2007-05-25

Ариунаа - Нандин учрал



--------------------
Хонгорхон амраг минь vvрийн гэгээ шиг ирсэн юм
Харцных нь гэгээнд уярсан юм
Хайтан цэцгийн дэлбээ еерее л
Хайрын vгээ шивнэсэн
Дэр нийлсэн ханиа зvрхэндээ мэдэрсэн
Дэврvvн салхинаас ч харамлаад
Чамайгаа чанга тэвэрсэн
Дээдийн жаргалд би итгэсэн
Хорвоогийн хаанаас чи санан догдлон тэмvvлсэн
Хол ойроос чамдаа яардагсан
Санах тоолонд энхрий чиний
Сайхан дvр чинь инээмсэглээд
Уулзах мечее зегнен байж хvлээсэн
Анхил мерийг чинь тэврэх бvрийдээ
Анхны учралаа санах юм

Менхийн усыг би уруулнаас чинь амсъя хайр минь
Хvсэлтээрээ чи еглее бvхэн сэрээгээч
Нандин учрал минь
Зуун жилдээ ганцхан хань минь
Навчис бударсан он жилvvд одлоо ч
Чамаасаа би чинь холдохгvй ээ

Энхрийхэн амраг минь vvрийн гэгээ шиг ирсэн юм
Элбэрэл хайранд чинь уярсан юм
Ганцхан заяах хvний энэхэн орчлонг
Гараас чинь хетлеед туулахсан
Ааль нийлсэн хань минь хаврын нар шиг гийсэн
Амьдралын халаас харамлаад чамайгаа би тэвэрсэн
Ханийн тvшиг чи надад хайрласан

Менхийн усыг би уруулнаас чинь амсъя хайр минь
Хvсэлтээрээ чи еглее бvхэн сэрээгээч
Нандин учрал минь
Зуун жилдээ ганцхан хань минь
Навчис бударсан он жилvvд одлоо ч
Чамаасаа би чинь холдохгvй ээ
--------------------

lyrics: http://www3.asuultserver.com/ (алдаатай үгнүүдийг нь зассан)


No comments: