of dating readiness is maturity. Are you comfortable leaving your daughter alone? Does she receive good grades? Is she respectful? If she’s older than 12 and you’ve answered yes to these questions, don’t fret about letting her get ice cream with the boy next door. “Preteens and young teens aren’t up to the kind of intimacy that holds romantic relationships together,” says Dr. Richardson. “Their energy is poured into talking about going out, breaking up, and being jealous.” That said, be wary if your daughter dates older boys. Studies show that girls who date boys two or more years older are twice as likely to have sex, four times more likely to smoke, and six times more likely to drink alcohol.

Want the best advice for your most pressing concerns?
Write to bestadvice@rodale.com

________
Text source: www.bestlifeonline.com
picture: http://www.montessorisanfrancisco.com/resources.html
________

No comments: