2007-06-03

Ойрын хэдэн өдрүүд ёстой нэг хачин өдрүүд байна... Яах гээд байгаагаа мэдэхгүй, яачихаад байгаагаа мэдэхгүй. Нэг л, бүх юм нам гүм. Тэгсэн мөртлөө сэтгэл бухимдаад л...
Вашингтон хотноо болох сагсан бөмбөгийн тэмцээнд хэдэн найзуудаа (ганц найз бусад нь дүү нар л даа, зарим нэгийг нь мэдэхгүй гээд бодчих) дагуулаад, дагаад оръё, тоглоё гэж бодсон худлаа болж байх шиг байна. Замын, буудлын зардал гээд хэдэн төгрөг зарцуулах дээр бооцооны мөнгө гэж нэмэгдэх бололтой. Бага бол ч яахав эндээс гурван нөхөр, өөр газраас 2, бас бус танидаг хүн байвал нийлээд тоглоё гэж бодож байсан юм. Тоглож хожих, хожигдохдоо гол нь биш л дээ. Сэтгэлээрээ байхыг бодсон юм. Гэтэл бооцоо нь 400 гэж сураг сонсогдоод байдаг. Арай бага байсан бол болох байсан л даа. Холоос очиж орно гэж бодож байсныг нь яана...Хэрвээ явбал эндээс доод тал нь 8 цаг тасралтгүй давхиж байж очино. Тэгээд буудал мэдээж манай эндэхийг бодвол талийх биз. Хоол унд.. Ядахдаа Монгол хоолны газар байдаг гэсэн тэнд орж бууз хуушуурдана гэж төлөвлөж байсан. Бид тэнд тоглох нь бүү хэл эндээсээ явахаа ярьж бие биенийгээ уруу татах талаар яригдаж байсан байхгүй юу...Нэгнийх нь эхнэр лав дургүй л байх шиг байсан. хэхэ Гэхдээ болох байх гэж итгэж байсан. Үнэндээ бол гайгүй тоглодог 2 залууг уриад, өөрөөр хэлбэл уруу татаад байгаа байхгүй юу. Бид сайн, бүр тодруулвал сагсчид биш л дээ. Дээр нь ч бид ид гялалзаад гүйчихдэг тачигначихдаг залуучууд биш. Гэхдээ Монголчуудын тэмцээн гэхээр нь орж бас сэтгэлээ сэргээе гэж бодож байсан юм. Энэ худлаа будаа болох бололтой. Гэхдээ ДС орж тэмцээнийг үзнээ. Ямаршуухан болдгийг харнаа...Бас элчин сайдын яамаа эргэе.. хэхэ

4 comments:

Б.Єсєннэмэх said...

>>> Ер нь АНУ д монголчуудын хооронд байнга иймэрхүү тэмцээн нтр болдог байхдааа тээ? гоё юмаа., оролцож чадаагүй ч очиж туршлага судлахгүй юу болохгүй нь юу байсым! тээ? ингэхэд нөгөө танаас асуух HTML кодын талаар өөрөө ухаж төнхөөд ойлгомор аядсан шүү., :)

byambaa said...

USA-d iimerhuu temtseen ih boloh yum aa tee. zarim ni uneheer saihan uralday, naaday gej zohiodog bhad zarim neg ni ashig honjoonii toloo yavdag gej sonsson yum bna.

uzsen harsnaa ergeed duulgaarai.

Chandmani said...

Олон тэмцээнүүд болдог гэж сонсож байсан. Зарим монголчууд олонтой газар нийлээд янз бүрийн арга хэмжээнүүд их зохиодог байх. Миний амьдарч буй газар цөөхөн, хоёр л гэр бүл бий. Бас гэр бүлээрээ байгаа хүмүүс сайхан. Гэхдээ бид боломжоороо уулзаж, тоглож, цагийг хамтдаа өнгөрөөдөг.
үзсэн харсанаа дуулганаа. Сайхан тэмцээн болох байх гэж бодож байна.

Anonymous said...

hehehe, elchin saidiin yamiin ergeye gsn, hehe.