2007-06-03

Цаг хугацаа амархан өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хагас, бүтэн сайн...
7 сард болох гар бөмбөгийн "шаврын" тэмцээнд оролцохоор болоод үндсэндээ "бэлтгэлдээ" гараад байгаа. :) Шавар дотор гар бөмбөг тоглоно гээд л ойлгочих. Хэрвээ зургийг нь харахыг хүсвэл энд дараарай.
Манай энд нэгэн сайхан парк байдаг юм. Их том биш ч усан сан, газрын теннис, бейсбол, хөл бөмбөгийн талбай, гүйлтийн зам, хэд хэдэн шорлог хийгээд идчих зориулалтын газартай. Өмнө нь бололцоо цаг гарвал л гүйж, газрын теннис, сагсан бөмбөг тоглодог байсан юм. Биеэ л эрүүл байлгах тэр л дээ, тэрнээс тамирчны хэмжээнд биш.Сониноос энд ирснээсээ хойш нилээн турсан. Харвин будаа байхгүй болчихсон... Найз нар минь харвал өвч идэж ус уусан юм уу л гэх байх. Зарим нэгэн тарган байхад минь гайгүй байсан хүүхнүүд харвал "ээ дээ чи л" гэх байх. хэхэхэ за за joke шүү. Ойрноос элсний гар бөмбөгт татагдсан. Охин минь ч гэсэн хамдтаа тоглож байгаа. Харин анх тоглож байгаа гэхэд хэр баргийн америк залуучуудаас дээр тоглоод аавыгаа баярлуулаад байгаа, бөмбөгнөөсөө айдгийг эс тооцвол... хэхэ
Долоо хоногтоо хоёр удаа элсний гар бөмбөг тоглож байгаа. Тоглолтын дараа (монголд байдагтай адилхан) нэгэн газарт очиж бяцхан наргиж хамтдаа сууцгааж ганц хоёр пиводоно. Яг л хоёр хоёр грушик пиво ууцгааж, хооллодог юм.
Бид тийм сайн тоглодог баг биш ч хүн болгон өөр өөрийнхөөрөө тоглоод хэрхэндээ баясчихдаг юм. Тэмцээнд бидний аз шовойвол хэд тоглох байх. Гэхдээ бүгдээрээ сэтгэлээрээ бэлдэж байгаа. Ганц хоёрт нь бөмбөг яаж зөв хүлээн авах, цохих, гар бөмбөгийн дүрмийн талаар зааж байгаа. Тэгээд бас тэмцээнд тоглоно гээд байгаа гээд боддоо. Энэ шаврын тэмцээн нь мөнгө шагнал авахдаа биш хүмүүс цагийг зөв зүйтэй, зугаатай, амралт байдлаар өнгөрөөх гол хэлбэр болж байгаа юм. даа. Тэмцээний бооцоонд багийн гишүүн болгон 30-ыг төлсөн. Охиноо тоглуулах гэсэн 16аас дээш насны гээд хязгаар заачихсан, тиймээс боломжгүй болсон. Бид багтаа нэр өгч, ижил хувцсаар гоёх гээд байгаа. Уг нь шавар дотор хувцас бараг танигдахгүй ч бид тэгж шийдэцгээсэн. Санаачлагыг гаргаад байгаа юм биш үү. Бас шаврын гар бөмбөгт оролцох санааг нь найз нартаа гаргачихсан. :)
Хэдэн америк залуучууд, уг нь олон үндэсний гэж хэлж болмоор л доо учир нь тэдний дунд Шриланкийн, Вьетнам, Герман гаралтай залуучууд (надаас ахмад) байгаа юм. Дээр нь хоёр монгол... Тэдгээр найзууд минь онгоцны үйлдвэр, дизайны чиглэлийн байгууллагад хамт ажилладаг юм билээ. Тэд маань боловсролтой гайгүй цалинтай хүмүүс боловч их зүгээр энгийн зантай. Заримынх нь гэрт нь уригдан очсон. Юу вэ л гэж дуу алдахаар юм билээ. Тэгж сайхан амьдрах юмсан л гэж бодогдсон. Бүх л юм байнаа. Зүгээр нэг энгийн гэр гэхэд шилэн хүлэмжтэй усан бассейнтэй, за за тэр бүгдийг дурсаад яахав. Гэрийн үүдний өрөө нь манай засгийн газрын ордны уулзалтын танхимаас дээр гэх шиг... за за тоглосон юм. (Засгийн газраа нэг муу гэртээ зүйрлэлээ гээд битгий уурлаарай. үүнийг бичихдээ бас бодсон юм шүү... ) Би бүр атаархчихсан. Хэзээ нэгэн цагт тийм болноо... хэхэ бүтвэл л дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш.
Ойрын хугацааны хоёр тэмцээний зөрүүг эндээс ойлгоно оо гэж бодож байна...

2 comments:

БЭ said...

"Тоглолтын дараа (монголд байдагтай адилхан) нэгэн газарт очиж бяцхан наргиж хамтдаа сууцгааж ганц хоёр пиводоно. Яг л хоёр хоёр грушик пиво ууцгааж, хооллодог юм." ohintoigoo yu? ;-)

Chandmani said...

охиноо дагуулж яваагүй. Дагуулж очиж болно л доо. Гэхдээ охиноо тиймэрхүү "орчноос" хол байлгахыг боддог. :)
Театр, номын сан, дэлгүүр, хоолны газрууд бол болноо...