2007-05-02

Монголоор минь Дэлхий эх инээмсэглэж байхад*...
Миний блогдсон материалууд дотор "эрчүүд хүүхнүүд хүүхдүүд хүмүүс харьцаа" сэдэвтэй бичлэгүүд олон байгаа. Тиймээс намайг юм л болвол дурлачихдаг эсвэл азгүй дурлалтай эр байна гэж бүү бодоорой.

Том том ярих, улс төржих, бас бус зүйлүүдийн тухай...

Миний ойлгож явдгаар бидний монголчууд их л том том юм ярьж, бичээд улс төржөөд явдаг. Би ч гэсэн хааяадаа улс төржинө. Улс төржих ч дуртай. Гэхдээ ерөнхийдөө багасаад л, багасгаад байгаа.

Бүгдээрээ л улс төрийн ухааны докторууд... Ер нь энэ гадаад улс орнуудын хүмүүсийг харж, мөн харьцаж явахад амьдралын түвшин доогуур, хөгжиж буй болон ядуу орнуудын иргэд амьдралын нөхцөл байдлаасаа болоод улс төржих, том том зүйлүүд их ярьж амаа билүүдэж сэтгэлийнхээ, амьдралынхаа тэр зовлонгийн цоорхойг нөхдөг бололтой юмаа. Бид монголчууд тэдгээрийн тоонд багтана. Үргэлж л төр засгаа муулна. Ер нь төр засгийнхаа талаар дандаа муу амтай явдаг улс даа бид. Тэднийг заавал магтан дуулах хэрэгтэй гэж би хэлээгүй. Гэхдээ зөв юмыг нь дэмжээд, бурууг нь засаад л явмаар санагддаг. Мэдээгүй, мэддэггүй дүр эсгэнэ. Төр засагт нь өөрөө ажиллаж байсан нөхөр жишээ нь Элбэгээ МИАТ-ын тухай асуудлаар юу ч мэдэхгүй юм шиг юм бичээд л явдаг.


Бидний нэрлээд, ад үзээд, муулаад, хараагаад байгаа тэр Төр засагт - бидний л адил Монгол хүмүүс, эгч ахан дүүс нар минь зүтгэж яваа. "ТА БҮХЭНД, ТАНЬД БИД ИТГЭЖ байна. ТА БИДНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛААРАЙ" гээд тэднийгээ бид өөрсдөө саналаа өгөөд гаргаад, томилоод, сонгосон. Тэд ч "ТАНЫ ТӨЛӨӨ БИ, БИД АЖИЛЛАНА" гээд амалсан, сонгогдсон, томилогдсон.
Ажиллаад эхлэхээр нь бид ад үзчихнэ. Ажиллаад эхлэхээрээ тэд амалснаа мартчихдаг.
Мартаагүй гээд маргаад үз л дээ. Мөн ад үзээгүй гээд маргаад үз. Хэрвээ энэ талаар маргамаар байвал бичээрэй. Гэхдээ би маргах дургүй гэдгийг саначихна биздээ. :)

Мэдэхгүй зүйл гэж үгүй ч юм шиг. Гэтэл цагаа тулаад ирэхээр мэдлэг нь хомс, ухамсар нь уландаа. Хэрэгтэй үед таг чиг. Хамаатан садан, найз нөхөд л биш бол бие биенээ дэмжих, талархах нь ховор. Харин ч эсрэгээрээ муулах, гоочлох, нөгөө доош нь хийх дуртай. Бие биен рүүгээ инээмсэглэж харахаасаа энэ одоо юу вэ, ийм л амьтан байсан, надаас доор, хувцас нь онцгүй, царай муутай гээд л хялайн дургүйцэж, хардаж харьцах нь олонтаа.

Бие биенээсээ нэг л юм гуйх, гуйгуулах гэж байгаа юм шиг. Тэгээд гуйж байгаа нь, гуйлгуулж байгаа нь ч хэн хэн нь харьцаа гэж таг. Гэдийх, бөхийх ёстойгоор л ойлгочихсон. Хүнлэг ёсоор харьцаад туслах талаасаа биш яаж энэ хүнийг ашиглах вэ, яаж нэг илүү зүйл унагаачих вэ л гэж бодол толгойд нь эргэлдэж явдаг бололтой. Хэдэн хуруундаа цул алтан бөгж, томоос том мөнгөн ээмэг зүүсэн авгай л хүүхэн л би турж үхлээ, мөнгөгүй гээд явдаг гээд боддоо. Тэгээд тэр хэлд амтай хүүхнээс айсан, залхсан амьтад үгээр нь. Гэтэл өмсөх хувцасгүй, өлсөж байгаа өнчин, хаягдмал хүүхдүүд цаана нь траншейнд байж байдаг.


Хэн нэгэн "жинхэнээр ажлаа хийвэл" тэнэг мулгуу, доожоо муутай, анхилгүйгээрээ дуудуулчихна.

