2007-05-01

How to Make Your Woman Feel Beautiful-ийг орчуулсан чинь ингэж бууж байх юм.

Ханьдаа сайхныг нь хэрхэн мэдрүүлэх вэ? (Ханийгаа хэрхэн бөмбөгнүүлэх вэ)
Зарим онцгой баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр гандуу шахуу цэцэг, хэрэглэх хугацаа дуусах гэж байгаа чихэрхэн нь бэлэглэх нь ханьдаа сайхныг нь мэдрүүлэхэд хангалттай биш. Өдөр бүр сайхныг нь мэдрүүлэх хэрэгтэй. Хэрхэн?

Царай зүсээр нь хошгоруул...
Ханийнхаа амттай жимбэгэр уруулаас гадна бусад эрхтэн, зүйлүүдэд хайртай, дуртай гэдгээ ханьдаа үргэлж мэдрүүл. Бүлтгэр тормолзсон нүд ч юм уу, уруул дээрх мэнгэ, шонхор хамар, дэлдэн чих, урт эрүүг, улаан хацрыг, цагаан шүд, сайхан инээдийг нь өхөөрдөн дуудаж байх хэрэгтэй.

Биеийн хэсгүүдэд анхаарлаа хандуул...
Ханийнхаа дух, хацар, хүзүүг "мялаадаг" уу? Эр хүн бүхний нандигнан хайрлаж байх зүйл нэгдүгээрт - таны "өмч". Өмчиндөө хайртай, гамтай хандаж, үргэлж анхаарлаа хандуулж таных, зөвхөн таных гэдгийг мэдрүүлээрэй. Гарах, орох болгондоо ганцхан үнсэлт харамлаад байв аа...

Иллэг, ялангуяа хөлний иллэг...
Хүүхнүүд гоё сайхан харагдахад хөл нь хамгийн их ачаалллыг үүрч, ядардаг. Ядарсан амьтныг харж хандаж, тусалж дэмжих нь бас эр хүний эрхэм үүрэг. Хөлөнд нь болон биенд нь иллэг хийсний дараа хань чинь хариу бэлэг барих ч юм уу, кэн мэдлээ... Илээд, таалаад өг, харин битгий бэртээчихээрэй...

Сайн сайхан унтуулж, амраах....
Үлгэрт нойрсож буй гүнжийг хэрхэн сайхнаар дүрсэлдэг билээ. Ханиа тэрхүү үлгэрт дүрсэлсэн нойрсож буй гүнжид төсөөлөхийн төлөө зүтгээрэй. Ханийнхаа өвөрт нь шургахдаа үнсэж, үнэрлэн сэтгэлийг нь уяраа. Хол байгаа бол ханийгаа өөрийн тань тухай бодохоор, таныг санахаар ямар нэгэн зүйлийг хийгээрэй.
Мөн бөмбөлөг цагаан хөөсөнд умбуулах, анхилуун үнэрт лааны гэрлийг мартав даа. Багтахгүй ч ванндаа хамтдаа гэсэн лоозон тавьчих.
Энд нэг зүйлийг анхааруулахгүй бол болохгүй нь: мэдээж Та сайн хань бол таныг сайн сайхнаар бодно. Муу бол юун бодох, бүр унтах манатай болно. Тиймээс нэрээ бодно шүү эрчүүдээ...

Хосгүй бэлгийг бэлэглэ...
Таны хань болон жирийн нэгэн найз хүүхний тань хооронд алд дэлмээс илүү зай байх (хэмжилтийг долоо хэмжиж нэг огтолсонгүй зөвхөн алдлаад гаргалаа). НуА-гийн хувьд бол яахав тэртэй тэргүй өөр байдаг. Ханиа тэр НуА-гаасаа дээгүүр жаалуулчих . Энгийн нэгэн дэлгүүрээс авсан цэцэг, эрдэнийн эдлэлүүд (jewelry) бэлэглэхээс гадна "хосгүй бэлгийг" бодож олоорой. Ханьдаа, ханийгаа гэсэн Таны л хурц ухаан, уужим сэтгэл, билгийн хараа мэдэж дээ... Шандан загнаад байв аа, нөхөөр...

2 comments:

БЭ said...

yostoi neg heleed tavichijee, za shuud onoodroos heregjuulnee, ter bann daa 2uulaa gedeg chin harin zuv sanaa baina shuu hehe. neree bodsoon, goy zuvlumj ugsund thx!

Chandmani said...

zugerdee... tus bolox bol bolj bgaa ni teree... ;)