"Ухаантнууд", хэвлэлийнхэн нь нь хэрүүл, маргаан, зөрчилдөөнүүдийг бичиж ард түмнийхээ тархийг угаадаг. Цагаа тулбал зууны нийтлэгч Баабар ч гэсэн худлаа бичиж байгаа. Монголоо бие биенийгээ муулаад бай. Сонин хэвлэл дээрээс өнгөтэй өөдтэй, бахдалтай, биширмээр зүйлүүдийг олж унших гээд үзээрэй л дээ. Уншихаас ч дургүй хүрмээр. Хэрүүл маргаанаас өөр цаана чинь амьдралын өнгөтэй өөдтэй зүйлүүд биднийг тойроод байж байгаа. Байхгүй бол байлгахын төлөө тэдгээрийг нь Монголоо, Монголчуудаа муулахгүй оруулаад өг л дөө. Энд нэгэн жишээ хэлье л дээ: Гоожуур гээд хэн ч юм нэг (гоожуур - ганц тоо ) нөхөр янзан бүрийн зүйл, санасан бодсоноо бичиж, бичлэг ч гэж, за тэр талаар ч яахав орхий орхий. Тэгсэн санал гээд бас баахан нөхдүүд бичих юм. Бичих битгий хэл гарчиглахад хүртэл хэцүү зүйлүүд байхад ш дээ. Саналаа бичихдээ бас бус багагүй зүйлүүдийг шивж, даваа давж байж бичнэ. Гэтэл маргаанд, хэрүүлд дуртай гэдгийг тэнд бичсэн зүйлүүдээс харж болно.
Амьдралын үнэн, бодит байдал гээд дандаа л онгорхой, цоорхойгоо дуудаад, дуулуулаад байвал сэтгэл яаж өөдрөг байхын, сэтгэл өөдрөг хүний ажил үйлс яаж бүтэмжтэй байхын, ажил үйлс бүтэмжгүй хүнтэй байгууллага яаж орлоготой байхын, орлогогүй байгууллагатай улс яаж баян байхын? Улс орон баян биш бол хувь хүний амьдрал яаж хангалуун байх юм вэ? Амьдрал хангалуун биш бол яаж амьдрал тайван, жаргалтай байхын....

ХҮН БОЛГОН ӨӨР ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨХ АЖЛЫГ ХИЙЖ,
БУСДЫН ӨМНӨӨС ШИЙДВЭР БҮҮ ГАРГА.
МӨН БУСДЫН ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС БҮҮ ОРОЛЦ.
МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДДЭГ ЦАРАЙ БҮҮ ГАРГА.
ХУДЛАА БИТГИЙ ХЭЛ.

ҮНЭНЧЭЭР АЖИЛЛА.

БАГШ НАР МИНЬ ИНЭЭМСЭГЛЭ.
ЭМЧ СУВИЛАГЧ МИНЬ ИНЭЭМСЭГЛЭ.
ХУДАЛДАГЧ ЭГЧЭЭ ТА ИНЭЭМСЭГЛЭ.
ЦАГДАА АХ ТА ИНЭЭМСЭГЛЭ.
ТАКСИНЫ ЖОЛООЧ АХ ТА ИНЭЭМСЭГЛЭ.
АВТОБУСНЫ КОНДУКТОР ЭГЧ ТА ИНЭЭМСЭГЛЭ.
УЛС ТӨРЧДӨӨ ТА БҮХЭН ИНЭЭМСЭГЛЭ.
ААВ ЭЭЖҮҮД МИНЬ ИНЭЭМСЭГЛЭ.
ХАНЬ МИНЬ ИНЭЭМСЭГЛЭ.
ХҮҮХНҮҮДЭЭ ИНЭЭМСЭГЛЭ.
ХАРЦУУЛАА ИНЭЭМСЭГЛЭ.
ХҮҮХДҮҮДЭЭ ИНЭЭМСЭГЛЭ.
МОНГОЛЧУУДАА ИНЭЭМСЭГЛЭ.
БИ ИНЭЭМСЭГЛЭ.
ТАНИХГҮЙ ТАНИЛ ТА ИНЭЭМСЭГЛЭ.

МОНГОЛ МИНЬ ИНЭЭМСЭГЛЭ.



Бидний гэр бүлийн амьдрал, бидний харьцаа сайхан бол бидэнд хэрэгтэй гэж боддог.

*Миний "нүд"-ээр дээрх Дэлхийн бөмбөрцөгийн зурагт буй Монгол Улсын газрын зураг инээмсэглэж буй уруулын дүрсийг илэрхийлж байгаа юм.

2 comments:

Anonymous said...

Яг үнэн хэлсэн байна. Бүгдээрээ инээмсэглээрэй.

Танайхаар байнга зочлогч,

Chandmani said...

;)